• Latest
  • Trending
М.Энхжаргал: Жагсаж яваад санамсаргүй бичлэгт орсон, гэхдээ би буруу зүйл яриагүй

М.Энхжаргал: Жагсаж яваад санамсаргүй бичлэгт орсон, гэхдээ би буруу зүйл яриагүй

2022-04-11
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, May 2, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

М.Энхжаргал: Жагсаж яваад санамсаргүй бичлэгт орсон, гэхдээ би буруу зүйл яриагүй

by admin
2022-04-11
in ЯРИЛЦЛАГА
0
М.Энхжаргал: Жагсаж яваад санамсаргүй бичлэгт орсон, гэхдээ би буруу зүйл яриагүй

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

“Ажлаа хий” жагсаалын үеэр “Оюутан бид өлсөж байна, ажлаа хий” хэмээн жагсаж байсан охиныг уншигч та санаж байгаа болов уу. Түүний бичлэг сошиалаар түгэж, үеийнх нь залуус “Үнэхээр тийм шүү, өнөөдөр оюутнууд бид үнэхээр л өлсөх хэмжээнд байна” гэж байгаа бол хүмүүсийн зүгээс “Ёстой л үнэнээ хэллээ, бодит байдлыг л ярьж байна” хэмээн түүнийг дэмжиж, уриалгыг нь эерэгээр хүлээж авсан сэтгэгдлүүд хөвөрч байв.

Тэгвэл чин үнэн байдлыг ярьж, төр, засгийг ажлаа хийхийг шаардсан залуусын төлөөлөл түүнийг М.Энхжаргал гэнэ. Кино Урлагийн Дээд Сургуулийн жүжигчний ангийн хоёрдугаар дамжааны оюутан тэрбээр ийн залуусын жагсаалд оролцож, өөрийн дуу хоолойгоо нэгтгэжээ. Түүнтэй ярилцсаныг уншигч танд хүргэж байна.

-Сайн байна уу. Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулж болох уу? -Намайг М.Энхжаргал гэдэг. Би Кино Урлагийн Дээд Сургуулийн жүжигчний хоёрдугаар курсийн оюутан. Дорноговь аймгийн уугуул. Аав, ээж хоёр маань аймагтаа амьдардаг. Би эгчтэйгээ хотод байр түрээсэлдэг.

-Жагсаалд оролцох үеэр “Оюутан бид өлсөж байна, ажлаа хий” хэмээн уриалж байгаа бичлэг сошиал орчинд хүмүүст их эерэгээр хүрсэн. Таны хувьд санамсаргүй бичлэгт орчих шиг болсон? -Тухайн үед “Ажлаа хий, гараад ир” гэж төрийн ордонг гурав дахиа тойрч явсан юм. Тэгээд чин сэтгэлээсээ, уриандаа орчихсон орилоод явж байтал нэг хүн гэнэт бичлэг хийсэн. Тэгээд би нүүрээ нуусан юм. Ер нь санамсаргүйгээр л бичлэгт орчихсон. Би бол айхтар буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Үнэн байдлыг л хэлсэн болохоор санаа зовох зүйл байгаагүй. Харин ч уриалгыг маань хүмүүс эерэгээр хүлээж авч байгаа нь сайхан санагдаж байгаа.

-“Оюутан бид өлсөж байна” гэж шууд утгаар хэлээгүй болов уу. Ямар санааг агуулсан уриалга юм бэ? -Оюутан бидэнд хийх цагийн ажил олон ч хичээлийнхээ хажуугаар үнэхээр амждаггүй. Тэгээд шөнийн цагаар зөөгч хийхээр өглөө залгуулаад хичээлдээ суух , гэрийн даалгавар, бие даалт, бусад зүйлсээ хийх цаг бага байдаг. Тэгээд ч шөнийн цагийн ажил цалин жаахан бага байдаг. Сургалтын төлбөр, байрны түрээс гээд мөнгөний хэрэг их гардаг. хүмүүст чинь хүрэхгүй шүү дээ. Мөнгөний хэрэгцээ гарах бүрт аав, ээжээсээ авна гэж байхгүй шүү дээ. Энэ л утгаар би “Оюутан бид өлсөж байна” гэж хэлсэн.

-Жагсаалд ер нь эхнээс нь тасралтгүй оролцсон уу? -Анхнаас нь оролцож амжаагүй. Би хүүхдийн жүжигт оролцоод, жагсаалд оролцох цаг гарахгүй байсан юм. Тэгээд бямба гарагт бүтэн нэг өдөр жагсаалд оролцсон. Духан дээрээ “Ажлаа хий” гэж бичиж байгаад уриа, лоозонгоо цаасан дээр бичээд төрийн ордонг тойрч алхсан.

-Энэ удаагийн залуусын жагсаалыг хэрхэн зөв зүйтэй гэж харж байгаа вэ? -Залуус жагссан нь зөв гэж үзэж байгаа. Хамгийн гол нь залуус ингэж орилж, хашгирсны үр дүнг үзэх л байна. Энэ удаагийн жагсаалаас харахад, залуус их идэвхтэй, үнэн шударга, зөв нийгмийн төлөө нэгдэж чаддаг гэдгээ харууллаа. Манай сургуулийнхан болон ангийн хүүхдүүд ч идэвхтэй оролцож, жагссан. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гарч ирээд оюутан, залуусын саналд хариулт өгч байх үед би байхгүй байсан. Энэ талаар одоохондоо сайн судалж, мэдсэн зүйл байхгүй байна. Гэхдээ цаашид зөв зүйтэйгээр шийдэж, үр дүн гараасай гэж хүсэж байгаа.

 -Өмнө нь өөр жагсаалд оролцож байсан уу? -Аль болох нийгэмд өрнөж болж байгаа бүхий л жагсаал, цуглаанд оролцоод явахыг хичээдэг. Залуусын сэтгэлгээ өөр болж, зөв зүйтэй зүйлийг уриалж чаддаг гэдгийг энэ удаагийн жагсаал илүүтэй баталлаа. Цаашид ч ирээдүйдээ хэрэгтэй жагсаал, цуглаанд олноороо нэгдэж, зөв зүйлийг нийгэмд түгээгээсэй гэж хүсэж байна. Зарим хүний хувьд залуусын жагсаалыг сөргөөр хүлээж авах тал бий юм билээ. Тухайлбал, намайг “Ажлаа хий” гээд нүүрэн дээрээ бичээд талбай орсон чинь нэг хүн “Тэнэг харагдаж байна” гэж хэлсэн. Мэдээж би олны дунд ийм хүн байдаг шүү дээ гээд дуугүй өнгөрсөн. Ер нь оюутан биднийг ажил хийдэггүй, зүгээр эцэг эхээсээ мөнгө аваад амьдардаг гэж буруу боддог хүмүүс их байдаг юм билээ. Гэхдээ өөрсдөө ажлаа хийж мөнгө олж, сурч, хөдөлмөрлөдөг олон оюутныг үгүйсгэж болохгүй. Мэдээж ажил хийж, өөрсдөө төлбөрөө олдоггүй оюутнууд ч байгаа байх. Гэхдээ өнөөдрийн нийгэмд эцэг, эхээсээ мөнгө авдаг оюутан ховор гэж би боддог.

 –Хотод байр түрээсэлдэг гэсэн. Тэгэхээр байр болон сургалтын төлбөр гээд хэцүү байдаг болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Энэ бол оюутнуудад тулгамдаж байгаа гол асуудал. Сүүлийн үед нийгэмд амьдрал үнэхээр хэцүү болчихоод байгаа шүү дээ. Ганц хоолны мөнгөнөөс гадна хэрэглээний мөнгө хэрэг болно. Тэгээд юмны үнэ өссөн байгааг ч хэлэх үү. Тэр дундаа  байрны үнэ их өссөн. Өмнө нь байрны үнэ 150 мянга байсан бол одоо нэг халаасны өрөөний сарын төлбөр 400-500 мянга болчихсон. Миний хувьд эгчтэйгээ хоёулаа байрны мөнгөө хамтарч төлдөг болохоор арай аргатай. Харин сургалтын төлбөрөө оюутны хөгжлийн зээлээс зээлээд төлчихсөн. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж бусад зарлага, хоол ундныхаа мөнгийг олдог.

–Жүжигчин мэргэжлээр сурдаг гэсэн. Энэ мэргэжлийг яагаад сонгох болсон юм бэ. Урлагийн хүмүүст ажлын байр хомс байдаг гэдэг шүү дээ? -Би гэрийнхнээсээ зөрж байж энэ мэргэжлийг сонгосон. Анх Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуульд аялал жуулчлалын мэргэжлээр сурахаар орсон юм. Тэгээд хоёр сар болоод л сонирхсон мэргэжлээ сонгохоор шийдсэн. Тухайн үед ээж, эгч хоёр  өөрөө хоолоо олж идэж чадна гэвэл орж болно гэсэн зөвшөөрөл өгснөөр би КУДС-д орсон юм. Би хүмүүсийг инээлгэх дуртай.

-Сургуулиа төгсөөд театр, продакшны алинд нь орох бодолтой байдаг вэ? -Сургуулиа төгсөөд кино продакшнд орно гэсэн бодолтой байна. Одоо хараад байхад, кино продакшны ах, эгч нар их мундаг санагддаг. Олон ч зүйл сурах байх.

-Сурахынхаа хажуугаар ажил хийдэг залуу хүний хувьд залуусыг ямар байгаасай гэж боддог вэ? -Оюутнууд бид хичээлийнхээ хажуугаар ажил хийж чадна гэж боддог. Тиймээс оюутнууддаа хандаж хэлэхэд, ажлаасаа илүү хичээлээ орхигдуулах тал бий учраас аль болох хоёуланг зохицуулахыг хичээгээрэй. Мөн нийгэмдээ зөвийг уриалж, зөв боловсон амьдраарай гэж уриалмаар байна.

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. -Баярлалаа. Танай сайтын хамт олонд мөн ажлын амжилт хүсье.

 Тэр сурахын хажуугаар ажиллаж, сургалтын төлбөр, байрны түрээсээ өөрөө олдог мянга мянган оюутны төлөөлөл. Нийгэмд өнөөдөр өргөн хэрэглээний бараа болон шатахууны үнэ тэнгэрт хадчихсан. Цагийн ажил хийгээд авдаг цалин нь хаанаа ч хүрэлцэхгүй байхад оюутнууд өөрсдийнхөөрөө хичээж, тэмцэж байна. Арга мухардахдаа жагсаал зохион байгуулж, үнийн хөөрөгдлөө буулгаж, оюутан залууст сурах, ажиллах орчинг нь бүрдүүлж өгөөч хэмээн төр, засгаас гуйх. М.Энхжаргал тэдний л нэг, хүсэл мөрөөдөлдөө хүрэхийн тулд өглөөнөөс орой хүртэл сурч, үргэлжлүүлэн шөнөөр цагийн ажил хийж, өглөө унтахгүйгээр хичээлдээ явдаг оюутан. Тэглээ гээд тэр хэнд ч гомдоллодоггүй. Харин ч аав, ээжээсээ нэг ч төгрөг авахгүйг хичээж яваа нэгэн.


Мэдээллийн эх сурвалж: ergelt.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.