• Latest
  • Trending
Олны ад болж явсан Хорин насны зөрүүтэй “УНАГАН ХАЙР“-ын түүх

Олны ад болж явсан Хорин насны зөрүүтэй “УНАГАН ХАЙР“-ын түүх

2022-04-10
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Wednesday, April 29, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Олны ад болж явсан Хорин насны зөрүүтэй “УНАГАН ХАЙР“-ын түүх

by admin
2022-04-10
in Онцлох мэдээ, ӨНЦӨГ
0
Олны ад болж явсан Хорин насны зөрүүтэй “УНАГАН ХАЙР“-ын түүх

“УУЛЗАЖ, УЧРАХ ЕРӨӨЛТЭЙ “УНАГАН ХАЙР”-ЫН ЭЗЭД

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Уулзахын заяанд өглөө нар шиг туяаран ирчихээд

Удаан жаргалын заяанд ирдэггүй унаган хайр юм уу

Уужмын холд зүрхэн тольтноос гээгдээгүй мөртлөө

Учралын жаргалд инээгээгүй

Цайлган хайлган унаган хайр аа…” хэмээн хүн бүрийн зүрх сэтгэлд залуу нас, хайр дурлалыг мөнхлөн хөглөж байдаг сайхан дууг амьдруулсан уран бүтээлч бол Соёлын тэргүүний ажилтан Б.Нармандах. Монголын урлагт 1980-аад оны сүүлч, 1990 оны эхээр хөл тавьсан тэрээр дууны болон тайз, дэлгэцийн уран бүтээлүүдээр тодрон гялалзсан юм.

Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийгээд буй “Анна Каренина” жүжгийн гол баатрынхтай түүний амьдрал тун төстэй. Сайн, муу өчнөөн зүйлтэй нүүр тулсан ч, эмзэг турьхан биедээ даашгүй ачаа үүрсэн ч, уян зөөлөн сэтгэл нь давж гарамгүй байсан тэр бүхнийг урлаг, уран сайхны хөг эгшгээр, эмэгтэй хүний зориг тэвчээрээр даван туулж ирсэн түүнийг “Амьдралын тойрог” онцоллоо.

“МОРЬТОЙ Ч БОЛООСОЙ”-ГИЙН ГОНЧИГ БУЮУ Г.БАТСҮХИЙНД ЗАЯАСАН ЭРДЭНЭ

Б.Нармандах Улаанбаатарын унаган иргэн, араасаа хоёр эмэгтэй дүү дагуулсан айлын ууган охин. Зулайг нь гишгэж төрсөн ах нь наймхан сартайдаа орчлонгоос буцчихсан тул түүнийг мэндлэхэд аав ээж хоёр нь айдас, гунигаа үргээж, алгын чинээ охиноо эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлж өсгөжээ. Түүний аав Монголын ард түмний сэтгэлд “Морьтой ч болоосой” киноны Гончигийн дүрээр мөнхөрсөн Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Батсүх билээ. Г.Батсүх гуай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Тольт гэдэг газар олон хүүхэдтэй айлд төрж, багадаа айлд өргөгдсөн байна. Харин ээж нь Архангай аймгийн Хангай суманд төрсөн Ц.Намжин гэдэг хүн байж. Хаа ч явсан цагаан цайлган, сайхан инээд цалгиулж явдаг Г.Батсүх 15-хан настайдаа “Бөмбөгөр ногоон” театрт дагалдан дуучнаар орж хоёрдугаар зэргийн дуучин болж, хожим ДБЭТ-ын балетын найруулагч хийж явсан урлагийн олон талын авьяастай нэгэн. “Морьтой ч болоосой” кинонд дүр бүтээхдээ тэрээр монтажчин бүсгүй Ц.Намжинтай танилцсанаар гэргийгээ болгож, гурван сайхан охинтой болжээ.

Б.Нармандахыг урлагийн хүн болоход аавынх нь нөлөө их байж. Аав нь гараасаа салгахгүй дагуулах тул охин нь урлагийн орчинд өсч торнижээ. Г.Батсүх гуайг балетын найруулагчаар ажиллаж байх үед охин дэргэд нь суугаад дуурийн театрт тавигдаж байсан балет, дуурь, дуулалт жүжгийг хажуунаас нь үзнэ. Бас жүжигт ч тоглоно. Тавхан настайдаа “Чио Чио сан” дуурийн бяцхан охины дүрд тоглож, Монголын дуурийн урлагийн алтан үеийнхний тод төлөөлөл болсон Х.Уртнасан, Найдалмаа нарын дуулахыг харж, сонсч өсчээ. Урлагийн энэ орчин түүнд нөлөөлөхөөс яах билээ. Гэхдээ орчин байгаад авьяас үгүй бол урлагийн ноён оргилд хэрхэвч хүршгүй. Удам залгасан авьяас нь түүнийг 35 жил урлагийн тайзан дээр өвөрмөц нэгэн тод өнгө болгон гялалзуулсаар иржээ.

Таван настайдаа дуучин, жүжигчний гарааг эхлүүлсэн болохоор тэрээр Нийслэлийн 24 дүгээр сургуулийн босгоор алхан орсон цагаасаа л урлагийн үзлэгийн ихэнхийг дааж гардаг болсон гэдэг. Бага байхаас Оросын нэвтрүүлгүүдийг их үзэж, орос дуучдын намтартай пянзыг сонсч дуулдаг байж. Ингэж явсаар IX ангидаа улс төрийн “Үүрийн туяа” хамтлагт дуучнаар орж уралдаан тэмцээнд оролцож тэргүүн байр эзлэх болжээ. Монгол, Германы залуучуудын урлагийн наадамд явах болоход насанд хүрээгүй байсан учраас насаа нэмж Хирошима охины “Цаасан шувуу”-г дуулж оролцсон түүхтэй. 1979 онд сургуулиа төгсөөд урлагийн хүн болно гэж хатуу шийдээд байж. Гэтэл УБДС-ийн кино драмын ангид элсэлт авдаггүй жил нь таарчихаж. Иймд МУИС-ийн харьяа Полийн дээдийн инженерийн ангид шалгалт өгтөл тэнцжээ. Хэдийгээр дуулдаг ч жүжигчний ангид тэнцэх үгүйгээ мэдэхгүй учраас нэг жил зүгээр байхаар өөрийгөө бэлдье хэмээн Хүүхдийн театрт шалгалт өгсөн байна. Жүжигчин аавтай атал хүний урманд этюд ч зааж өгсөнгүй. Хараад байтал харин ч эсрэгээрээ “Юу чаддагаа үзүүл” гэсэн гэдэг.

Дуртай зүйл нь хэнд ч далавч ургуулдаг шидтэй гэлцдэг. Түүнийг шалгуулахаар очиход “Гарын таван хуруу” киноны Шагдар буюу Л.Лхасүрэн багш тэргүүтэй олон хүн шалгалт авч таарч. Янз бүрийн даалгавар өгч, этюд хийлгэсний эцэст дагалдан жүжигчнээр тэнцүүлсэн байна. Өнгөрсөн хойно “Аав яагаад надад этюд зааж өгөөгүй юм бол” гэж бодоход ерөөс тэр үеийнхэн өөрийн хүч чадлаар шалгуулаад тэнцдэг байж. Театр ч авьяасыг үзүүлэлт болдог хатуу шалгууртай.

Ингэж тэрээр Хүүхдийн театрт 1979-1980 онд дагалдан жүжигчин хийгээд УБДС-ийн Кино драмын ангид шалгалт өгч тэнцсэн ч хүчингүй болгочихсон гэдэг. Учир нь тухайн үед театрын шиф байгууллагын тариалангийн ажилд явсан үе таарч дахин шалгалт өгөхөд Төрийн шагналт, Ардын жүжигчин, эрдэмтэн, зохиолч Э.Оюун, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар, Л.Лхасүрэн нар шалгалт авчээ. Кино драмын ангид ороход нэрт найруулагч Г.Доржсамбуу дөнгөж Киевийн сургууль төгссөн залуухан багш тэдний ангид Уран чадварын хичээл заах болсон бол урлагийн онол, урлагийн түүх, судлалын хичээлийг Ардын жүжигчин Э.Оюун, доктор, профессор Ж.Дашдондог, профессор Р.Ринченсамбуу, тайзны ярианы хичээлийг Ц.Байгалмаа, Л.Чаминчулуун, тайзны хөдөлгөөний хичээлийг Н.Цэвээнравдан, бүжгийн хичээлийг гавьяат багш А.Навчаа нарын алтан үеийн урлагийн зүтгэлтнүүдээр заалгажээ.

Суралцагчдын тооноос хамааран тэдний ангийг хоёр хэсэг болгоход Б.Нармандах нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу багшийнхаа удирдлагад багтаж жүжигчний уран чадварын “А” үсгийг заалгах алтан боломж тохиожээ. Багшаараа хоёр жил мэргэжлийн хичээл заалгаад байтал III, IV курст Юрий Филиппович Высоцкий гэх орос багш хичээл орох болжээ. Орос багш нь дипломын хоёр жүжиг найруулахад Б.Нармандах гол дүрд сонгогдон тоглосон байна. Тэрээр гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, “Гарын таван хуруу” киноны Ж.Оюунцэцэг, Наранцэцэг нартай нэг ангид хамт сурсан. Хэдийгээр жүжигчний анги төгссөн ч зарим нь амьдралын шуурганд өртөн өөр ажил эрхэлж, урлагийн зам салаалсан гунигтай түүх ч бас бий.

МОНГОЛ АННА КАРЕНИНА-ГИЙН БОДИТ ТҮҮХ

Нэг бүсгүйн амьдрал, хайр дурлалыг нийтээрээ шүүж, хүний нүүр харах эрхгүй, явах газаргүй, ажиллаж амьдрах орчин нөхцөлгүй болгож орхисон тухай эмгэнэлтэй, харуусалтай үйл явдлыг тэртээ 1800-гаад оны үед бичсэн Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романыг УДЭТ-ын найруулагч Б.Наранбаатар найруулан тайзнаа тавьж, нээлтээ хийснээс хойш хоёр хонож байна. Ямар ч цаг үед тоглосон тухайн нийгмийнхээ араншинг харуулж байдаг шидэт зохиол мөн асч дүрэлзсэн 18 насанд, амьдрал таньсан 25 насанд, жамыг ухаарсан 60, 70 насанд уншихад өөр өөрийнхөөрөө ойлгож хүлээж авдаг онцгой бүтээлтэй монголчууд ХХI зуунд шинэ нөхцөл байдалд бас шинээр танилцаж байна. Тэгвэл энэ жүжгийн гол дүр болох Анна Каренина-гийн амьдралыг Б.Нармандах зарим талаар давтаж, өдгөө жүжигт үзүүлж буй үйл явдлыг өөрийн биеэр туулж энэ хүрсэн нэгэн. Ингэж хэлэхэд хилсдүүлсэн бас хэтрүүлсэн болохгүй байх.

Б.Нармандах 1982 онд театрын уран бүтээлчидтэй тоглолтоор явж байхдаа ирээдүйн хань Ардын жүжигчин Л.Жамсранжавтай анх танилцжээ. Монголчуудын дунд, шавь нарынхаа сэтгэл зүрхэнд, хань, хүүхдүүд нь “Жаамаа” хэмээн авгайлан өдгөө ч дурссаар байгаа нэрт жүжигчин Л.Жамсранжав агсан бөхөөр бол тэр үеийн төдийгүй Монголын урлагийн алтан тайзнаа, түүхийн мөнгөн хуудаснаа цагийг эзэлсэн их аварга билээ. Мань хүн тухайн үед Б.Нармандахыг өхөөрдөөд “Өө, чи нөгөө “Унаган хайр”-ыг дуулдаг хүүхэд юм уу. Ёстой хөөрхөн дуулсан байна лээ” хэмээн урам хайрлаад өнгөрч. Гэвч тэр хүний сэтгэл зүрхэнд ямархан хайрын гал ассаныг, өөрийг нь нууцхан хайрлах болсныг Б.Наранмандах харин анзаарсангүй. Сургуулиа төлөөлж театрын уран бүтээлчидтэй тоглолтоор явах болсон нь урлагийн замд тэр хоёрыг дотносуулжээ. Сэтгэлээ нээж илэрхийлэхэд нь анхандаа эхнэр хүүхэдтэй, тэгээд ч хөгшин хүн хэмээн ойшоолгүй өнгөрүүлж. Гэтэл сураг төдийгөөр театрынхан Л.Жамсранжавыг гэр бүлийн асуудлаар хурлаар оруулж, сургуулиа төгсөөд УДЭТ-т хуваарилагдсан Б.Нармандахыг Г.Доржсамбуу багш нь авах гэхэд ёс суртахууны доголдолтой, гэр бүл үймүүлсэн учир хэмээгээд “УДЭТ, Хүүхдийн театрт түүнийг битгий ав” гэж яамнаас үүрэгджээ. Тухайн үед Л.Лхасүрэн багш нь ч гэсэн түүнийг Хүүхдийн театрт авахыг хүсч хөөцөлдөөд дийлээгүй аж. Ингээд дөнгөж сургуулиа төгссөн, залуу омголон, өөртөө итгэлтэй охин нэг өдөр театрын даргын өрөөнд “Царай алдахгүй юм шүү” гэсэн бодолтой ороход “Чи энд хуваарилагдсан байна. Чи энд ажиллаж чадах уу” гэж асуужээ. Хариуд нь “Үгүй ээ, би театрт ажиллахгүй, хөдөө явна” гэж өөрийнхөө амаар зориглон хэлчихээд гарахад том ачаанаас салсан мэт нэг л урамтай бас баяртай болоод явчихаж.

Хэдийгээр түүний өмнө УДЭТ-ын хаалга хаалттай байсан ч Г.Доржсамбуу багш нь дуулалт жүжигтээ тоглохыг урьсан нь урам өгч, тухайн үед өөртөө итгэх өөдрөг байх итгэлийг төрүүлсэн гэдэг. Гэвч тэрээр гурван сартай жирэмсэн байсан учир багшийнхаа санал болгосон дуулалт жүжигт тоглож чадаагүй. 1984 онд сургуулиа төгссөн ч театр хаалттай учир гэртээ сууж байхад нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа “Ийм авьяастай хүүхдийг та нар сөнөөчихлөө” гээд Улсын филармонид ажилд авах гэж их хөөцөлдсөн гэдэг. Тэгээд аав ээж хоёрт нь “Танай хүүхдийг ямар шоронд хийх гэж байгаа биш” гэж хэлжээ. Үзэл суртлаар бүхнийг цензурдэж, нэг хүний амьдрал, алдаа оноог нийтээрээ шүүн “заазуурдаж” байсан “махны машин” шиг тэр нийгэмд байгууллага даргалж байгаа удирдагч хүнийхээ хувьд хэн байх нь их чухал байсныг зарим хүн хэлдэг. Энэрэнгүй, хүн чанартай, нийгмээсээ өөр үзэл бодолтой хүмүүс ч бас байж. Тухайлбал, Улсын филормонийн дарга Ц.Намсрайжав агсан тэр үед хов ярьж байгаа, хов зөөж байгаа хоёрыг яриулаад “Дахин ийм юм битгий яриарай” гээд гаргачихдаг арга барилтай байж. Тэр үед ээдрээтэй хайр дурлалаас нь үүдээд Б.Нармандахыг улсын хоёр том театр “Хэзээ ч авахгүй” гээд хаалгаа хаасан бол Улсын филармони үүдээ нээж усанд живж байсан түүнийг татаж авчээ. Ингэж тэрээр Улсын филармонид хөтлөгч, дуучнаар, гэхдээ дотроо тун дургүй орсон гэдэг.

“Нэг хаалга хаагдахад өөр хаалга нээлттэй байдаг” гэж үг бий. Тэрээр Улсын филармонид нэг жил Х.Төмөрбаатар, Б.Баяраа, том Л.Оюунчимэг, Б.Нандинцэцэг, Д.Жаргалсайхан нарын эстрадын алтан үеийнхэнтэй хамт ажилласнаа азтайд тооцдог. 1987 онд МҮЭСТО-д юм үзэж яваад гавьяат жүжигчин Б.Тунгалагтай таартал “Мэргэжил нэгт омголон охин минь хоёулаа театр байгуулъя” гэхэд Б.Нармандахын нүүрнээс гэрэл цацрах шиг болсон гэдэг. Ингээд Армийн театр байгуулахад орж татан буугдтал нь таван жил ажиллажээ. Түүнд өөрийгөө нээж, сорьж дуулсан олон сайхан дуу бий. Хөгжмийн зохиолч Г.Алтанхуяг, Ц.Чинзориг нарын бүтээлүүд, Хүүхдийн театрын “Хайрыг хайрла”, Драмын театрын “Унаган хайр”, “Гал хам”, “Яаралтай цахилгаан”, жүжиг, “Загийн алим” киноны дууг тэр үед дуулжээ. Энэ бүхний эцэст цаг хугацаа бүгдийг залруулж, драмын театртаа жүжигчнээр ажиллах боломж түүнд олдсоноор 1992 онд Армийн театр татан буугдахад УДЭТ-т шилжүүлжээ. Өнөөдөр Б.Нармандах УДЭТ-ын ахмад жүжигчдийн нэг, ухамсарт амьдралынхаа 35 жилийг урлагт зориулсан энэ салбарын халуун сэтгэлтэн, бас шантраагүй зүтгэлтэн.

ЖААМААТАЙГАА АМЬДАРСАН 17 ЖИЛ

Тэрээр филармонид ажиллаж байхдаа буюу 1985 оны тавдугаар сард охиноо төрүүлжээ. Элдвээр хэлүүлсэн тэд суух тухай яриагүй ч хайрын билэгдэл болгож охинтой болсон нь энэ. Б.Нармандах жирэмсэн болоод таван сар хүртэл аав ээждээ хэлээгүй нуужээ. Гаднаас орж ирээд аавынхаа том цамцыг өмсчихнө. 3-4 сартайд нь бариу даашинз өмсөөд дуулахаар дээшээ огшино. Аавдаа мэдэгдэхгүйн тулд ёсолчихоод хажуу талаараа хөшигний цаагуур гүйж орно. Тоглолтын дараа аавтайгаа харих замд “Миний хүү гэдэс нь дүүрээд ходоод нь өвдөөд байгаа юм биш үү. Гэдэс чинь нэлээн том болчихож” гэхэд нь “Тийм ээ. Сүүлийн үед ходоод өвдөөд байгаа юм” гэж аргацаах. Гэртээ ирэхээр ээж “Чи ер нь хаагуур юу хийгээд явна” гээд шалгаах. Хүүхдээ төртөл аав ээждээ хэлэхгүй гэж бодсон ч ээж нь зөнгөөрөө мэдрээд шалгаагаад байх. “Жамсранжавын хүүхэд” гээд хэлчихвэл намайг алгадах байх хэмээн айхдаа “Ээж минь би Жамсранжаваасаа болих гээд нэг залуутай уулзаад ганцхан удаа ойртсон чинь ийм болчихлоо. Гадаадад Полийн дээдэд сурдаг оюутан байдаг” гэж худал хэлэхэд ээж нь “За яах вэ, миний хүү. Хүнд хүн илүүдэхгүй, гарга. Яадаг ч байсан ээж нь өсгөнө” гэснээр жирэмсэн гэдгээ нуухаа больсон гэдэг.

Ингэж нэг давааг давтал дахин хэцүү даваа угтав. Охин нь аавыгаа өвчсөн мэт адилханыг яаж нуух билээ. Хүүхдээ аваад салхилахад театрынхан ирээд “Сайн уу, Нармандах аа” гэсэн мөртлөө хүүхэд рүү харна. Эхний хүүхэд нууц байх тусмаа аавыгаа дууриадаг гэж энэ. Полийн дээдийн оюутан залуугийнх гэж гүрийхэд ээж нь “Үгүй ээ, энэ том давхараатай нүд, уруул зурагтаар гардаг хүнтэй л адилхан байна” гэх. Ийм түүхтэйгээр охиныг нь өвөө эмээ хоёр нь өсгөжээ. Охиныгоо том болоход аавтай нь уулзуулдаг болжээ. Нэг удаа “Ээж ээ, манай аавын гэр энэ парк дотор байдаг юм шиг байна лээ. Аав тэгээд явчихаж байгаа юм уу” гэж асууж. Тэд хүний нүднээс далд Хүүхдийн паркт уулздаг байж. Тэр үед одоогийнх шиг гар утас байхгүй ч яаж ийгээд уулзана. Сууна гэж ярихгүй атлаа хоёр биенийгээ санана. Удаж удаж уулзаад сална гэдэг тэдэнд үнэхээр хэцүү. Тиймээс “За, чи минь очоод хоолоо хийж бай. Найз нь хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад очно за юу” гэж хэлээд охиноо хөтлөөд явна. Тэд яг л жүжиг тоглож байгаа юм шиг амьдарч байлаа.

Энэ хооронд Жамсранжав нь 2-3 удаа хурлаар орж олон ч юм болж өнгөрчээ. Гэхдээ амьдрал баян, түүний нарийн ширийнийг хүмүүс мэдэхгүй. Эхнэрээ нэг ч удаа муу хэлж байгаагүй, чамтай сууна гэж ганц амлаж байгаагүй Жаамаа 1990 оны зургадугаар сарын 22-нд чемодантай хувцсаа аваад Б.Нармандахын аавынд иржээ. Гэнэт “Чамтай сууна, амьдарна” гээд ирэхэд аймаар, зугтмаар ч юм шиг санагдаж учраа олохгүй хэсэгтээ сандарч. Гэр бүл болж олон жил амьдарсан, өнөр өтгөн сайхан амьдралыг босгосон хүнд тийм жаахан охин хань нь болж, ийм хэл аманд оруулаад амьдарч чадах уу гэдэг хэцүү байсан биз.

Ингээд тэд нэг гэрт орсныхоо дараахан хүүтэй болжээ. Хүүгээ төрөхөд “Би хүүгээ гурван нас хүргэхгүй байх даа” гэж нулимс унагаж суусан Жаамаа нь 17 жил хамт амьдраад тэнгэрт одсон. Гэхдээ хамгийн сонин нь Жаамаа нь нэг гэрт орсноос хойш 10 жилийн дараа л “Би чамд одоо л итгэж байна. Чи үнэхээр надад хайртай байсан юм байна” гэж хэлсэн гэдэг. Учир нь эргэн тойрны хүмүүс нь түүнд “Наадах чинь залуу хүн. 1-2 жилийн дараа чамайг хаяад алга болчихно. Тэр үед чамд уух хор ч олдохгүй” гэж хэлдэг байж.

Тэд танилцсанаасаа хойш найман жилийн дараа нэг гэрт орж, 17 жил хамт амьдарч хүү, охиноо хамт өсгөсөн. Хэдийгээр нийгэм, цаг үе нь үзэл суртлаар шүүж, махны машин шиг хяргаж байсан ч сайхан хайрын түүхийг хамтдаа бүтээсэн хоёр гэж мэдэх хүмүүс нь дурсдаг. Жаамаа залуудаа гурван удаа шарласан болохоор Б.Нармандахтай суухдаа “Би ганцхан жил амьдрах байх. Чи одоо яах вэ” гэж асууж байсан гэдэг. Түүний хувьд үлдсэн амьдралаа хайртай хүнтэйгээ амьдаръя гээд зориглоод ирсэн нь тэр байж. Тэгээд “Бүх хүүхдээ сургуульд оруулчихлаа. Том нь сургуулиа төгсөөд гэр бүл боллоо. Хамгийн багыгаа Дүрслэх урлагийн сургуульд оруулаад “За ээжийгээ харж яваарай. Аав нь үүргээ гүйцэтгэсэн шүү” гэж хэллээ. Ингээд би чам дээр ирсэн” хэмээн хэлж байсныг тэрээр дурссан нь бий.

“ТЕАТР ОЛОН БОЛООСОЙ, ДРАМЫН УРЛАГ УЛАМ ХӨГЖӨӨСЭЙ”

Б.Нармандах ясны уран бүтээлч, хөдөлмөрч нэгэн юм. Энэ их эрч хүч, зүтгэлийг нь зүйрлэвээс их урлагт мандсаар буй наран гэлтэй. Тэрээр “Жаамаа минь амьд байхдаа өөрийнхөө “Гамлет”, миний 12 дуутай цомгийг гаргасан. Бид хоёр хамтарч хүүхдүүдэд зориулж жүжигчилсэн маягаар үлгэрийн CD гаргаж байлаа. Жаамааг бурхан болохын өмнө бие нь муу байхад тайзан дээр “Саран Хөхөө” жүжигт бид хоёр хайртай хүмүүсийн дүрд тоглосон юм. Өмнө нь энэ жүжгийг олон удаа тоглосон. Бид хоёрын тоглосон хэсгийг Шархүү гуай нэмж оруулсан юм. Өөр жүжгүүдэд ч гэсэн хамтарч тоглож байсан. Нэг удаа бид гэртээ “Саран Хөхөө” жүжгийнхээ сургуулилтыг илүү дотно мэдрэмжээр хийж байсан юм. Одоо бодохоор магадгүй надтай салах ёс гүйцэтгэж тайзан дээр тоглосон байх гэж бодогддог. Гэртээ сургуулилт хийж байхдаа “Чи одоо юу тоглоод байгаа юм бэ. Найруулагчийн тавьсан тавилтаар тогломоор байна. Яагаад ийм ойр дотно тоглоод байгаа юм” гээд уйлахад минь “Би тайзан дээр яг ингэж тоглох гэж байсан юм. Чамайг тайзан дээр уйлахаас чинь аварч дасгаж байна. Зүгээрээ миний хайр, хоёулаа ингэж л тоглоно шүү” гэж хэлснээр нь тоглосон. Эхний тоглолт дээр жаахан ядруу байсан ч хоёр дахь дээр нь эрүүл царай над руу харахад би бүр гайхсан. Ер нь бол тайзан дээр бүх хүчээ шавхсан. Тоглолт дуусаад тайзнаас буухад хоёр хөл нь чичирж байсан” хэмээн Жаамаагаа дурсахдаа нийтлэлийн баатар минь нулимсаа урсган хуучилсан. Илүүг асуух зориг бидэнд хүрээгүй.

Амьдралын хань, хүү, охин хоёрынх нь аав бурхны оронд одсон ч тэрээр ханьдаа зориулан баримтат кино хийсэн нь бахдам. Бас “Нулимсанд ургасан хайр” шинэхэн уран бүтээлээ дүрсжүүлэн үзэгчдэд хүргэжээ. Л.Жамсранжав хэмээх хүн хэн байсан, яаж амьдарснаас үл хамааран тэрхүү агуу жүжигчнээс суралцах зүйл, Монголын урлагийн салбарынхан, жүжигчний мэргэжлээр суралцаж буй залууст бий. Тиймээс түүний хийж бүтээснийг, бий болгосон их өвийг хав дарж болохгүй. Тэгвэл Б.Нармандахын хийж бүтээж буй зүйлүүд энэ хүлээлт, эрэл хайгуулын их далай руу бүтээлчээр цутгаж байгаа нь хайрлам бас бахархам ажээ. Тухайлбал, тэрээр Жаамаагийнхаа дүрийн дэвтрүүдээр нь магистр хамгаалж, өдгөө аавынхаа тухай баримтат кино хийж сууна.

Б.Нармандахад багшлах санал ирдэг. Уран бүтээлийн санал ч их ирдэг. Гэхдээ тэр “Монгол Улс олон театртай байж драмын урлаг улам хөгжөөсэй” гэж боддог гэсэн. Драмын жүжигчин хүч тэнхээ, мэдрэмж, оюун ухаанаараа хүнтэй тулж ажилладаг. Тэгэхээр театр тухайн хүний зовлон, жаргал, амьдралыг аль талаас нь харуулж, аль нь зөв бэ гэдэг гаргалгааг нь бодуулж, сэтгүүлдгээрээ ариусах, бясалгах бүхий л үйл явц явагдаж байдаг ариун өргөө гэсэн үг. Амьд харилцаанууд хүчтэй, бас идэвхтэй оршин тогтнож байж л тэр бүхэн биелэх учиртай.

УНАЖ, БОССОН Ч УРЛАГ, ЖААМАА ХОЁРТОО ҮНЭНЧ

Б.Нармандах жүжигчний мэргэжил сонгосондоо баярлаж, бахархаж урлагт өөрийгөө зориулсан. Түүнийг Монголын нийгэм, урлагийн салбар нэгэн цагт шүүж байв. Гэхдээ ойлгож бас уучилсан. Цаг эргэсэн. Хожмын залуус нууц амрагийн бүтэлгүй явдалд хутгалдчихаад, түүнийгээ Жаамаа, Нармандах хоёрын хайр дурлалтай харьцуулж, зөвлөгөө өгөөч гэж очиж сэтгэлийг нь шаналгахад тэрээр эмзэглэдэг хэмээн шүүрс алдаж байсан. Тэгвэл жинхэнэ хайр, зугаа цэнгэлийн ялгааг харуулсан “Анна Каренина” өнөөдөр УДЭТ-т тоглоглогдож байна. Л.Толстойн бүтээсэн Аннагийн хувь тавилангийн зарим хэсгийг давтсан жүжигчин Б.Нармандахын амьдрал жүжиг биш байсныг, хайрын үнэ цэнэ нь ямархан болохыг түүнээс зөвлөгөө хүсэх нэрээр шархлуулж, шаналгадаг зарим нь ойлгож авах биз ээ.

Түүний хэр уран бүтээлч болохыг телевизийн жүжгүүдийн дууны тухай “Үл тасрах аялгуу” нэвтрүүлэгт Ардын жүжигчин, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров хэлэхдээ “Б.Нармандах мэргэжлийн дуучин биш. Гэхдээ кино, жүжгийн дуугаараа үзэгчдэд хүрсэн байна” гэсэн бол Ш.Гүрбазар “Үгүй, энэ Нармандахаас өөр хүн байхгүй байсан юм байх даа. Дандаа л Нармандах дуулсан байх юм” гэсэн байдаг.

Мөн түүнийг “Эцсийн тушаал” жүжгийн дууг дуулсны дараа Монголын нэрт жүжигчдийн нэг Д.Сэдэд “За миний охин баяр хүргэе. Жүжигчний гаргаагүй юмыг чи хоолойгоороо тусаллаа” гэсэн нь бий.

Армийн театрт байхад Б.Баатар найруулагч “Би чиний “Цэргүүд” жүжгийн Верагийн дүрд хайртай. Энэ дүрээс чиний олон авьяасыг олж харсан” гэж хэлсэн байдаг.

“Чи театрт байх ёсгүй” гэж тухайн үед хэлж байсан Таяа найруулагч хүртэл Армийн театрт “Аянган бороо” жүжгийг үзчихээд баяр хүргэж “Чи ч театрт орох л ёстой хүүхэд байж дээ” гэж байсан гэлцдэг.

“Тэмээн сүргийн говьдоо Дорнын цагаан саран дор Унаган хайраа дурсацгаая” нэртэй хамтарсан тоглолтыг гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Д.Эрдэнэбат, Б.Нармандах нар 1992 онд хийж байв.

Хүн унаж бүдэрч бас өөдөлж дээшилж явахдаа ч өөрийн бодолдоо эзэн байж, нэг чиг шугамыг алдалгүй түүндээ зүтгэх нь амжилтад хүргэсэн гэлтэй. Түүний амьдралд уналт, сэргэлтийн үе байсан ч хүсэл мөрөөдлөөсөө ухарсангүй. УДЭТ-ын тайзан дээр уран бүтээлээрээ нар шиг мандаж яваа нь үүнтэй холбоотой болов уу. Тэр драмын урлаг хөгжиж, театр үзэгчдээр дүүрэн байхад дуртай. Жүжигчид үзэгчдийнхээ өөдөөс өөрийг нь толины тусгал мэт харуулж ухааруулж, бясалгуулж байдаг тэр л гэгээн орчинд хайртай. Тэр урлаг, Жаамаа хоёртоо үнэнч юм.

Р.Оюун

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.