УИХ-ын гишүүн Ганибалын Амартүвшин үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр түтгэлзэж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Ганибалын Амартүвшин миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залaуучуудынхаа шаардлагыг дэмжиж дараах шийдвэрийг гаргаж байна.”

Залуучуудынхаа тэмцлээр бахархаж, бас дэмжиж байна. Бид шаварт суусан 30 жилийг ардаа орхиод урагшлан хөгжих ёстой.
Ганибалын Амартүвшин миний бие УИХ-ын гишүүний бүрэн эрх нэрийн дор аливаа гэмт үйлдлийг халхавчилдаг байдлын эсрэг залуучуудынхаа шаардлагыг дэмжиж дараах шийдвэрийг гаргаж байна.
1. Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. Мөн МУ-ын Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна. МУ-ын Хөгжлийн банкны асуудалтай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж иргэний хувиар шалгуулж эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна.

2. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийг байхгүй болгох шаардлагыг бүрэн дэмжиж байна.
Өнгөрсөн 30 жилд парламентад ёсны дархлааг бэхжүүлэх нэрийн дор УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хамгаалалтаар хуулийн байгууллагад шалгуулахгүй, зугтах, хариуцлагаас мултрах оролдлого нь жирийн иргэн, УИХ-ын гишүүнд хууль ижил үйлчилдэггүй шударга бус байдлыг бий болгосоор ирсэн тул УИХ-ын гишүүний бүрэн эрхийг байхгүй болгох нь зөв юм.
МУ-ын Засгийн газар залуучуудынхаа шаардлагыг хүлээн авч тодорхой шийдвэрийг гаргасан.
Цаашид залуучуудынхаа шаардлагыг төрийн бүх шатанд ажил хэрэг болгож, эрх тэгш шударга нийгмийг цогцлоохын төлөө ажиллана гэдэгт итгэж, дэмжиж байна. ” хэмээжээ.













