Ерөнхий сайдын жагсаалын үеээр гарч ирсэн зураг цахим хэрэглэгчдийн дунд жиг жуг хийх сэдэв болоод байна.
Учир нь түүнийг хошигнож ийнхүү хэлжээ.
“Бүхэл бүтэн улсын дарга хүн гэхэд Sea-Dweller ч гэнэ үү хамгийн суга Rolex-ийг нь зүүсэн байна. Аргагүй л эгэл даруухан хүн юм. Энэ цаг нь 13,800 евро юм байна. Монгол төгрөгөөр чүй чамай 40 сая гарах юм билээ.” хэмээжээ.

Ерөнхий сайд маань хар бор ажил хийж хал үзэж хашир суусан хүн. Түүндээ ч гадаадад галуу шувууны мах идэж хэн хүний төгсөөд байдаггүй нэртэй төртэй сургуулийг төгссөн.

Юм үзэж нүд тайлсан хүн гэж үнэхээр эгэл даруу байна шүү. Зүүсэн цаг нь хүртэл… Иргэд нь хоногийн талхаа хувааж авч өрөнд баригдаж өтөнд идэгдээд туйлдсандаа эцсийн арга хэрэглэж шаардлага хүргүүлж зогсоход 40 саяын цаг зүүчихээд данхалзаж зогсдог.

Бусад оронд улс төрч хүн ийм байх нь зүй бус гэж ичгэвтэр явдал хэмээдэг. Харин Монголд эсрэгээрээ. Эрхэм гишүүдийн бал нь хүртэл алт байхын наагуур байдаг юм билээ…

Үнэтэй цаг, үнэтэй цүнх, бандгар жийп… энгийн л үзэгдэл. Харин Монголчууд цаана чинь туйлдаж байна дарга нараа…

40 саяын цаг амьдралдаа бизнес хийж үзээгүй хүн зүүсэн байхыг хараад дотор харанхуйлав.













