Зоригоо, Өлзийжаргал нарыг онлайн шоп ажиллуулдаг гэдгээр нь хүмүүс мэднэ. Тэд энэ удаа нэгэн шинэ сюрпризийг дагагчиддаа барисан нь удахгүй тэд хуримаа хийхээр болсон ажээ. Хосууддаа аз жаргал хүсье. Тэдний нэгэн ярилцлагыг хүргэж байна.
Б.ӨЛЗИЙЖАРГАЛ: Би ямар нэгэн мэргэжилгүй, зүгээр л Зоригоогийн эхнэр, гэрийн эзэгтэй хүн “Хань минь намайг сайн ойлгож, дэмждэг учраас л би тэгж илэн далангүй ярьсан” Хайр, халамжаар дутаадаггүй ч гэнэтийн бэлэг барихдаа маруухан нөхрийнхөө талаар нэгэн бүсгүй лайв хийхдээ ярьсан нь олны сонирхлыг ихэд татсан. “Шуналтай, давруу бүсгүй” гэж шүүмжлэх нэгэн байхад
…
“Шуналгүй хүн гэж байхгүй. Харин ч хөөрхөн гэгээлэг, байгаагаараа, энгийн эмэгтэй” гээд эергээр хүлээж авсан нь ч бий. Энэ гол ярианы эзэн бол Б.Өлзийжаргал гэдэг бүсгүй. Түүний ханийг Б.Зоригт гэдэг. Тэдэнтэй ярилцлаа. Б.ӨЛЗИЙЖАРГАЛ: ХАНИАРАА ҮНЭХЭЭР БАХАРХДАГ, ИХ ХАЛАМЖТАЙ
Юуны өмнө манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу? Б.Зоригт (Н.З):– Намайг Батчулууны Зоригт гэдэг. Ханьтайгаа ханилаад зургаан жил болж байна. Ж.Өлзийжаргал (Ж.Ө):– Намайг Жаргалсайханы Өлзийжаргал гэдэг. Айлын хамгийн ууган нь, дөрвөн дүүтэй. Ерөнхий боловсролын сургуулиа ОХУ-д төгссөн. Нөхөр бид хоёр хоёулаа дээд боловсролгүй.

Б.З:– Их олон хүн эхнэр бид хоёрыг сэтгүүлч эсвэл сэтгэл зүйч мэргэжилтэй юү гэж асууна лээ. Ерөөсөө тийм биш. Ж.Ө:– Харин тийм ээ. Намайг амны пигур сайтай болохоор тэгж андуурч байгаа бололтой. Юуг нь нуух вэ, нөхөр бид хоёр их сургууль төгсөөгүй. Би ямар нэгэн мэргэжилгүй, зүгээр л
Зоригоогийн эхнэр, гэрийн эзэгтэй хүн (инээв). Дээд боловсрол эзэмшээгүй ч тухайн хүн өөрөө л хичээж, хөдөлмөрлөн, үнэнч, шударга явбал сайхан амьдарч чадна гэдэгт итгэдэг жирийн нэг монгол эмэгтэй. Би багадаа их сургууль төгсөөгүйгээсээ ичдэг, өөрийгөө голдог байв. Ажилд орох гээд очихоор хамгийн түрүүнд “Аль сургууль төгссөн бэ. Дипломыг нь үзье” гэнэ. Тэгээд л мухарддаг байв. Тэгэхэд ээж “Хүн дээд сургууль төгсөхөөс илүү ханиа зөв сонгох хамгийн чухал.













