• Latest
  • Trending
‘Zolboo tv’-ийн Золбоогийн онгоцны буудал дээр хайраа илчилсэн бүсгүй хэн бэ?

‘Zolboo tv’-ийн Золбоогийн онгоцны буудал дээр хайраа илчилсэн бүсгүй хэн бэ?

2022-04-04
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Saturday, April 25, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

‘Zolboo tv’-ийн Золбоогийн онгоцны буудал дээр хайраа илчилсэн бүсгүй хэн бэ?

by admin
2022-04-04
in ХОВ ЖИВ
0
‘Zolboo tv’-ийн Золбоогийн онгоцны буудал дээр хайраа илчилсэн бүсгүй хэн бэ?

Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт сурч, хөдөлмөрлөн эх орондоо ирж ихийг бүтээхээр шамдан ажиллаж байна. Тэдний нэг бол Сүхбаатарын Золбоо. Түүнийг ‘Золбоо тв’ уoutube сувгаар нь олон хүн андахгүй. Анх “уoutube” суваг хөтлөх ямар ч мэдлэггүй байсан тэрээр хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн өөрийгөө сорьж, “Золбоо тв” уoutube сувгаа нээж байсан бол одоо 314 гаруй мянган үзэгчтэй /subscribe/ болж чаджээ.

YOU MAY ALSO LIKE

Б.Зээхүү: Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ…

Богд уулын аманд амрах зориулалтаар хийсэн сандлыг эвдэлж, гал түлжээ

Тэгвэл хамгийн сүүлд хийсэн нэгэн бичлэгэндээ өөрийн хайртай болсон эмэгтэйдээ үерхэх санал тавьж үзэгчдийнхээ магнайг тэнийлгэв.

Тэгвэл Золбоогийн найз бүсгүй ямар хүн байгаа бол гэсэн үзэгчдийн хүлээлт бишгүй их байгаа биз ээ…

Түүний найз охины хувьд Золбоогийн адил юүтүб сувагтай ба Монголын хамгийн анхны ‘Golden play button’-тэй ба ‘ASMR SOUND QUEEN’ нэртэй сувгийг хөтөлж явдаг мундаг бүсгүй аж.

  Танилцаад 4 сар болж байгаа тэрээр өөрийн хайртай бүсгүйг зорин Франц улсыг зорин очсон юм..

Тэгвэл Золбоогийн хайрын дуут шувуухай бүсгүйн зурагтай танилцана уу..

.

.

 

Мөн түүний 2020 онд өгч байсан ярилцлагыг бүрэн хэмжээгээр хүргэж байна.

-Сайн байна уу. “Zolboo tv” youtube сувгаар хүмүүс таныг илүү мэдэх байх. Бидэнд хувь хүн талаасаа өөрийгөө танилцуулаач.

-Сайн байна уу. Намайг Сүхбаатарын Золбоо гэдэг. Би Улаанбаатар хотод төрж, өссөн. Багадаа нэлээн хөдөлгөөнтэй, сахилгагүй, юм юм хийх хүсэл сонирхолтой, дуулж, бүжиглэх авьяастай хүүхэд байсан. 2002 онд долдугаар ангиа төгсөөд БНСУ-д анх ирж байлаа. Дунд сургуулиа Солонгост төгссөн. Харин их сургуулиа Монголд Олон Улсын Улаанбаатар их сургуулийн бизнес, маркетингийн ангиар төгссөн юм. Түүнээс хойш Солонгост амьдарч, чөлөөт цагаараа “Youtube” сувгаа хөтөлж байна.

-“Үoutube” суваг хөтлөх санаа хэрхэн төрж байв?

-Санамсаргүй хэрнээ их сонин байдлаар анх “youtube” сувгаа нээж байсан. Би хөл бөмбөгийн секцэд явдаг, хөл бөмбөгөөр хичээллэдэг байсан юм. Нэг өдөр Солонгос “уoutube” суваг хөтөлдөг танил хөлбөмбөгчин ах маань “Золбоо чамайг анзаараад байхад дуулах, бүжиглэх гэх мэт олон талын авьяастай юм. Чи “уoutube” суваг нээгээд үзвэл яасан юм. “Youtube”-ээр чи мөнгө олох боломжтой, бас маш их зүйлийг сурах болно” гэж хэлж байсан. “Үoutube” суваг хөтлөх талаар нэг их мэддэггүй байсан хүн чинь тэр өдрөө шууд л утсаа урдаа тавиад бичлэг хийж эхэлсэн.

-Анх ямар бичлэг оруулж байв?

-Хамгийн анх “уoutube”-д оруулсан бичлэгүүдийнхээ ихэнхийг нь устгачихсан. Гэхдээ Майкл Жексоны нэг дуун дээр аяга, тавгаа угааж байхдаа бүжиглэсэн бичлэгээ устгаагүй байгаа/инээв/. Сувгаа нээгээд удаагүй байхдаа дандаа өөрийнхөө бүжиглэж, гитартай дуулж буй бичлэгүүдээ оруулдаг байсан. Тухайн үедээ их гоё бичлэг хийлээ гэж боддог байсан ч дараа үзэхэд жаахан ичмээр санагдаад устгачихсан юм.

-Яагаад “Золбоо тв” гэж нэрлэсэн бэ?

-Солонгос“уoutuber”-үүд ихэвчлэн өөрийн нэрийн араас тв гэж залгуулан сувгийнхаа нэрийг өгсөн байдаг. Үүнээс санаа авсан гэж хэлж болно. Ерөнхийдөө “Золбоо гэдэг хүний хийж буй бүтээлийг энэхүү сувгаар дамжуулан үзэх боломжтой” гэсэн утгаар тэгж нэрлэсэн

-Бичлэгээ цацахад шууд л олон хүнд хүрчихгүйг мэдэж байсан. Үнэндээ дөнгөж эхэлж байхад хэцүү зүйл их тулгардаг. Цаг зав, хүч хөдөлмөрөө зарцуулан байж бичлэг хийн, нийтлэхэд хүмүүс үзэхгүй байх нь ч бий. Дагагчдын тоо ч их удаан нэмэгддэг шантрах үе их. Хүмүүс ямар бичлэгийг илүү их үзэх вэ гэдгийг “youtube” суваг хөтлөх явцдаа суралцсан гэж хэлж болно. “Хүмүүс иймэрхүү зүйлийг сонирхдог юм байна. Ийм зүйлийг үзэх дуртай юм байна” гэдгийг мэддэг, мэдэрдэг болчихдог юм байна лээ. Эхэндээ хувийн сонирхолд тулгуурлаж бичлэг хийдэг байсан бол яваандаа хүмүүсийн сонирхдог зүйлийг нь өөрийнхөө хүргэхийг, хэлэхийг хүсэж буй зүйлстэй нийлүүлж бичлэг хийдэг болсон.

–Таны “youtube” сувгаар зочлоход их олон төрлийн бичлэг байгаа харагддаг. Нэг төрлөөр дагнаж бичлэг хийнэ гэж боддог уу?

-“Youtube” сувгаа нээж байхдаа л нэг төрөлд баригдахгүй байя гэж бодсон. Нэг төрлөөр дагнавал зөвхөн тэр төрлийн сэдвийг сонирхдог, тухайн салбарын хүмүүс л үзнэ. Тиймээс олон төрлийн сэдвээр бичлэг хийвэл хүмүүс илүү сонирхох байх гэж бодсон юм. Одоо эргээд харахад хүмүүст хэлэхийг хүссэн, хүргэхийг зорьсон олон сэдвээр бичлэг хийчихсэн байсан. Нөгөө талаар хүмүүсийн хүлээлт их болчихдог. Дараагийн удаа Золбоо ямар сэдвээр бичлэг хийх бол гэж их сонирхож, хүлээдэг болсон.

-Ер нь хүмүүс ямар төрлийн бичлэгийг илүү сонирхож, хүлээн авч байна. Харин та ямар контентуудыг хүргэхийг зорьдог вэ?

-Ер нь танин мэдэхүйн, гэмт хэргийн сэдэвтэй хүний анхаарлыг шууд татахуйц зүйлд их дуртай байдаг юм байна лээ. Би танин мэдэхүйн сэдэвтэй, хүмүүст аль болох хэрэгтэй мэдээлэл бүхий бичлэг оруулахыг эрмэлздэг.

-Контентуудынхаа санааг хэрхэн олдог вэ?

-Янз бүрийн байдлаар л олдог. Ажил хийх, хүнтэй ярилцах, зурагт үзэж байхдаа гээд л өдөр тутмын амьдралаас минь контентын санаа урган гарч байдаг. Тухайлбал, мэдээ үзэж байгаад нэг сонирхолтой зүйл олж мэдвэл “энэ талаар Монголчууддаа хүргэвэл илүү хэрэгтэй юм байна” гээд л цааш нь судалж, бичлэгийн төлөвлөгөө гаргадаг. Шинэ санаа төрөх бүрт бичдэг нэг самбар өрөөнд маань бий. Самбар дээрээ санаануудаа жагсааж бичиж, боловсруулаад бичлэгүүдээ хийдэг дээ.

-Контент хийх тогтсон цагийн хуваарь бий юү?

-Байхгүй ээ. Ажлынхаа цаг заваар л хийдэг. Эрт тарсан өдрөө гэртээ ирээд л бичлэгээ хийнэ. Ер нь цаг заваа ашиглаад аль болох олон контент хийхийг хүсдэг. Гэхдээ ядарсан үедээ яалт ч үгүй өнжинө. Танин мэдэхүйн, дүү нартаа чиглүүлсэн контентууд дээрээ аль болох их цаг гаргаж, чанартай хийхийг эрмэлздэг. Тухайн сэдвийн дагуу судалгаа хийж, өөрийн ойлгосон зүйлийг бичиж, тэмдэглээд бичлэгээ хийнэ. Бичлэг эвлүүлэхэд дор хаяж 8-10 цаг бол шаардагддаг. Анх бичлэгээ Солонгос хүмүүсийг үзээсэй гэж солонгос хадмалтай гаргаж эхэлсэн. Хадмал хийхэд маш их цаг ордог. Бичлэг эвлүүлэхэд нэг өдөр зарцуулж, хадмал хийхэд дахин нэг өдрийг зарцуулдаг байсан. Тиймээс цаг хэмнэх үүднээс хоёр сарын өмнөөс хадмал хийхээ больсон.

-Та бичлэг хийхдээ юуг хамгийн ихээр анхаардаг вэ?

-Контент хийхдээ хамгийн их анхаардаг зүйл бол залуу, хойч үе, дүү нартаа зөв энерги, зөв үлгэр дууриал, зөв хандлагыг сэдэлжүүлэх юм. Бичлэгийг маань үзсэн хүн нэг ч гэсэн зүйлийг ойлгож, ухаараасай гэж маш их хүсдэг. Монголын нийгэмд аливаа зүйлийн нарийн ширийнийг ээж, аав, багш нь тайлбарладаггүй, эсвэл хэлж өгөх хүнгүй хүүхдүүд их байдаг шүү дээ. Юу хийж, яаж амьдрахаа мэдэхгүй явж буй залуус ч бий. Зарим “youtuber”-үүд “хүний анхаарлыг татаж байвал л болоо” гэсэн шиг гэмт хэргийн шинжтэй, элдэв гаж мэдээлэл бүхий бичлэгүүд их хийх болсон. Зөвхөн хандалт авахын төлөө хүний элдэв гаж, буруу зүйлсийг сурталчлаад байж болохгүй шүү дээ. “Youtube” бол мэдээллийн маш том суваг. Тэндээс олон хүүхэд хяналтгүй, шүүлтүүргүй мэдээлэл авч байна. Тиймээс контент хийхдээ хойч үеийн залуустаа аль болох сургамжтай, хэрэгтэй мэдээллүүдийг хүргэхийг хичээдэг.

-Бичлэгүүдээрээ юуг илэрхийлэхийг зорьдог вэ?

-Бичлэг бүрийн хувьд өөр өөрийн гэсэн утга санааг илэрхийлдэг. Би аль болох эерэг , хөгжилтэй байхыг хичээдэг. Өдөржин ажиллаад ядарч, стресстсэн хүмүүс орой бичлэгийг минь үзээд инээж, багахан ч гэсэн стресээ тайлаасай гэж хүсдэг. Тэгж чадвал зорилго маань биелж байна гэсэн үг.

-“Үoutube”-ээр орлогожих боломж хэр байдаг вэ.

-Орлогожих мэдээж боломжтой. Монголын хувьд нэг харамсалтай зүйл нь “youtube”-ийн “CPM”-ийн түвшин их бага байдаг. Гадаадад бол минийх шиг үзэлттэй суваг сард 2000-3000 доллар олдог. Харин сувгийн мааньнийт үзэгчдийн 90 хувь нь Монголоос үздэг тул 200-300 доллар олдог. Тийм учраас “Youtube”-ээр их мөнгө олох боломжтой гээд бүх зүйлээ хаячхаж болохгүй.

-Цаашид сувгаа илүү хөгжүүлэх бодолтой байна уу.

-Тийм ээ. Надад бодож, төлөвлөж буй контентын санаанууд их байгаа. Хамтран ажиллах хүсэлтэй хүмүүс ч цөөнгүй байна. Цаашид нэг шинэ оролдоод үзье гэж бодож буй нь Солонгосчуудын дуртай “мугбанг”/mukbang/ хийж үзэх сонирхолтой байгаа. Цаашдын зорилго бол шинэ залуу үеийнхэндээ хэрэгтэй зүйлийг хийж, хэрэгтэй хүн болох. Тэр мөрөөдөл минь биелнэ гэдэгт ч итгэдэг.

-Ярилцлагын төгсгөлд “Золбоо тв” сувгийн үзэгчид болон “youtuber” болох сонирхолтой залууст хандаж үг хэлээч.

-Надад шантрах үе их байсан. Сөрөг сэтгэгдэл ч их ирдэг байсан. Тэр болгонд намайг дэмжиж урмын үгсийг харамгүй хэлдэг үзэгчид маань байдаг болохоор би өдий зэрэгтэй явж байна. Цаашдаа улам та бүхэндээ хэрэгтэй контентуудыг хүргэх болно. Харин “youtuber” болох хүсэл мөрөөдөлтэй залуустаа хандаад “тууштай бөгөөд ухаантай байгаарай” гэж хэлмээр байна. “Миний давуу тал юу вэ”, “давуу талаа ашиглан юуг хийвэл хүмүүс үзэх дуртай байна вэ” гэдгийг маш сайн олж харах хэрэгтэй. “Youtube”-ээр зөвхөн мөнгө олох биш, маш их зүйлийг сурч болно. Нэг талаар өөрийгөө сорьж байгаа хэрэг. Монголын “эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг сайхан зүйр үг бий. Хичээсэн хүнд заавал хөдөлмөрийнх нь үр дүн өгөөж нь ирдэг. Тиймээс залуустаа хөдөлмөрч, хичээнгүй, хамгийн гол нь дуртай зүйлийнхээ төлөө уйгагүй зүтгээрэй гэж хэлмээр байна.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.