• Latest
  • Trending
Ц.Төмөрхуяг: Намайг хүмүүс их баян гэж боддог байх Би сарын 550 мянган төгрөгийн түрээсийн байранд амьдардаг

Ц.Төмөрхуяг: Намайг хүмүүс их баян гэж боддог байх Би сарын 550 мянган төгрөгийн түрээсийн байранд амьдардаг

2022-03-16
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, May 3, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Ц.Төмөрхуяг: Намайг хүмүүс их баян гэж боддог байх Би сарын 550 мянган төгрөгийн түрээсийн байранд амьдардаг

by admin
2022-03-16
in ЯРИЛЦЛАГА
0
Ц.Төмөрхуяг: Намайг хүмүүс их баян гэж боддог байх Би сарын 550 мянган төгрөгийн түрээсийн байранд амьдардаг

Монголын кино урлагийн ноён оргил, амьд домог болсон Цагааны Цэгмэд агсны отгон хүү Ц.Төмөрхуяг ааваасаа есхөн сартайдаа өнчирч үлдсэн гэдэг.Тэрээр 1962 оны 9-р сарын 11 нд төрсөн бөгөөд Ц.Төмөрхуяг нь 1980 онд УБДС-ийн Кино Драмын ангид элсэн орж, найруулагч Г.Доржсамбуу багшийн ангид хувиарлагдан суралцаж төгсөөд 1984 онд ДУАТ-т жүжигчнээр орсон.

Тэрбээр алтан үеийн жүжигчдийн өвөр дээр өсөж, өдий зэрэгт хүрэхдээ амьдралд хэдэнтээ бүдчиж одоо л нэг нуруу нь тэнэгэр алхаж байна. Ингээд түүнтэй халуун дотно яриа өрнүүлснээ уншигч танд хүргэе.

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Та ер нь хэдэн төгрөгөөр кинонд тоглодог вэ?

-Миний хувьд өгсөн үнээр нь л тоглодог. Тус болоод өгье, миний дүү нар өөрсдөө мэдээд л өгчих гэж хэлдэг. Яг үнэндээ хэдэн саяын үнэтэй кино хийх гэж байж л мөнгөгүй л байдаг.

-Нэг уран бүтээл гаргахад мөнгө санхүүгээ олох гээд нэлээд хугацааг зарцуулдаг байх?

-Бид залуу байхдаа кино урлагийн төлөө үнэхээр зүтгэсэн. Байраа зараад өрөвдмөөр байсан үе ч бий шүү дээ. Компаниуд хөл дээрээ тогтоогүй тухайн үед компанитай яаж харьцдаг, яаж уран бүтээл рүүгээ оруулах талаар ямар ч мэдлэггүй байсан. Бид чинь социализмын үеэс шууд орж ирсэн улсууд шүү дээ. Алдаа зөндөө бий л дээ. Хэрвээ тэр үед би яг одоогийн сэтгэхүйгээрээ байсан бол сайхан уран бүтээл хийх байж дээ гэж боддог. Тухайн үед 90 саяын Ганболд кино хийх гээд явж л байсан түүх бий. Надаас бага дүү л дээ. Юу ч мэдэхгүй хүмүүс кино хийнэ гээд яваад би гайхдаг юм. Би өөрөө театрын хүн.

Тухайн үед кинонд тоглодог байсан болохоос биш хийц хэлбэрийг мэдэхгүй, ойлголт ч байхгүй байсан. Мөн бүх зүйл хаалттай. Холливуд гэж ярих байтугай “Ну погоди” хүүхэлдэйн киноноос өөр зүйл үздэггүй л байсан. Одоо гэтэл цаг үе нь өөр, сайхан нээлттэй нийгэмд залуус амьдарч байна. Нэг кинонд хэдэн төгрөг аваад тоглочихлоороо би мундаг жүжигчин болчихлоо гэж онгирдог. Зарим залуучууд намайг кинондоо тоглуулчихаад яг нүдэн дээр минь шатаж байхыг би харж л байлаа. Ийм зүйлийг хараад зүрх өвдөлгүй л яахав. Гэхдээ л шатаж байж л, тэмүүлж байж л амжилтад хүрнэ. Ийм зүйлээс айх юм бол хэн кино хийх юм, кино хийх хүн олдохгүй шүү дээ.

Урлагийг нэг талаараа золиос гэж ярих нь ч бий. Хэрэв та үүнтэй санал нийлж байгаа бол урлагт та юуг золиосонд гаргасан бэ?

-Амьдралаа зол.иосол.сон. Амьдралынхаа өмнө би урлагийг тавьсан. Заавал тийм байх ёстой ч гэж бидний үеийг сургаж байсан. Ардчилсан хувьсгал гарахаас өмнө бүх л хүн амьдралаа урлагийн төлөө золиосолсон. Урлаг гэлтгүй ардчиллын эхний жилүүдэд хүмүүс өөрсдийн амьдралаа золиосолж л байсан. Бүгдээрээ л ганзагын наймаанд явсан. Тэнд өчнөөн хүүхэд өнчирч, хэчнээн их гэр бүл салж, ямар ч зарчимгүй, замбараагүй болж байсан. Би ч тэр шуурганд өртсөн. Тэр үе үнэхээр аймаар шүү дээ. Октябрийн хувьсгал ч тийм байгаагүй байх. Бүгд л дамын наймаачин. Шүүхийн ажилтан ч дамын наймаачин, цагдаа ч дамын наймаачин, би ч бас наймаачин л болсон. Тэндээс л би их зүйлийг ойлгосон. Хүмүүсийн амьдрал, дотоод сэтгэхүй, зүрхэнд нь байдаг үнэн зүйлсийг харж ойлгож байсан. Социализмын үед хүмүүс маш худлаа амьдарч байсан, хүний сэтгэл зүйг хөгжүүлээгүй хорионд л байлгаж байсан. Ингээд л гэнэт хүмүүс задраад, нөгөө яриад байсан эрх чөлөөн дээрээ ирсэн чинь муу хүн болон хувирч ямар аймшигтай байсан гэж санана. Би тэндээс маш их дүрүүдийг олж авч байсан. Хүмүүсийн дотоод сэтгэл зүйг олж харсан. Одоо ч би шавь нартаа хэлдэг. “Жүжигчин хүн жүжиглэдэггүй юм, өөрийнхөө сэтгэл дотор яг үнэнээсээ л амьдарч байна, үүнийг л жүжигчний ажил гэдэг юм. Чиний зүрх хөдөлвөл үзэж буй хүмүүсийн зүрх хөдөлдөг гэж хэлдэг.

-ХҮНИЙ СЭТГЭЛ ЗҮРХЭНД ХҮРЧ, БОДОЛ БОЛГОЖ, ЗҮРХЭЭР НЬ НААДАХ НЬ Л ХАМГИЙН ХЭЦҮҮ-

-Хүний сэтгэлд хүрэх, тэр тусмаа уйлуулна гэдэг амаргүй ажил биз?

-Уйлуулах юм уу инээлгэх гайгүй л дээ. Тэр хүний сэтгэл зүрхэнд хүрч, бодол болгож, зүрхээр нь наадах л хамгийн хэцүү.

-Таны хувьд үе дамнасан төрмөл авьяастан, ховорхон хувь заяа шүү?

-Төрмөл гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг Төмөрбаатарын дүү, Цагааны Цэгмэдийн бага хүү гэж хэлдэг болохоос биш Төмөрхуяг гэдэг нэр байхгүй. Надад уламжлагдсан эцгийнхээ авьяасыг би өөрөө л хөгжүүлсэн. Багш нарынхаа буянд, өөрийнхөө хичээнгүйлэн зүтгэсэн зүтгэлийнхээ хувьд хөгжүүлсэн. Саяхнаас л намайг Төмөрхуяг гэж мэддэг болж байна. Энэ нэрээрээ дуудуулах гэж би олон жил зүтгэсэн. Одоо цаг нь ирсэн ч гэж боддог. Гэтэл би 80-аад оны үед намайг хүмүүс мэднэ, би танигдчихсан гэж онгирдог байлаа. Тэгтэл явж явж 2016 оноос л нэрээр минь намайг дуудаж байна. Залуу насанд хүн аагтай, омогтой, бяртай юу хэлэх гэснээ хэлчихдэг, яавал ч яачихмаар тийм нэг гоё байдаг. Эцэст нь амьдрал өөрөө нухалж, балбалж, баярлуулж ирэхээр өөрөө аяндаа ийм болдог юм байна. Үүнийг л төлөвшил гэдэг юм байна.

-Таны залуу нас сахилгагүй өнгөрсөн байх шүү?

-Их хөдөлгөөнтэй байсан, тэр хөдөлгөөн нь ч гэсэн одооны залуучуудад их таалагддаг байх. Мэдээж эцэггүй өссөн болохоор, манай гэрийнхэн намайг нэг удаа ч гэсэн загнаж үзээгүй, тийм болохоор ч юм уу би танхайдуу өссөн. Хүнээр үг хэлүүлдэггүй, хүнээс үг авдаггүй. Надад ганцхан айдаг хүн байсан. Тэр нь манай багш.

-ЧИ БОЛОВСРОЛ, МЭДЛЭГТЭЙ БАЙВАЛ ЧАМААС БУСАД АЙНА-

-Энэ бүхний эцэст ойлгосон хамгийн том ухаарал нь юу байв?

-Хүнд ер нь боловсрол л хамгийн их хэрэгтэй юм билээ. Чи боловсролтой, мэдлэгтэй байвал чамаас хүн айна. Түүнээс биш чи мянган машинтай, Зайсанд мянган байртай, мянган дарга таньдаг байлаа гээд нэмэргүй, аймхай хэвээрээ л үлдэнэ.

-Таны ах Төмөрбаатар уран бүтээлийн тал дээр хэр зөвлөгөө өгдөг байв?

-Бид хоёр уран бүтээлийн өрсөлдөгч болохоор нэг нэгэндээ зөвлөх нь цөөхөн дөө. Хаа нэгтээ энэ хэсэгт нь ингэмээр байна л гэж хэлэхээс биш байнга бол биш.

-БИ ААВЫНХАА, АХЫНХАА НЭРИЙГ ХУДАЛДАЖ ИДЭХЭЭС ИЛҮҮ ӨӨРИЙНХӨӨ ХҮЧЭЭР Л ЯВСАН-

-Ахын нөмөр нөөлөг их л байсан байхдаа?

-Багшийн дээд сургуульд сурч байх үед ахын нөмөр байсан шүү. Нэг кинонд шалгаруулаад орлоо гэхэд “Төмөрбаатарын дүү, авчих гэдэг ч юм уу, тэгж ганц хоёр кинонд тоглож л байлаа.

-“Сайн эцгийн нэрийг гурав худалдана” гэж ярьдаг байх аа?

-Худалдаж идэх нь ч юу юм, идэж чаддаг хүн байна, чаддаггүй ч хүн байна. Гэхдээ би аавынхаа, ахынхаа нэрийг худалдаж идэхээс илүү өөрийнхөө л хүчээр явсан. Яагаад гэвэл надад тэдний юм байгаа байхгүй юу. Заавал байж таарна. Тэрүүгээр л би одоо хүртэл зүтгээд л явж байна. Болж,бүтэхгүй үедээ аавынхаа шарил дээр очдог, заримдаа ааваа надад авьяасаасаа өгөөч гэж гуйдаг. Амьдралд хүү нь нэг л хөлөө олохгүй байна, та минь нэг зөвлөөч, зүүдэнд орж ирээч зэрэг гуйдаг байсан. Түүнээс биш би аавынхаа нэрийг худалдаж, Цагааны Цэгмэдийн хүү гэж орилж явсан түүх байхгүй. Би тэгж хэлүүлэхээс хүртэл айдаг. Эцгийнхээ нэрийг дааж явах хүн би мөн үү гэж одоо хүртэл өөрөөсөө асуудаг.

-Сүүлд хэзээ аавтайгаа тэгж ярилцсан бэ?

-Манай анги жил бүрийн 9 сарын 11-нд миний төрсөн өдрөөр очдог. Мөн битүүний өдөр очдог, манай аавын төрсөн өдөр. Энэ хоёр өдөр л очно доо. Тэнд Монголын урлагийн оргилууд, хаад ноёд хэвтэж байгаа шүү дээ. Тэнд буян нь явж байгаа байх гэж би ойлгодог. Шавь нартаа миний хүүхдүүд авьяас л гуйгаарай гэж хэлдэг.

-Та бол эерэг, сөрөг, түүхэн, орчин үе гээд бүхий л дүрд тоглосон цөөн хүмүүсийн нэг. Одоо нэг тийм л дүрийг гаргачих юмсан гэсэн нууцхан хүсэл байх юм уу?

-Байхгүй дээ. Би “Сити” дээд сургуульд багшилдаг. Нэг, дөрөвдүгээр курсийн нийлсэн 60 гаруй шавьтай. Саяхан оюутнуудтайгаа үйлдвэрлэлийн дадлага хийсэн. 18 жил бодож явсан зохиолоороо оюутнуудтайгаа хамтраад кино хийлээ. Ээжийнхээ гэгээн дурсгалд зориулж хийсэн уран бүтээл л дээ. Ээж хэмээх эрхэм агуу хүмүүний дүрийг энэхүү киноноос маань үзэх байх гэж бодож байна.

-Та театраас хөндийрч, багшлаад бараг гурван жил болж байна уу?

-Театраас хөндийрөөд дөрвөн жил өнгөрчээ. Театрт хамгийн сүүлд “Эцсийн зогсоол”, “Зөвхөн чи” хоёр жүжигт тоглосон. Түүнээс хойш театрын тайзан дээр гарсангүй дээ.

-Тайзаа үгүйлнэ л биз. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг театртай холбосон байх шүү?

-Үгүйлэхгүй яахав дээ. 10 гаруй жил болсон байх, дунд нь завсарласан түүхүүд бий. Одоо зөнөөд байгаа юм байлгүй, тайзны бүтээлүүдийг очиж үзэж чадахгүй юм. Очиж үзье гэхээр сэтгэл өвдөөд, нулимс гарах юм. Очлоо гэхэд жүжиг үзэх биш өөрийнхөө байсан үеэ, хамт тоглож байсан ах эгч, найз нараа дурсан санаад нулимс унагадгаа нуух юун.

-Хамгийн сүүлд театр хэзээ очсон бэ?

-Очоогүй маш их уджээ. Зүрхэлдэггүй юм. Саяхан Баатар найруулагчийн морины тухай жүжгийг очиж үзье гэж бодсон ч нэг л болж өгөөгүй.

– Театр ярих нь таны хөндүүр сэдэв байх л даа, уучлаарай?

-Надад бол хүнд шүү дээ. Би 1984 онд сургуулиа дөнгөж төгссөн залуухан хүүхэд театрт ороод ажиллаж эхэлсэн. Гайхалтай жүжигчдийг төрүүлдэг, гайхалтай ур чадварыг сойдог, сорьдог газар театр юм шүү дээ. Би театраас л бүтээгдэхүүн болж гарсан.

Хэн дуртай хүн театрт ороод тоглоод байдаггүй. Хүчтэй, чадалтай, бяртай хоолойтой цар хүрээтэй тийм хүн яг үнэндээ театрт ажилладаг. Нүсэр том зүйл шүү дээ, Кино бол яахав, монтажаар аргалаад л гаргана.

Театрт бол хүн нас барлаа гэхэд орлуулах ямар ч арга байхгүй. Кинонд өөр орлуулах хүн авч ирээд л тоглуулж болно. Тэр хүнтэйгээ хамт оршуулагдаж байдаг нь театрын онцлог юм. Жинхэнэ амьд харилцаа, жинхэнэ аатай хүний л ажилладаг газар. Сэтгэлгээний асар өндөр бяртай хүний хийдэг ажил.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.