Монголын эзотерик ухааны академийн тэргүүн, Эзотерикч Н.Сома олон нийтэд зориулан лекц уншиж илтгэл тавьдаг. Сома багш нэршсэн энэ эмэгтэй нэр нь Тогосоо ч багаасаа нэрээ хэлж чадахгүй Сома гэж явсаар, багш нь мөн энэ нэрийг хайрласан болохоор Сома гэж алдаршжээ.
Сомагийн охин нь Т.Ананда буюу Солонгон аашт. Солонгон аашт дуучин Т.Дэлгэрмөрөнтэй хамтдаа амьдарч, дундаасаа хоёр охинтой болсон. Гэсэн хэдий ч Т.Дэлгэрмөрөн, Т.Ананда хоёр хувийн амьдралаа дэлгэн үе үе мууд алцдаг.
Өнгөрсөн хавар тэр “бараан” өдөр нь тохиосон. Тэр үед гэр бүлийнх нь хэ рүүл тогооноосоо хальж, Дээгий фэйсбүүкээр лайв хийж, Осоржамаагийн хандалтын рекордыг эвдсэн билээ.

Т.Дэлгэрмөрөн ч эр хүний уужуу тайван байдалгүй, цай чанаж, хоол хийсэн эелдэг эзэгтэй төрхтэй Солонгон аашт эмэгтэй хүнийхээ нэг хурцхан ааш аягийг олон нийтэд харуулав. Тиймээс олон түмнийг гэгээрүүлэх лекцүүд уншдаг, даруухан лектор Н.Сома багшийн охин нь асаж дүр элзсэн ааштай Солонгон аашт гэхээр хүмүүс гайхдаг.
Хүргэн хүү болох Дэлгэрмөрөн, Солонгон аашт хоёрын хэ рүүл дунд Сома багшийн тухай яригдаж, Т.Дэлгэрмөрөн “Т.Анандагийн ээж Сома надаас 35 сая төгрөг нэхэмжилж Хан-Уул дүүргийн шүүхэд өгсөн ч татан авсан, би 3 сая төгрөг өгсөн” гэж хальт цухуйлгасан удаатай.
Юутай ч энэ асу удал гэр бүлийн хүрээнээс хальж, Баянзүрх дүүргийн шү үхээр шийдэгдэж, МУСТА дуучин Т.Дэлгэрмөрөн 750 мянган төгрөгийн то ргуу лсан.
Энэ явдлаас хойш Дээгий, Солонгон аашт хоёр хоёулаа нам гүм болж, гэр бүлийн асу удал нь нэг мөр шийдэгдсэн гэж бодсон ч оны өмнөхөн дуулиан шуугианы эзэд болсон тэд эргэж нийлсэн нь олны эгд үүцлийг хүргэж “гэр бүлийн асуудлаа дотроо шийдэж, дахиж ийм үйлдэл гаргахгүй байгаасай” хэмээн нууцхан хүсч байна.














