Жүжигчин Пунтик гэвэл хүмүүс андахгүй. Сошиал хаягаар нь цээжилчихсэн гэсэн үг л дээ. Турьхан гоолиг энэ бүсгүй бас л харизматай уран бүтээлчдийн нэг. Саяхнаас тулааны урлагаар хичээллэж эхэлсэн нь нүдэнд содон тусах.

Шуугиан тарьж байгаа “7-р тусгай тасаг” кинонд акул жүжигчид дунд нэг шигтгээ байсан нь бас содон тусаад болдоггүй.

Үе тэнгийн жүжигчин бүсгүйчүүдээсээ нэлээд чинээлэг бийлэгжүү харагддаг гэх дүгнэлтийг энэ бүсгүйд өгдөг. Нөхөр нь ар талаа бүрэн даадаг учраас ямар ч проблемгүй амьдардаг гэдгээ тэр үе үе дурьддаг.

Бээжингийн нэр хүндтэй сургуульд суралцах урилга гардсан бүсгүй Австралид хоёр дахь удаагаа кино зурганд орох гэж байгаа чихэнд чимэгтэй мэдээ дуулдуулж байсан. Тэрээр “Би бараг тэр хэдээсээ илүү нү цгэлсэнд орно шүү. Бумеранг дээр нү цгэлсэн. Хамгийн анхны хагас нү цгэлсэн кино бол Пара найруулагчийн “Сүүлчийн шөнө”.

Ер нь би нү цгэлэхийг хүндээр хүлээж авдаггүй. Угаасаа л би энэ биеийг жүжигчин болгоно гээд шивээс, персинг хийлгэхгүй хадгалж байна. Сенсаацийн хувьд хүмүүс зүгээр л хүнд туслачихаад тэрийгээ олон нийтэд зарлачихдаг. Би амбиц талдаа их муу юм шиг байна лээ.

Ур чадвар, чадамжуудаа нэмэгдүүлэх тал дээр анхаарч явдаг. Би хэнд ч хэлэхгүйгээр зөндөө хүнд тусалдаг, сайн үйлсийн аянд оролцдог. Тэр болгоноо хэлээд зарлаад байдаггүй. Ер нь хувийн тоглолтонд дургүй. Багийнхаа өмнөөс бол юу ч хийсэн болно.

Ганцаараа сондгойрох гээд би тэгсэн гээд байх тэнэг хэрэг. Ур чадвар, хүн чанар тааруу хүмүүс өөрийгөө оршин тогтнуулах гэж янз бүрийн зүйл хийгээд байх шиг санагддаг гэсэн.













