УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Хятад компанид зарагдсан байсан газарт “Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгийн өртөгтэй барих шийдвэрийг УИХ гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “У.Хүрэлсүхийн Засгийн газар төсөв өргөн барихад энэ төсөл байгаагүй. Гурван гишүүний саналаар нэмэгдсэн” хэмээсэн. Нэр бүхий гурван гишүүд нь Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нар гэх мэдээлэл цацагдаад буй.
Төслийн асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, “Боловсрол, эрүүл мэндэд их над, их наядаар нь мөнгө тавьсан. Үүнийг хүрэх ёстой хүмүүстээ хүрч байгаа эсэх тал дээр анхаарах ёстой шүү. Боловсролын салбарт 2.4 их наяд, эрүүл мэндийн салбарт 1.2 их наяд төгрөг төсөвлөсөн.
Бид нарын амьдрал үргэлжилж байна. Ковидтой байна гээд бид нар хүүхдээ сургуульд нь явуулахгүй байх уу. Өвчин зовлонтой иргэдээ яах вэ.Үүний хажуугаар бүгдийг нь авч явах хэрэгтэй шүү дээ. Улс, орнууд хилээ нээгээд эхэллээ. Монголд жуулчид ирээд юуг үзэж харах вэ. Би энэ төсөл үргэлжлэх ёстой гэж бодож байна. Харин ч Хятад компанид зарагдсан байсан газарт “Богд Зонхова” цогцолбор барих гэж байгаад баяртай байна. Гэхдээ одоогоор төсвөөс нэг ч төгрөг гараагүй. “Богд Зонхова” гэдэг ТББ зураг төсөл зэрэг ажлыг хариуцаж явдаг юм билээ. Энэ төв хэрэгтэй болоод л УИХ-аар шийдвэрлэсэн” гэв.
Домог IZ буюу Г.Ирээдүй ‘ЦAXИM MӨPИЙТЭЙ ТOГЛOOМ’ зохион байгуулж бусдыг шyлax замаар баяжсан болохыг нотолжээ

“Youtuber Tushig” нэг өдрийн өмнө өөрийн Youtube хуудсанд “ДОМОГТ АЛИАЛАГЧ IZ ГЭЖ ХЭН БЭ?” хэмээх гарчигтай бичлэг нийтэлсэн. Яагаад түүн дээр бичлэг хийх болсон тухайгаа тэрээр дараагийн нийтэлсэн “ДОМОГ IZ ЯГ ҮНЭНДЭЭ ЯАЖ МӨНГӨ ОЛДОГ ВЭ?” бичлэгтээ ийнхүү тайлбарлажээ:

Домог IZ нь өөрийгөө багаасаа шаргуу хөдөлмөрлөсөн нэгэн хэмээн ярих дуртай, өөрийн машин, мөнгө, материаллаг зүйлээ олонд харуулдаг. Хүн байгаа зүйлээ байгаагаар нь бусдад харуулж болно энэ нь буруу зүйл биш. Гэхдээ IZ-гийн хувьд ингэж баярхах нь өөр шалтгаантай гэв.

Домог IZ нь интернэтээр хэрхэн мөнгө олох тухай заадаг “Meborny” гэх сургалт явуулдаг. Уг сургалтанд интернэтээр мөнгө олох боломжтой маш олон ажлын байруудыг заасан байдаг.
Гэвч үнэн хэрэгтээ энэ нь зүгээр л интернэтд байдаг хүн бүрийн уншиж, үзэх боломжтой гадаадын мэдээллүүдийг орчуулан борлуулдаг байжээ. Уг сургалтанд итгэн, цаг зав мөнгөөрөө хохирсон хүмүүс ч олон байгаа бөгөөд хамгийн чухал нь хүмүүсийг амар хялбар аргаар мөнгө олж болох мэтээр тар.хийг нь угааж, өөрөө баяжиж байгаа тухай “Youtuber Tushig” хэлсэн юм.

Мөн түүний үүсгэн байгуулсан маш ноцтой хууль бус BETS.MN сайтын талаар баримттай мэдээлсэн бөгөөд үүний талаар инфлүүнсэр О.Мөнхжин:
Хууль бус онлайн BET тавидаг сайт ажиллуулан сүүлийн 2,3 жил бусдын алдагдал дээр, бусдын алдсан мурийн дээр жаахан мөнгө олсон, түүнийгээ гадны компанид Монголоос ажилладаг гэж нуудаг, хийтэй, худал хийрхэлтэй нөхөр ХУВЬ ДАНС руугаа 4 тербум татжээ… Ахиад л хүн муулж байгаа мэт, хэл ам хиймээргүй л байлаа. Гэхдээ үнэхээр болохгүй байна гэв.

Тэгвэл бүхэл бүтэн хууль бус ца хим мө р ийтэй тог лоомны үйл ажиллагаа явуулж буй Домог IZ буюу Монгол улсын иргэн Гантогтохын Ирээдүйд хэн хариуцлага тооцох вэ? Бүхэл бүтэн улсад ийм ойлгомжтой эзэн холбогдогч нь тодорхой хэрэг дээр хуулийн байгууллагынхан нүдээ аниад суугаад л байх уу?
Энэ хууль бус мө ри йтэй тог лоом ноос болж хэдэн мянган хүүхэд уйлж, хэдэн мянган гэр бүл салж хэдэн мянган залуус орох оронгүй болж байгаа бол? Х.НЯМБААТАР сайдаа!!!
Монгол улсад 2003 онд батласан “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа явуулах тухай журам”-д зааснаар энэ төрлийн аливаа үйл ажиллагаа эрхлэгч нь тусгай зөвшөөрөл авах зайлшгүй шаардлагатай гэж заасан байдаг.

Гэвч уг журам ХЗДХС-ын 2008 оны 21-р тушаалаар хүчингүй болсон бөгөөд “Одоогийн байдлаар Монгол улсад Төлбөрт таавар, бооц.оот тогл.оомын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байхгүй болно” хэмээн ХЗДХЯ-ны албан ёсны сайтад бичжээ.

Ца хим мөр ий тэй тоглоом нь дэлхийн ихэнх улс оронд хууль бус хориотой гэмт хэргийн тоонд ордог бөгөөд, зөвшөөрөлтэй орнуудын хувьд маш өндөр татвар, өндөр хяналттайгаар үйл ажиллагаагаа явуулах боломжтой юм. Иймд иргэд та бүхнийг ца хим мөр ий тэй тоглоомоос татгалзан, өөрийгөө болон хайртай хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг анхааруулж байна.













