Дуучин А.Түмэн-Өлзийгийн сөр.өг гөлөг.нүүдийг бл.ок хийнэ гэх пост амралтын өдрүүдэд нэлээн шуугиан тарив. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь постны дор элдэв сөрөг коммент бичсэн хүмүүст хандаж ийм бүдүүлэг сануулга өгч байгаа нь тэр. Гэтэл тэрбээр дахиад л “Нэг айм.ар сэвс.тэй гүцээтэй гар чатаар дор.омж.лоод байх юм. Ядаж байхад айм.ар цар.ай зүстэй юм аа” гэж нэг иргэнийг элдвээр дором.жилсон сэтгэгдлээ цахим хуудсандаа оруулжээ.

Уг нь урлагийн тодотголтой хүмүүс бусдад сайнаар үлгэр дуурайлал болж, нийгмийг соён гэгээрүүлэхийн төлөө явдаг. Гэтэл А.Түмэн-Өлзийгийн энэ үйлдэл юун нөгөө соён гэгээрэл, үлгэр дуурайлал манатай л болж байх шиг байна.

Хэдийгээр хувь хүнийх нь хандлага, үзэл бодол ч гэсэн олон нийт, массын дунд явдаг хүн байж үг үйлдэлдээ анхаармаар юм гэх иргэдийн шүүмжлэл тасрахгүй нь бололтой.

.














