Сүүлийн жилүүдэд Монгол Улсад ца.хим мө.рий.тэй тог.лоом тог.лож их хэм.жээ.ний мөнгө алдах иргэд маш их гарах болсон. Амьдарч байгаа байр, унаа, компаниа хүртэл зарж тоглосон тохиолдол байгаа юм.
Ца.хим мөр.ийтэй тог.лоо.мыг зохион байгуулагчид нь тоглогчдын гард байгаа хөзрийг мэдэж байдаг бөгөөд тоглолтын үр дүнг өөрсдийн хүссэнээр өөрчлөх боломжтой байдаг байна. Ингэхдээ залуучуудыг мөр.ий.тэй тог.лоо.монд ор.уула.хын тулд эхлээд хожих боломжуудыг олгож их хэмжээгээр мөнгө оруулбал их ашиг олон гэсэн сэдлийг төрүүлэх тактик ашигладаг байна. Харин энэ зарчмаар ца.хим мөр.ийтэй тог.лоомонд бүрэн донтож, гурван жилийн дотор 1 тэрбум 200 сая гаруй төгрөг болон гэр бүлээ алдсан иргэний талаар мэдээллийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэж байна.
Тодруулбал, иргэн Ц нь одоогоос 3 жилийн өмнө цах.им мөр.ийтэй тог.лоом тог.лож эхэлжээ. Энэ хугацаанд нийтдээ 1.2 тэрбум төгрөгийг алдаж, 500 сая төгрөгийн өр төлбөрт орж, гэр бүл найз нөхөд, өмч хөрөнгөө алдсан байна. Тэрээр цах.им мөр.ий.тэй тог.лоо.мон хожих боломж байхгүй гэдгийг залуучуудад анхааруулж байна.
Иргэн Ц “Би сүүлийн гурван жилийн хугацаанд тоглож байна. Одоогоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан хохирлын хэмжээ нийт 1 тэрбум 200 гаруй сая төгрөг байгаа. Өөрийн мөнгө хүнээс зээлж авсан гээд л нийт хэмжээ.
Хамгийн анх манай ойрын найз он.лайнаар по.кер тог.лодог байсан. Би мэддэг байсан ч сонирхдоггүй байлаа. Манай найз 10 сая төгрөгөөр тоглоод 20-30 сая төгрөг хожчихдог байсан юм. Түүнийг нь хараад л болох юм байна гэж бодоод тоглож эхэлсэн.
Эхэн үедээ мөнгө хождог нь үнэн. Сүүлдээ мөн.гөө ал.даад ирэхээр буцаа.гаад богинохон хугацаанд олоод авчхаж чадна гэсэн бодол төрдөг юм билээ. Хожиг.дох тусам миний алдаж байгаа мөнгөний тоо нэмэгдээд тэр хэмжээгээрээ олж авах гэж илүү их мөн.гөөр тог.лодог өрөөнүүдэд ороод алдах хэмжээ нь ч улам их болчихсон.
Ний нуугүй ярихад би хувиараа бизнес эрхэлдэг байсан. Эхлээд өөрийнхөө дансанд байсан мөнгөөрөө тоглож эхлээд хадгаламж руу гаа орж эхэлсэн. Мэдээж алдана. Тэгээд бизнесийн хамтрагчдаасаа мөнгө зээлж алдаад. Өрөө авах гээд над руу залгаад болохгүй болохоор нь эхнэртэй яриад бүх зүйлийг мэдсэн. Тэгээд л хэрүүл үүсч эхнэр салаад явсан. Ах дүү, хамаатан садандаа ч нэр хүндгүй болоод удаж байна.
Эхэндээ би луй.вар гэдгийг нь ерөөсөө мэдээгүй. Хүмүүс хальт хэлдэг л байсан. Гэхдээ тийм биш байх гэж бодоод л өнгөрсөн. Бүр дараа нь цагдаад баригдаад мэдүүлэг өгөх гээд очиход зохион байгуулж байгаа хүмүүсийг нь таних уу гээд зураг үзүүлсэн. Тэр үед харахад тоглогч нарын хөзрийг нь бүгдийг цаанаас нь хянаад хараад байж байдаг юм билээ. Онлайн поке.рийн Монгол тог.лоомын сайт ч байгаа гадаад ч байгаа бүгд л луй.вар.” гэв.
Иргэн Ц мөрийтэй тоглоом тоглохын тулд 500 сая төгрөг хүнээс зээлсэн. Үүнийгээ төлж барагдуулж чадахгүй тул я.л авах нь тодорхой болсон. Одоогоор цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Өнөөдрийн байдлаар Монгол улсад цахим мөр.ийтэй тог.лоом зохион байгуулсан 326 гэм.т хэрэг бүртгэгдсэн гэж ЦЕГ-ын ЭЦА-аас мэдээллээ.
Цагдаагийн ерөнхий газраас УЕПГ, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран цах.им орчинд мөр.ийтэй тог.лоом зох.ион байг.уулах гэмт хэргийг таслан зогсоохоор “Хяналт” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд цахим орчинд ху.уль бус.аар м.өри.йтэй тог.лоом зохион байгуулсан вэб сайтын Монгол Улсаас хандах эрхийг хязгаарлах, арилжааны банкны дансыг битүүмжлэх, холбогдогч этгээдүүдийг тогтоох зэрэг арга хэмжээг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар цах.им.аар мөр.ийтэй тогл.оом зох.ион байг.уул.сан 132 вэб сайтын хандах эрхийг хязгаарлаж, тухайн сайтуудын мөнгө татан төвлөрүүлэх, тараалт хийх зэргээр ашиглаж байсан арилжааны банкууд дахь 132 харилцах дансанд хязгаарлалт тогтоож, 1.5 тэрбум төгрөгийг битүүмжлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан юм.
Э.Оюунболдыг Аварга болоход олгосон ‘ДЭД ХУРАНДАА’ цолыг нь хурааж авах уу ?

Өнөө жил улсын наадамд шөвгөрсөн дөрвөн бөхөөс до.пинг илэрсэн билээ. Улмаар B сорьцоо шинжлүүлэх хүсэлт өгөх эсэхийг харгалзаж байгаад нэрийг нь зарлахаа МҮБХ-ноос мэдэгдсэн. Тэгвэл дээрх бөхчүүд B сорьцоо шинжлүүлээгүй тул до.пинг хэрэглэсэнд тооцон, МҮБХ-ноос албан ёсоор зарлав
Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр доп.ингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй бөхчүүдээс допингийн зөр.чил гаргасанд тооцож цол чимгийг хураах шийдвэр гаргалаа.
Харин түүнийг аварга болоход нь ЦЕГ-ын даргын тушаалаар олгосон дэд хурандаа цолыг нь хураах эсэх талаар олон нийтийн дунд багагүй мэтгэлцээн үүсээд байгаа юм. Ер нь бөхчүүд амжилт гаргахад нь урамшуулдаг үнэтэй машин, байр саванд ихээхэн ач холбогдол өгдөг учраас допинг хэрэглээд ч болов түргэн амжилт гаргаж цол чимэг зүүх гэсэн муйхар бодолдоо хөтлөгдөн үзэгч олон түмнийхээ сэтгэлийг гонсойлгодог бололтой.
Д.Анар: Гурван жил дараалан допингтой бөхчүүдтэй барилдсан гэж бодохоор харамсалтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн есдүгээр сарын 17-нд зарлиг гаргаж, Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн цол чимгийг гардууллаа.
Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анарт Улсын заан цол хүртээлээ.
Энэ үеэр Улсын заан Д.Анар: Баяртай байна. Монгол Улсын Заан гэдэг эрхэм хүндтэй том цолонд хүрсэндээ. Миний бие сүүлийн гурван жил допингтой бөхчүүдтэй барилдаж унасан. 10 гаруй жилийн маань хөлс хүч, ачаалалтай бэлтгэлийг үнэлж энэ цолыг төр засаг маань олгосон болов уу гэж бодож байна. Тухайн үед барилдаж байхад допинг хэрэглэсэн үгүйг мэдэж чадахгүй.
Гэхдээ бие болон сэтгэл зүйд маш их өөрчлөлт өгдөг зүйл юм шиг байна лээ. МҮБХ допингийн асуудалд хатуу байр сууринаас хандаж, монгол бөх допингийн асуудлаас ангижрах байх гэж бодож байна. Харамсаж байна. Гурван жил дараалан допингтой бөхчүүдтэй барилдсан нь харамсалтай санагдаж байгаа. Олон жилийн хөлс хүчээ үнэгүйдүүлж байгаад харамссан.
Допингтой бөхтэй барилдаагүй бол үүнээс илүү амжилт гаргах байсныг үгүйсгэхгүй. Цаашид заалны барилдаануудын шинжилгээг маш сайн авах хэрэгтэй. Мөнгөн торгууль тавина гэж байсан түүнийгээ ч хэрэгжүүлээсэй. Допинг хэрэглэсэн бөхчүүдэд хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгж байж энэ асуудлаас ангижрах байх гэлээ.













