Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
Сүүлийн өдрүүдэд буюу гурван долоо хоногт PCR шинжилгээний эерэг тохиолдлын тоо зөвхөн нийслэлд биш орон нутагт ч буурч, дел.ьта хувил.барын давлагаа дуусаж, халд.варын тар.хац буурч байна. Дэлгэсэн орны тоо долоо хоногт 5000-аар багасаж байгаа ба оргил үедээ 20 мянган гаруй ор хүнтэй байсан одоо 9795 хүн хэвтэн эмчлүүлж байна. Одоогийн байдлаар нийт 640 мянган тохиолдол бүртгэгдэж, нac бapaлт 1826 байна.
Ерөнхий сайдын уриалгыг санаж байгаа бол энэ сараас эхлэн урлаг, спортын арга хэмжээнүүдийг нээсэн ба нэмэлт тунгаа хийсэн хүн үзэж болно, үгүй бол үзвэр үзэхээс өмнө түргэвчилсэн шинжилгээг хийлгэсэн байх шаардлагатай болсон.
Тиймээс иргэд нэмэлт вакциндаа хамрагдаж эсвэл түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгөх дэглэмээ баримтлаад ямарваа нэгэн арга хэмжээнд оролцох боломжтой гэсний хүрээнд төрийн албан хаагчдаас бусад нь буюу хувийн хэвшлийн байгууллагууд нь шинэ жилийн баярыг цомхон хүрээнд тэмдэглэж болно гэж мэдэгдсэн. Гэхдээ хамгийн гол нь бид бүүстер буюу нэмэлт тунгийн хамрагдалтыг 50 болон түүнээс дээш хувьд хүргэх ёстой бөгөөд тэгснээр дараагийн шатлал руу шилжих боломжтой.
Сангийн сайд Б.Жавхлан:

-Өнгөрсөн гурван хоногт боомтуудын нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Гашуунсухайт боомт болон Ганц мод боомтын хооронд чингэлэг тээвэр болон бөмбөлгийн тээврээр нүүрс тээвэрлэж гаргах журам хэрэгжиж эхэлснээр харьцангуй эмх цэгцтэй болжээ. Үүний үр дүнд сүүлийн 3-4 хоногт өдөрт 400-500, өнөөдөр 600 гаруй тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт гарсан таатай мэдээ байна. Хятадын талтай хамтран тээврийн хэрэгслийн тоог шат дараатайгаар нэмэх боломж ч бий.
Замын-Үүдийн боомтын хувьд төмөр замын ачаа тээвэрлэлт хэвийн байгаа ч гагцхүү урдаас газраар бараа тээвэрлэх тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зогссон. Харин нөгөө талаас тавьж байгаа шинэ нөхцөл шаардлагыг судалж үзсэн ба аль болох тээврийн хэрэгслүүд, жолооч нарыг хооронд нь уулзуулахгүйгээр хилийн 0 цэг дээр чингэлэгтэй бараа бүтээгдэхүүний тавьж, манай талаас тавцантай тээврийн хэрэгслээр татан авах шинэ горимд шилжих арга дээр санал нэгдлээ. Эрээнд сүүлийн долоо хоног шинэ тохиолдол илрээгүй нь сайн хэрэг. Цаашид 14-21 хоног ажиглан дахин шинэ тохиолдол илрэхгүй бол бараа татан авалтыг хэвийн явуулахаар хоёр тал тохиролцсон.
Шивээхүрэн боомт дээр Гашуунсухайт дээрх шиг чингэлэг терминалийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа ба энэ нь улсаас төсөв гарахгүй, тэнд нүүрс олборлож буй есөн ААН-ийн төсвөөр хийж байна. Бүтээн байгуулалт 80 хувьтай байгаа ба ирэх сард дуусна. Энэхүү терминалаа Хятадын талд танилцуулж, хэрхэн ашиглах талаар харилцан хэлэлцээр хийж байна. Ашиглалтад ормогц чингэлгээр нүүрс зөөх экспортын үйл ажиллагаа явагдана.
2022 оны төсвийн онцлог нь түүхий эдийн экспортоо аль боломжит хувилбараар гаргана гэсэн ба бид энэ дагуу ажилдаа ханцуй шамлан орж боомтуудын нөхцөл байдалтай танилцлаа.













