• Latest
  • Trending

П.Шүүдэрцэцэг: Бидний дунд мaш тoм acyyдaл үүccэн. Дотно харилцaaгaa хүмүүст дэлгэх нь буруу юм байна

2021-11-11
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, May 3, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

П.Шүүдэрцэцэг: Бидний дунд мaш тoм acyyдaл үүccэн. Дотно харилцaaгaa хүмүүст дэлгэх нь буруу юм байна

by admin
2021-11-11
in ЯРИЛЦЛАГА
0

Эрдмийн зэргээ дээшлүүлэхээр АНУ-ыг зорьсон жүжигчин П.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа. Тэрээр 33 жилийн түүхтэй “Miss Asia USA” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй юм. Бид түүнтэй АНУ-д амьдрах, англи хэл сурах, санхүүгээ хэрхэн зохицуулдаг тухай болон хайр дурлалын харилцааны талаар яриа дэлгэлээ.

-Таны АНУ-ыг зорих шалтгаан юу байсан бэ?

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-АНУ-д ирээд хоёр жил болох гэж байна. Мастерт суралцах зорилго тээж АНУ-ыг зорьсон. Гэхдээ ц.ар тах.лын улмаас мастерт суралцах төлөвлөгөө маань нэг жилээр хойшлогдсон. Одоо хэлний бэлтгэлдээ үргэлжлүүлэн суралцаж байгаа.

Гадаад хэл сурахад маш их хугацаа шаарддаг. Би АНУ-д анх ирэхдээ хэрэглээний хэдэн үгээс цаашгүй, англиар ярьж чаддаггүй байсан. Англи хэлнийхээ түвшингээ ахиулж, мастерт суралцаад төгсөх зорилгоо биелүүлчхээд Монголдоо очно гэж бодож байгаа.

Оройтож сурч эхэлсэн ч огт сурахгүй орхисноос дээр шүү дээ гэж өөрийгөө зоригжуулан гадаад хэлээ сайжруулахаар хичээж байгаа.

-Ямар чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар зорьж байна вэ?

-Урлагийн чиглэлээр л мастер хамгаалахыг зорьж байна. Хийх дуртай, сонирхдог зүйлдээ л цаг зав, мөнгөө зарцуулна даа. Зорилгоо биелүүлчхээд төлөвлөсөн зүйлээ эх орондоо бүтээнэ гэж бодож байгаа.

-Орчинд нь очоод, нутагт нь байхаар гадаад хэлийг хялбар сурдаг гэж хүмүүс ярьдаг. Та АНУ-д очсоноор гадаад хэлний мэдлэгээ хэр сайн дээшлүүлж чадсан бэ?

-АНУ-д ирээд амьдрал үзэж байна. /Инээв/ Энэ улсын бүх зүйл нь Монголоос маань тэс ондоо. Тиймээс тэдгээрт эхнээс нь суралцаж, шинэ зүйлсийг ойлгож байгаа. Би маш яриасаг хүн. Бас бичгийн ур чадвар сайтай. Аав маань бичгийн хүн байсан болохоор ч тэр үү би бичих дуртай. Хамгийн анх АНУ-д ирээд өөрийгөө бусдад ойлгуулж чадахгүй, бусад хүмүүст буруугаар ойлгогдох мэдрэмж м.аш хэ.цүү байсан. Монголоороо ярьсан бол би яаж өөрийгөө зөв илэрхийлэх байсан бол гэж бодохоор дот.ор бач.имд.даг байлаа. Англиар юм бичих болоход мэддэг хэдэн үгэндээ зах.ираг.даж, хэдхэн өгүүлбэр л бичнэ. Яг тэр үед англи хэлийг эх орондоо байхдаа сурч байх минь яав даа гэж бодож харамссан.

Оройтож сурч эхэлсэн ч огт сурахгүй орхисноос дээр шүү дээ гэж өөрийгөө зоригжуулан гадаад хэлээ сайжруулахаар хичээж байгаа. Эхний зургаан сар өнгөрсний дараагаас чих онгойно гэдэг шиг хүмүүсийн яриаг ойлгож, өөрийгөө ч мөн төдий хэмжээгээр боломжийн ойлгуулж сурсан.

БҮХ ЗҮЙЛИЙГ ӨӨРӨӨ ШИНЭЭР ЭХЭЛЖ БУЙ МЭТ САНАГДАХ НЬ САЙХАН

-АНУ-д анх хөл тавьж байх үеийн болон хоёр жилийн дараах өнөөдрийн Шүүдрээд ямар өөрчлөлт гарсан байна вэ?

-Энд ирээд би ганцаардаж сурсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань байгаа хэдий ч Монголд дассан хүрээлэл маань байхгүй учраас ганцаардах мэдрэмж хааяа төрнө. АНУ-д ирснээс хойших эхний гурван сард хэд хэдэн удаа Монгол руу буцах тухай бодсон. Ерөөсөө л маргааш билет аваад буцна гэж бодсон хүн л байв. Шинэ газарт ажиллаж, амьдрахын тулд хүн бүр л ийм сорилтуудтай нүүр тулдаг байх.

Сайн тал нь гэвэл би өөрийгөө дотроосоо хэрхэн хөгжиж байгааг сайн олж харсан. Бүх зүйлийг өөрөө шинээр эхэлж буй мэт санагдах нь сайхан. Үүнд л их баярлаж байна.

Энэ улсад даруухан хүн хожигддог юм шиг санагдсан.

Америк хүмүүс чадахгүй ч чадна гэдэг өөдрөг хандлагатай амьдардаг. Харин манай монголчууд маш даруухан. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг үг шигээ л амьдралыг санадаг. Гэхдээ энэ улсад бол даруухан хүн хожигддог юм шиг санагдсан. Эндэхийн хүн бүр өөрийнхөө чаддаг бүх зүйлийг ил гаргаж, өөрийгөө чадварлаг гэдгийг харуулахын тулд харилцааны ур чадварыг эзэмшсэн байдаг.

Би монгол хүний даруу зангаа гээчихгүй, бас бусдын дор орохгүйн тулд өөрийнхөө давуу талыг нээлттэй илэрхийлж сурахаар хичээж байгаа. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг шүү дээ.

-Та хувийн санхүүгээ хэрхэн зохицуулдаг вэ?

-Би эхний зургаан сарын төлбөрөө Монголдоо бэлдчихээд ирсэн. Бусад шаардлагатай төлбөрүүдээ гэрийнхнээсээ бас хадгаламжаасаа зохицуулсаар ирсэн.

Хаана ч амьдарсан өртөг өөр, өөр байна. АНУ-д анх ирээд юм худалдаж авахдаа долларыг төгрөг рүү шилжүүлж бодоод их хэцүү байсан. Тэгээд манай гэрийнхэн “Чи долларыг төгрөг рүү шилжүүлж бодвол юу ч авч, юу ч хийж чадахгүй. Битгий ингэж бод” гээд зэмлүүлсэн. Яваандаа дасаад тийм бодлоо орхисон.

Би АНУ-д ирээд монголчууддаа найман сар орчим хугацаанд иог заасан. Иогийн багш хийсэн орлого маань их нэмэр болсон.

ӨӨРИЙНХӨӨ БИШ МОНГОЛЫНХОО НЭРЭЭР ДУУДУУЛАХ НЬ МАШ ТОМ ХАРИУЦЛАГА

-“Miss Asia USA” тэмцээнд яагаад оролцохыг хүссэн бэ. Тэмцээний бэлтгэл хэрхэн өрнөж байгаа бол?

-Энэхүү тэмцээн нь АНУ-д амьдарч, суралцаж байгаа ази бүсгүйчүүдээс шилдгүүдийг шалгаруулдаг. Нийт 50 гаруй мисс оролцож байгаа. Уг миссийн тэмцээний талаар анх найзаасаа сонсож байсан. Би 2019 онд АНУ-д ирээд л энэ тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн. Уг нь 2020 онд шалгаруулалт нь болох байсан ч ц.а.р та.хлын улмаас хойшлогдсон.

“Miss Asia USA” нь 33 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн уламжлалт миссийн тэмцээнүүдийн нэг юм. Төдий чинээгээрээ шаардлага өндөртэй. Дагаж мөрдөх ёстой олон дүрэм журамтай байдаг. Миний хувьд маш өндөр зардлыг гаргаж, мөн хичээл зүтгэлээ зориулж энэхүү тэмцээнд оролцож байна. Мөн олон улсын миссүүдтэй танилцаж, хүрээллээ тэлэх боломж гэж үзсэн.

Энэ тэмцээнд түрүүлсэн мисс нь урлагийн сургуульд суралцах 100 хувийн тэтгэлэг хүртдэг. Урлагийн сургуулийн тэтгэлэг авах ч юм билүү гээд өөрийгөө дайчлан хичээж байна.

Мөн дараа нь ирээдүйд энэ тэмцээнд оролцохыг хүсэж буй монгол охиддоо гүүр нь болохыг хүсэж байна. Тэмцээнийхээ бэлтгэлийг харуулж влог хийж байгаа. Хүмүүст миссийн тэмцээн бодитоороо хэрхэн зохион байгуулагддагийг үүгээр харуулна.

Өөрийнхөө биш Монголынхоо нэрээр л дуудуулах нь маш том хариуцлага. Тиймээс байж болох бүхий л чадлаараа хичээж байна.

Энэ тэмцээнд би ганцаараа биш багаараа оролцож байгаа гэж хэлж болно. Намайг маш олуулаа дэмжиж байгаа. “Hankook” косметикс миний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна. Мөн “Eza fashion salon” зөвхөн надад, энэ тэмцээнд маань зориулж үндэсний дээлийг маань урласан. Найз охин маань гоёлын даашинзыг маань урлаж, нүүр будалтыг холливудын алдартнуудын нүүрийг буддаг Ооноо маань хийхээр болсон. Үсчнээр мөн монгол бүсгүй ажиллаж байгаа. Ер нь чадварлаг монгол багаа бүрдүүлэн уг тэмцээнд оролцож байна.

Би нэг зорьсон зүйлдээ тууштай зүтгэдэг. Өнгөрсөндөө харам.саж амьд.рах дур.гүй. Тиймээс яг одоодоо төвлөрч, хичээж байна.

БУСДАД ЯРИЛАА ГЭЭД МИНИЙ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ ТУЛ ӨӨРТЭЙГӨӨ Л АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗДЭГ

-Чадахгүй юм байна даа гэж бодож итгэл унтарсан үедээ өөрийгөө хэрхэн зоригжуулдаг вэ?

-Хэцүү санагдсан үедээ байгальтай ойр байхыг хичээдэг. Монголд байхдаа Богд уул руу гардаг байлаа. Сүү өргөнө. Ер нь байгальд байж, өөртэйгөө ярилцах нь маш чухал санагддаг. Хэ.цүү үеэ хүнд үзүүлэх дур.гүй. Бусдад ярилаа гээд миний асуудал шийдэгдэхгүй тул өөртэйгөө л ажиллахыг илүүд үздэг. Дотоод хүнтэйгээ ярилцаж, асуудлаа шийддэг. Хэрэггүй зангаа хаяж, хэрэгтэй зангаа өнгөлж явахыг хичээдэг. Энэ хоёр зан чанарыг ялгах гэдэг нь маш чухал. Бусдад нулимсаа үзүүлэх дургүй ч би их уйлан.хай. /инээв/ Ер нь төдийгөөс өдийг хүртэл би бүхий л шийдвэрийг өөрөө гаргасаар ирсэн.

-Таны сул тал?

-Би хоолны дуршил өндөртэй хүн. Хэт их идчих гээд байдаг. Амттаны “ман.гас”. Энэ сул талтайгаа тэмцэх гэж их зүйл болно. Идэхээ зогсоож чадахгүй байгаа хүн хөлсөө урсгаад хөдлөөд л байхаас яах вэ дээ. Амттан идэх дургүй хүмүүст заримдаа атаархдаг шүү.

Би сүүлийн 14 жил тогтмол нэг жингээ барьж байна. Бүтэн жил фитнесээр хичээллэсэн ч миний жин хэвээрээ байгаа. Манай найзууд намайг урамшуулаад “Өөх чинь булчин болсон байх” гэж байсан. Ямартай ч идэх хэнээтэй зангаа засахаар бага багаар хичээсээр л байна.

-Фитнесээр тасралтгүй хичээллээд нэг жил болж байгаа юм байна. Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа нэг хэсэг болгоход хэрхэн анхаарсан бэ?

-Шинэ дадал зуршилтай болоход хүнээс хичээл зүтгэл их шаардана. Яг өдөр болгон шүдээ угаадагтай адил. Бид хэнээр ч хэлүүлэхгүйгээр шүдээ угаадаг шүү дээ. Яг үүнтэй адил бие чинь тухайн үйл явцад дасаад дараа нь тэрийгээ нэхэж эхэлдэг.

Анх 2009 оноос эхлэн фитнесээр хичээллэж эхэлсэн. Гэхдээ хэзээ ч ийм тууштай байгаагүй. Би байнга өвд.дөг, бие сул.тай байсан. Тиймээс дасгал хөдөлгөөн эрүүл мэндэд тустай гэж бодоод фитнест явж эхэлсэн. Дараа нь 2013 оноос хойш иогоор хичээллэж, агаарын иогийн багш болсон. Иог миний амьдралын хэв маяг, хэвшил, харах өнцөгт эергээр нөлөөлсөн.

Одоо бол долоо хоногийн гурван өдөрт 1-1.5 цаг фитнес хийдэг. Бэлтгэл хийх нэг өдрөө өнжвөл дараа нь нөхөж хийдэг.

-Инстаграм хөтлөхдөө хэрхэн анхаардаг вэ. Та дагагчдынхаа тоогоор Монголдоо тэргүүлдэг уран бүтээлчийн нэг шүү дээ.

-Би яг зориулж анхаарал хандуулж хөтөлдөггүй. Гэхдээ дагагчдын тоо өсөх тусам үүнд илүү ач холбогдол өгч, шинэ контент хийх зэргээр их юм бодох болсон. Бусдад мэддэг зүйлээ хуваалцах, урам зориг өгөхийг цаашдаа хичээх болно.

ДУУГҮЙ БАЙХ НЬ ЗАРИМДАА ХАМГИЙН САЙН ХАРИУЛТ БОЛДОГ

-Цахимаас өөрийнхөө талаар уншиж байсан хамгийн худлаа зүйл гэвэл юуг нэрлэх вэ?

-Янз бүрийн худлаа зүйл олон нийтлэгддэг. Хамгийн их эмзэглэсэн нь “Эхээс биш эмнэлгээс төрсөн” гэдэг нийтлэл байсан. Хамар, хөх хийлгэж байсан зэргээр мэ.с за.салд орсон гэж их бичдэг байсан. Олон жилийн өмнө л иймэрхүү худ.ал мэдээлл.үүд гардаг байсан. Одоо ч намжсан. Миний хам.рыг л а.д үз.сэн хүмүүс их байж билээ. /инээв/

Би эерэг шүүмжлэлийг хүлээж авч, засахыг оролддог. Харин ха.раа.лын үг.тэй д.о.ро.м.ж.ло.лыг хүлээж авч чаддаггүй. Бүх зүйлийг багаас нь эхлэн бүтээж байгаа учраас ч тэр үү хэлэх үедээ хариултаа хэлчихдэг. Заримдаа зүгээр л дуугүй өнгөрөөдөг. Дуугүй байх нь заримдаа хамгийн сайн хариулт болдог.

-Уран бүтээлийн саналууд хүлээж авч байна уу. Урлагийн салбартаа үргэлжлүүлэн юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Уран бүтээлийн саналууд ирдэг. Гэхдээ АНУ-д байгаа учраас байн байн Монгол руу очиж, зурагт орох боломжгүй учраас саналуудыг хүлээж авахгүй байгаа. Одоогийнхоо цаг хугацааг өөрийгөө хөгжүүлэхэд зориулж байна. Өөрийгөө шинээр бүтээж буй мэт сайхан мэдрэмж төрөх болсон. Цаашдаа урлагийнхаа чиглэлээр мэдээж ажиллана. Киног өөрөө хийдэг болмоор байна. Хүмүүсийг өөрийнхөө киногоор соён гэгээрүүлэхийг хүсдэг. Би урлаг судлаач мэргэжилтэй. Кино урлагт маш их дуртай. Энэ чиглэлээр ирээдүйд их зүйлийг хийхийг хүсдэг.

БИ ЯАРАН АМЬДРАЛ ЭХЭЛЖ АЛДСАН УДААТАЙ. ТИЙМЭЭС…


-Таны хайр дурлалын амьдралын талаар хүмүүс их сонирхдог. Баттай эсэх нь мэдэгдэхгүй олон мэдээлэл цахимд хөвөрдөг.
-Энэ сэдвийг хүмүүс яагаад тэгж их сонирхдогийг гайхдаг шүү. Бусадтай л адил замыг туулж байгаа. Хань болох хүнээ их судална. Яаруу гоо.мой алхам хийхгүй. Нөхөр болох хүндээ маш өндөр шалгуур тавьдаг.

Би одоогоор ганц бие байгаа. Олон том шалтгааны улмаас найз залуугаасаа сала.хаар шийдсэн. Мөн нэгнээсээ хол амьдрах хугацаанд янз бүрийн асуудал үүсдэг юм байна лээ. Итгэл алдрахаас эхлээд хэцүү. Би ганц бие болоод жил зургаан сар болсон байна.

Миний биеийн нөгөө тал болж насаараа хамт амьдрах нөхөр болох хүндээ олон шалгуур тавьдаг.

Хүмүүс гаднаас нь өнгөцхөн харахаас яг хосын харилцаанд юу болдгийг мэдэхгүй шүү дээ. Ер нь дот.но харил.цаагаа хүмүүст дэлгээд байвал нандин байдал нь алдагдана. Хүн бүр л хамгийн сайнаараа амьдрах гэж хичээдэг. Хэн ч хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо дараа нь сална гэж боддоггүй. Тухайн үедээ дурлаж, хайрласан болоод л нийлдэг. Энэ бол зүгээр л амьдралын нэг хэсэг. Хоорондоо таарахгүй, итгэл алдарсан тохиолдолд цаашдаа харилцаагаа үргэлжлүүлэх хэцүү.

Миний биеийн нөгөө тал болж насаараа хамт амьдрах нөхөр болох хүндээ олон шалгуур тавьдаг. Би яаран амьдрал эхэлж алдсан удаатай. Тиймээс яарах гэдэг зүйлийг одоо ардаа орхисон.

Гэрлэлтээ батлуулсан хос ч салах тохиолдол байдаг. Би өөрийгөө буруу зүйл хийсэн гэж огт бодохгүй байгаа. Бусдад буруугаар үлгэрлэх зүйл хийгээгүй. Нэгэн үед хайрлаж явсан хүнээ би му.угаар ярихгүй. Хүнээр ч муу хэлүүлэх дургүй. Маш их халамжтай сайн залуу. Бидэнд сайхан байсан цаг үе бий. Бидний харилцаа бүтэмжтэй болоогүй. Тэгээд л салсан.

Хүмүүс Шүүдрээ АНУ руу яваад л өөрчлөгдөөд найз залуугаасаа салсан гэж ярих нь бий. Ямар нэг харилцаа дуусгавар болсон гэхээр эмэгтэйг нь буруутгах хандлага түгээмэл байдаг. Үнэнийг нь бид өөрсдөө л мэдэж байхад болно. Би ямар ч харилцаанд үнэнч байхыг эрхэмлэдэг хүн.

Бидний дунд ма.ш том асуу.дал үүс.сэн болохоор л ийм шийдвэрт хүрсэн. Амьдралд тохиолддог л нэг зүйл.

БИ ӨНГӨРСӨНДӨӨ АМЬДРАХ ДУРГҮЙ. ИРЭЭДҮЙ РҮҮ ЯАРАН ТЭМҮҮЛЭХИЙГ Ч ХҮСДЭГГҮЙ. ЯГ ОДОО ЦАГТАА Л АМЬДРАХ ДУРТАЙ


-Өөрийгөө хайрлах гэдгийг та хэрхэн ойлгодог вэ?

-Намайг “зөвхөн өөрийгөө л хайрладаг эмэгтэй” гэж бичсэн сэтгэгдлийг олон уншсан. Өөрийгөө л ганцхан хайрладаг байтлаа миний хажууд гэр бүл, найз нөхөд минь үлдэнэ гэж үү. Аливааг гаднаас нь хараад дүгнэх өөр. Мэдэхгүй бол чимээгүй л байх хэрэгтэй. Хүн өөрийгөө хайрлахгүй байж бусдыг давж хайрлана гэдэг юу л бол.

Би өөртөө маш их хайртай. Үүнтэй адилаар бусдыг яаж хайрладгийг ч маш сайн мэднэ. Өөрийгөө хайрлаж сурсан хүн л бусдыг хайрладаг. Өөрөөсөө илүүгээр бусдыг хайрлана гэдэг сонин асуудал.

Өөрийгөө хайрлах гэдэг нь өөрийгөө сонсох, таньж мэдэх, ярилцах, цагаа зарцуулахын л нэр гэж би ойлгодог. Зөвхөн гоё сайхан байх гэхээс илүүтэй өөрийгөө юу хийвэл аз жаргалтай болдог, ямар тохиолдолд сэтгэл гунддагаа ойлгох, мэдрэх нь чухал.

Энэ цаг мөч бидэнд ахиж олдохгүй. Өнөөдөр гэдэг өдөр л хамгийн үнэн шүү дээ.

Би өнгөрсөндөө амьдрах дургүй. Ирээдүй рүү яаран тэмүүлэхийг ч хүсдэггүй. Яг одоо цагтаа л амьдрах дуртай. Энэ цаг мөч бидэнд ахиж олдохгүй. Өнөөдөр гэдэг өдөр л хамгийн үнэн шүү дээ.

-Тэмцээнийх нь эцсийн шалгаруулалт хэзээ болох вэ?

-Арваннэгдүгээр сарын 20-нд тэмцээний сүүлийн шат болно. 33 жилийн түүхтэй миссийн тэмцээний титмийг эх орондоо авчрахаар маш их хичээж байна. Юуг ч амлаж чадахгүй ч өөрөөсөө гарч болох бүхий л чадлаа зориулж байгаа. Надад итгэж байгаа хүн бүрд баярлалаа.

Маш олон чадварлаг бүсгүйтэй өрсөлдөж байна. Ард нь амжилттай гарахыг зорьж байгаа. Боломжоос боломж үүсдэг. Бүх монголчууддаа баярлалаа гэдэг үгийг тэмцээний тайзнаас ам бардам хэлэхийг хүсэж байна.

Миссийн тэмцээний финал болох өдөр Поп дива дуучин С.Сэрчмаа эгч маань ая дуугаа өргөнө. Анх удаа монгол уран бүтээлч энэ тэмцээний тайзнаас уран бүтээлээ хүргэх юм. Энэ нь надад маш их дэмтэй, ханьтай санагдаж байгаа. Хүний нутагт ганцаардахгүй байх нь л жаргал шүү дээ.

Миссийн тэмцээнд оролцож байгаагаа хэлэхэд маш олон хүнээс санаанд оромгүй их урмын үгс сонссон. Бүгдэд нь маш их баярлалаа. Үг гэдэг маш хүчтэй. Бие биеийгээ дэмжиж чадвал бүгд хамтдаа урагшилна. Хүсэл эрмэлзэлтэй найз нөхөд, дүү нарыгаа “унтраачихгүй” юмсан гэж боддог.

-Миссийн тэмцээндээ амжилттай оролцоод удахгүй сайхан мэдээтэй уулзана гэж найдаж байна.

-Сайхан мэдээ дуулгахын төлөө хичээнэ ээ. Та бүхэнд баярлалаа.

Эх сурвалж: gogo.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.