“Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар панзчин болжээ. Тэрбээр хоёр өдөр дараалж өөрийн фейж хуудсаараа дамжуулан сугалаа явуулав. Намын эрхэм дарга идэшний үхэр, эмээл борлуулсан юм. Сонгуульд ч ороод наймаа ч хийгээд ёстой л амжуулж сууна.

Дараачийн шүдлэн үхрийн эзэн хэзээ тодруулах вэ?

Гэхдээ энэ үйлдэл нь олон нийтийн дунд нилээдгүй шүүм.ж.лэл дагуулав. Цахим сүлжээгээр сугалаа явуулах ялангуяа бусдаас мөнгө х.у.р.аах зам.аар бараагаа зарах нь тийм ч шударга бус. Нэг үгээр луй.вар төдий. Гэвчиг олон нийтийг зөв зүйлд уриалах учиртай залуу хүн тэр тусмаа намын дарга хүн бараагаа борлуулж л байвал гэсэн шиг тоосон шинжгүй п.а.н.з ү.с.э.р.гэж суух болов. Улс орноо хөгжүүлэх гэж залуус нь хичээж байхад залуу хүний хувиар ийм тэн.эг үйлдлүүд хийж үлгэр дуурайл үзүүлэхээ больмоор байгаа юм.

2020 оны УИХ-ын сонгууль болоод саяхны нөхөн сонгуульд өвдөг шороодчихсон. Сонгуульд одгүй ч, панзанд одтой сууна.

А.Отгонбаатарын хувьд: Үе үе гудманд гарч эсэр.гүүцэл тэм.цэл илэрхийлдэг. Нөхөн сонгуулийн өмнө талбай дээр баахан зогсож, төрийн албаны хаалга нү.дэ.ж явсан. Сонгуулийн дараа хаалгаа нээ хөдөлгөөн өрнүүлж байгаагаа зарлаж байсан нь саяхан.

Мөн гэрийн халад, углаашаар “гангаран” Засгийн газрын сайд нараас огцрохыг шаардан, Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлж ч явсан. Тус жагсаалын дараа УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн зөвлөхөөр ажиллахаар болж, төд удалгүй үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр татгалзаж буйгаа мэдэгдсэн. Энэ мэт хурц үйлдлүүд гаргадаг намын дарга дараачийн удаа яах бол.














