• Latest
  • Trending
Н.Учрал: Хүүхэд бүрт хуримтлал үүсгэх нэрээр хэдэн банкууд мөнгө хүүлэх юм байна

Н.Учрал: Хүүхэд бүрт хуримтлал үүсгэх нэрээр хэдэн банкууд мөнгө хүүлэх юм байна

2021-10-21
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

Д.Амарбаясгалан: ТББХ дээр нүүр нүүрээ харж байгаад баримттай, нээлттэй ярилцаж, олон нийтийн эргэлзээнд цэг тавья

2025-10-10
Retail
Thursday, March 5, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Н.Учрал: Хүүхэд бүрт хуримтлал үүсгэх нэрээр хэдэн банкууд мөнгө хүүлэх юм байна

by admin
2021-10-21
in УЛС ТӨР
0
Н.Учрал: Хүүхэд бүрт хуримтлал үүсгэх нэрээр хэдэн банкууд мөнгө хүүлэх юм байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: –Монгол Улсын төсвийн зардал жилээс жилд ихэсдэг. Сумын төвийн соёлын төв, бассейн зэрэг дандаа зарлага гаргадаг. Ирээдүйд урсгал зардлаа нэмэгдүүлэхгүй байх талаас нь яаж анхаарах вэ? Төсвийн хүрээний мэдэгдэл дээр хэрэглээний үнийн индексийг 6.7 байхаар төсөөлсөн байна. Өнөөдөр бол 12-13 хувь байгаа. Оны эцэст хэд болж нэмэгдэхийг мэдэхгүй. Зарим бүтээгдэхүүний үнэ маш их өссөн. Ажлаа хийж дуусаагүй байж, Замын-Үүд, Эрээний асуудал шийдэгдлээ гэдэг. Гэтэл бодит байдал дээр шийдэгдээгүй.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Сангийн сайд Б.Жавхлан:–Төсвийн зарлага талд ярьж байгаатай санал нэг байна. Төсвийн зарлага дээр урсгал болон хөрөнгө оруулалтын зардал гэж харах хэрэгтэй. Урсгал зардлыг ДНБ-д харьцуулж үзвэл цар тахлын үед 30 хувь болсон. 2022 оны урсгал зардал ДНБ-д эзлэх хувь хэмжээ нь 28 хувь байгаа. Адил түвшний хөгжилтэй орнуудтай харьцуулахад дээшээ доошоо тоо байхгүй.

Харин хөгжингүй орнуудтай харьцуулбал бага. Урсгал зардлыг тэлдэг хөрөнгө оруулалтуудаас татгалзах хэрэгтэй гэдэгт санал нийлж байна. Энэ бодлого, хөрөнгө оруулалтын хуваарилалтаар 2022 оны Төсвийг өргөн барьсан. Ялангуяа ирэх онд эхлэх шинэ хөрөнгө оруулалтууд Уул уурхай, Зам тээвэр, Эрчим хүч, Эрүүл мэнд, Барилга хот байгуулалтын яамны эхлэх шинэ хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтын 60 гаруй хувь байгаа. Эдгээр нь өрсөлдөх чадварыг сайжруулж, өртгийг бууруулах хөрөнгө оруулалтад түлхүү анхаарч Төсвийн хуулийг өргөн барьсан

УИХ-ын гишүүн Н.Учрал: -18 их наяд төгрөгийн төсөв орж ирж байна. Анх удаа ийм том төсөв орж ирлээ. 2018 онд би анх санаачлаад Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад норм, нормативыг баримталдаг байх шаардлагатай зохицуулалтыг тусгасан. Тэр цагаас хойш жил бүрийн төсөв норм, нормативыг баримтлах шаардлагатай гэдгийг би хэлсээр ирсэн. Гэхдээ Засгийн газар, салбар яам болгон том, том реформ ярьдаг мөртлөө төсөвтөө тэр реформоо уяж орж ирдэггүй.

Боловсрол, нийгмийн даатгалын салбарт реформ хийнэ гээд ярьцгааж байна. Гэхдээ төсвийг харахад дээрх реформ хийгдэх эсэх нь асар их эргэлзээтэй байна. Жишээ нь боловсролын салбарт гэхэд тэгш боломжийг бий болгоно гэсэн мөртлөө улсын болон хувийн сургуулийн анги дүүргэлт, багшийн цалин нь өөр, өөр. Нэг ёсондоо 50 хүүхэдтэй нэг ангид хичээл зааж байгаа багшийн цалин 15 хүүхэдтэй сумын дунд сургуульд хичээл зааж байгаа багшийн цалинтай ижилхэн байгаа гэсэн үг. Стандартад суурилсан норматив баримтлахгүй байна. Энэ нь боловсролын салбарт дэндүү ойлгомжтой.

Ирэх оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг сонголттойгоор даатгалжуулна. Үүнээс хойш дор хаяж 50 мянган төгрөгийг хадгална. 50 мянган төгрөг хүртэлх мөнгийг нь сонголттойгоор хэрэглэж, хуримтлалаа баяжуулж болно гэсэн. Хүүхэд бүрт хуримтлал үүсгэчхээр банкнаас иргэд буцааж зээлээд хэдэн банк мөнгө хүүлэх юм уу. Хуримтлалын санг ямар менежментээр удирдах вэ? Үүнээс гадна цахим шилжилт хийнэ гээд байгаа. Цахим шилжилт хийнэ гэдэг нь И-Монголиа аппликейнш руу ороод иргэний үнэмлэхээ цахимаар авах асуудал биш шүү. Үүний цаана улсын харилцааны бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудал яригдана. Тэгэхээр кибер аюулгүй байдлыг хангах зэрэг томоохон асуудлууд дээр төсөв суугаагүй. Үүнийг эргэж харах л хэрэгтэй.

Сангийн сайд Б.Жавхлан: -Нийгмийн суурь үйлчилгээний гол салбар болох боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт урсгал зардал дээр төсвийн шинэчлэл үргэлжилнэ. 2020 онд шинэ парламент бүрдээд 2021 оны төсвөө хийж байхдаа төсвийн шинэчлэлийн зорилтуудыг маш тодорхой болгосон. Энэ жил эрүүл мэндийн салбараас эхлүүлсэн. Алдаа, оноог нь засаад цааш үргэлжүүлнэ. 2022 онд боловсролын салбарт шинэчлэлт хийгдэнэ. Боловсролын салбарт төрийн алба хаагчдын 28 хувь нь байдаг. Урсгал зардалд тэр хэмжээгээр мөнгө зарцуулдаг. Норм, нормативын хувьд эрүүл мэндийн салбар бол эмчилсэн тусламж үйлчилгээгээр, боловсролын салбар нэг хүүхдэд ногдох хувьсах зардал буюу гүйцэтгэлээрээ гэсэн үг. Цахим шилжилтийн хувьд Н.Учрал гишүүний хэлсэнтэй санал нийлнэ. Цахим шилжилт гэдэг нь төрийн бүхий л үйлчилгээний салбар цахимжахыг хэлнэ. Ингэснээр төсвийн орлого, зарлага талдаа ч гэсэн ахиц авчирна.

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: -Олон жил боловсролын салбарын төсвийг задалж харж, дүгнэлт хийж байгаагүй. Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийн асуудлаар Сангийн яам, Боловсролын яам хамтран ажлын хэсэг гаргасан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 4.5 хувьтай тэнцэж байгаа энэ мөнгө хаана шингээд байгаа болох, хүртээмжтэй боловсрол олгож чадаж байна уу гэдгийг үнэлж дүгнэсэн.

Сонгинохайрхан дүүргийн сургуулийн 50-60 хүүхдэд хичээл зааж байгаа багшийн ачаалал, цалин хөлсийг хамгийн өндөр буюу 1.9 сая төгрөгийн хувьсах зардал авдаг Говь-Алтай, Булган аймгийн багш нартай харьцуулаад үзэхэд өдөр, шөнө шиг ялгаатай. Үүнийг бид нэг хүүхдэд ногдож байгаа хувьсах зардлыг сургуулийн хэв шинжээр нь ялгаж дүн шинжилгээ хийх ёстой. Өмнө нь боловсролын салбарт хоёр төрлийн санхүүжилт байсан. Нэг нь урсгал зардал, нөгөө нь хүүхдийн хувьсах зардал. Энэ жил хийгдэх төсвийн шинэчлэлийн хүрээнд суурь зардал нь хэвээрээ явна. Гэхдээ хувьсах зардлыг олгохдоо хүүхдийн сурлагын ахиц, амжилт дээр үндэслэсэн чанарын тогтолцоонд шилжинэ. Үр дүнд суурилсан санхүүжилтийг олгоно. Багш нарын ажлыг бодитой үнэлэх үнэлэмжийг бий болгоно.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ
  • 102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.