УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням өрөөндөө олон камер байрлуулж ажлын хурал хийсэн нь олны шүүмжлэл дагуулаад буй.

Энэ талаар иргэн С.Ганхуяг цахим хуудаснаа: Энэ тэндээ олон камер зоолгож кино, клипэнд тоглож байгаа юм шиг ажлаа хийдэг нөхөр гадаадад мундаг сургууль төгссөн гээд чухам мэдэхгүй, чадахгүй зүйл байхгүй шиг л байх юм…

Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын хөгжлийн банкуудтай нь уулзаад, энэ төсөл холбогдох “Хууль, Дүрэм, Журам, Гэрээ”-нийхээ хүрээнд байна уу, үгүй юу гэдгийг албан ёсоор тодруулаад, тайлбар өгмөөр байна… Өөрийнхөө “Хар асуудал”-ыг болохоор “Хууль, Дүрэм, Журам, Гэрээ”-ний дагуу гээд л тайлбарлачихдаг мөртлөө…
Бусдын “Асуудал”-ыг болохоор огт сонсдоггүй, зөвхөн өөрийнхөө эрх, ашигийн хүрээнд яриад, дайраад байдаг… (Миний саналаар л асуудал шийдэгдэхгүй бол, чиний ямар ч асуудал хамаагүй… гэдэг “Муухай Монгол зан”-гаа больмоор юм…
(Аливаа асуудалд цаг хугацаа заасан, шаардсан “Хууль, Дүрэм, Журам, Гэрээ”-тэй… 21-р зууны 21 дүгээр он шүү дээ…)” гэжээ.













