УОК-оос мэдээлэл хийж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эмнэлэгт халдвартэй иргэдийн хүнд, хөнгөнөөр эрэмбэлж авч байгаа талаар мэдээлсэн юм.
Тэрбээр “Эрүүл мэндийн салбар хүнд байна. Ачаалал таазандаа тулсан. Улсын хэмжээнд нийт орны тоо 27,083, үндсэн тусламж үйлчилгээ болон сувиллын эмчилгээ нийлээд. Харин өнөөдөр 21,700 ороо К.О.В.И.Д-ын тусламж үйлчилгээ үзүүлэхэд ашиглаж байна.
Орон нутгийн хэмжээнд үндсэн тусламж үйлчилгээний 46%-ийг, Улаанбаатарт 50.3%-ийг ко.ро.навир.усийн халдварын тусламж үйлчилгээнд зориулж байна.
Үүнээс цааш ор нэмж дэлгэх боломжгүй.
Дүүргийн нэгдсэн эмнэлгийн 76% нь зөвхөн К.О.В.И.Д-ын тусламж үзүүлж байна. Цаашид тусгаарлах байр, ор дэлгэж болох ч ажиллах хүний нөөц хомсдолтой байна. ЭМ-ийн салбар дээд хэмжээндээ ажиллаж байна.
Тиймээс иргэд дэглэмээ барьж, халдвараас сэргийлэх хэрэгтэй байна. Манай улс ор дэлгэж байгаа бусад улстай харьцуулахад өндөр байгаа. Нийт хүн амын 65.4%-ийг вакцинжуулсан. Нас баралт 0.4% байна. Цаашид иргэдийн хамтын ажиллагааны хүчээр халдварыг хумих боломжтой.
Цаашид бид халд.вар авсан иргэдээ биеийн байдлаар нь эрмбэлэн ангилалтыг нарийн зохион байгуулах тушаал гарсан. Өчигдөр л гэхэд нэн хүнд 200 хүн эмнэлэгт хэвтэж чадахгүй байсныг эмнэлгүүд рүү татаж авсан. Энэ мэтээр эрмбэлэлтийг хийж, нэн шаардлагатай эмнэлгийн тусламж авах хүмүүсээ татаж ажиллана. Үүнд
- Жирэмсэн
- Хүүхэд
- Архаг суурь өвчтэй
- 60-аас дээш насны иргэдээ эмнэлэгт авна” гэлээ.
Koвидын дэгдэлтээс шaнтapч өөрийн хүсэлтээр 167 эмч, 146 сувилагч ажлaacaa гapчээ

Тэгвэл энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр, “Ко.ви.д-19 өвчний дэг.дэл.тээс болоод шан.тар.ч өөрийн хүсэлтээр 167 эмч, 146 сувилагч ажлаасаа гарч Нийслэлийн харьяа өрх, дүүрэгт 600 орчим эмнэлгийн ажилтан шаардлагатай байна” гэж мэдээллээ.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 21501 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол тэдний 7026 нь хүн.дэв.тэр, 2167 нь хү.нд, 384 нь ма.ш хү.нд байгааг Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлсэн билээ.
НЭМГ: К.о.в.и.д-19 өвчний дэгдэлтээс болоод шан.тар.ч өөрийн хүсэлтээр 167 эмч, 146 сувилагч ажлаасаа гарч Нийслэлийн харьяа өрх, дүүрэгт 600 орчим эмнэлгийн ажилтан шаардлагатай байна.
— Б.Ууганбаяр (@Uugaa_tv) September 27, 2021
Саид Моллаеи: Худал мэдээлэлд битгий итгээрэй, би иргэншлээ солихгүй
Засгийн газрын тогтоолоор “Токио-2020” олимпын наадамд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн Саид Моллаеиг хоёр өрөө байр, 60 сая төгрөгөөр урамшууллаа.
Тэрбээр саяхан ХБНГУ-аас иржээ. Түүнийг Монголын иргэншлээ солиулна гэсэн утгатай мэдээлэл түгээд байгаа билээ.
Тэгвэл Саид Моллаеи саяхан сэтгүүлчдэд сэтгэгдлээ илэрхийлэхдээ:
“Сайн байцгаана уу, монголчууд аа. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүст, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт болоод бүх монголчууддаа талархал илэрхийлж байна. Өнөөдрийн шагнал, урамшуулалд маш их баярлаж, талархаж байна.
Олон хоногийн өмнө намайг ХБНГУ-ын иргэншил авах нь гэсэн худал мэдээлэл түгсэн. Үгүй ээ. Би Монголын пасспорттой, Монголын иргэн. Худал мэдээлэлд битгий итгээрэй. Надад заримдаа Герман руу тодорхой шалтгаанаар явах хэрэг гардаг. 2024 оны олимпод илүү амжилт гаргаж, Монголын тугийг өндөрт өргөнө гэж зориод байна” гэлээ.













