Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар 115 сая төгрөгийн жилийн орлоготой 250 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн нэг орон сууцтай 147 сая төгрөгийн үнэ бүхий хоёр автомашинтай аж.

Тэрбээр 48 сая төгрөгөөр үнэлэгдэх 500 хоньтой 122 сая төгрөгийн үнэт эдлэлтэй 45 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогоо мэдүүлжээ. Түүнчлэн “Сэргэлт” ХХК-нд 90 хувийн хувьцаа эзэмшдэг аж.

Нэр дэвшигчдийн сурталчилгааны ажил ид үедээ явна. Гэхдээ энд нэг ойлгомжгүй зүйл гараад байгаа нь Үнэн ба зөв намын дарга маань Сонгинохайрхан дүүрэг дээрээ айлуудын нохой хуцуулаад сурталчилгаагаа хийгээд явах ёстой атал талбай дээр л лайвдаад өнждөг боллоо.

Сайндаа ч биш санаа зовсон намых нь нэг хүн ингэж жиргэхэв. Дүүрэг андуураад туугаад байдаг энэ дарга маань яана даа, Манай энэ а.л.н.а.а.

СХД-тээ нэг ч хүнтэй уулзсангүй, ялагдчихвал талбай дээрээ амьдрах юм биш биз дээ хэмээн халаглажээ. “Ингэж том толгойлж байгаад нөхөн сонгуульд я.л.а.г.д.ч.ихвал Сайхансамбуу гуай хилэгнэж турсгыг чинь хуулна даа” гээд хэлээд өгөх хүн алгуу энэ намд нь…














