Зариг.мн сайтын үүсгэн байгуулагч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг танихгүй хүн ховор байх. Тэрээр нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэгч эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болохыг хичээж яваа жирийн нэг сайхан монгол эмэгтэй.

Тэрээр заримдаа би чинь адилхан л хүн шүү дээ гэр бүлтэй бол гэр бүлтэй, уурладаг, гомддог, баярладаг, хөөрдөг, хайрладаг, гунигладаг гэдгээ сануулах мэт нийтлэл бичдэг.

Тэрээр “Хүмүүст гомдох, туних, дээрэлхүүлэх, сэтгэл санаа тогтворгүй үедээ хөдөө ээж, аавруугаа давхидагсан. Хэл үггүй шууд хүрээд ирэхээр асуугаад сүйд болохгүй ч миний харцнаас энэ нөхөр хэрэг тарьждээ гэж уншсан ээж, аав харцаараа өмгөөлдөгсөн.

Унтаад сэрэхээр аргал түлсэн дулаахан гэр, аавын тамхины үнэр, халуун хоол цай, хонь үхэр бэлчээд л, салхи сэвэлзээд л, хэзээний танил нутгийн уулс дүнхийн нөмрөөд л, хамаг гунигийг минь үргээдэгсэн.

Ээжийн багахан дээл, аавын томхон гутлыг өмсөөд аргал, хомоол эргүүлээд, Нараагийн Цэцэг нь ирж гэнэ гээд сонирхоод орж гарах нутгийнхантай хотын сонин хуваалцаад, үнээний зэл хавиар эргэлдээд ирэхэд сайхан болдогсон.

Айдаа миний хөдөө гэр, миний хөдөө нутаг, хөдөөгийн сайхан ажилсаг ард түмэн цагаахан, тайван сайхаан. Мэндээ. Ойрд гэртээ хариагүй юм байна, энэ зургийг хараад танил гоё санагдаад.

Энэ ээж урт удаан, эрүүл энх байгаарай гэж ерөөе ” хэмээжээ.














