2018 оны өвөл Т.Аюурсайхан, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар өөрсдөдөө “Шударга таван гишүүн” гэж нэр өгөөд “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хэмээх жагсаалыг тухай үеийн УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах зорилготой хийж байв. УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан Австрали улсад элчин сайдын зөвлөхөөр очоод буй. Тэрбээр таван гишүүний тэмцэл яагаад зогссон бэ гэдэг талаар тайлбар өгчээ.
Тэдний ард Ерөнхийлөгч Х.Баттулга болоод түүний Монголын Ардчилсан холбоо /МоАХ/, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болоод түүний Нэгдсэн монгол хөдөлгөөн хүч өгч, Сүхбаатарын талбайд цугласан иргэдийн олонхийг бүрдүүлж байв.

Энэхүү үйл явдлын дараа Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдсон бол Т.Аюурсайхан УИХ-ын дэд дарга, Х.Нямбаатар Хууль зүй дотоод хэрэг / ХЗДХ/-ийн сайд болсон. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын авч үлдсэнийхээ хариуд АН-аас гарч ШИНЭ нам гэгчийг байгуулсан Ж.Батзандан Австралид суух элчин зөвлөхөөр томилогдож, Монгол Улсаас Бельгийн Хаант улсад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Л.Болд томилохоор болоод байна. Товчхондоо дээрх таван гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нартай улс төрийн ашиг сонирхлын хувьд нэг байсан тав бүгд албан тушаал /хоолонд/ хүрчээ.

Нэгдүгээрт: Бидний тэмцлийн үр дүнд Эрдэнэт, түүнийг дагасан ордууд Монголчуудын өмчлөлд ирэв./Хямралын үед ард түмэнд их дэмжлэг болж байгаа гэж дуулдсан/, мөн эрүү шүүлтийн хэрэг гурван шатны шүүхээр шийдэгдэв, Салхитын мөнгөний ордоо эргүүлэн авч ахмадуудын тэтгэвэрийн өрийг тэглэв.
Шүүхийн шинэчлэл хийгдэв. Хонгилын зарим нэг шүүгч, прокуроруудыг зайлуулав. Төрд шургалсан МАНАН бүлэглэлийг төрөөс тодорхой түвшинд шахах ажлыг хуулийн хүрээнд хийв гээд олон ажлуудыг нэрлэж болно.

Энэ бүгд одоо түүх болон үлдэнэ. 2020 оны нэгдүгээр сард ковид гарсанаас хойш улс орноороо хөл хорионд орсон. Тэмцэл хийх нь бүү хэл гэрээсээ ч гарч чадахгүй болсон. Тэр үеээс эхлэн бидний тэмцэл аажмаар зогсонги байдалд орсон ба төр МАНАН-тай биш Ковидтой тэмцэж эхэлсэн.

2020 оны зургаадугаар сард болсон сонгуульд ШИНЭ НАМ ялагдсан учир миний бие гишүүний статусаа алдсан ба гишүүний тэмцэл хийх нь бүү хэл төрийн ордонд ч орох эрхгүй болов.
Жирийн иргэн болчихоод гишүүдтэй нийлж тэмцэх утгагүй. бас боломжгүй.

Ер нь Ардчилсан нийгэмд ялсан нь үргэлжлүүлж, ялагдсан нь явдаг жамтай. Ингээд миний бие судалгаа, шинжилгээний ажил хийхээр Австралийг зорьсон доо. Өнөөдөр Засгийн газар маш хүн орчинд ажиллаж байгаа харагдана. Ковидоо ч дийлэхгүй, МАНАН-гаа ч барахгүй байх шиг байна” гэжээ.













