Замын-Үүд боомт дахь Хилийн Мэргэжлийн хяналтын албаны хяналт шалгалтаар Монгол улсын Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.2дах заалт, 2.4 дах заалт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дах заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Тухайг барааг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, хаяг шошгоны зөрчилтэй 6 тн 18 нэр төрлийн шингэн хоол амтлагчийг нуун дарагдуулж хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйдлийг илрүүлэн Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авж, устгалд орууллаа.


Барилгын ажил хийж байсан ГУРВАН иргэн шороонд дарагдаж, 16 настай эрэгтэй амиа алджээ
Өчигдөр /2021.09.21/ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багийн “Сайхан төв”-ийн ард хоёр иргэн шороонд дарагдсан тухай дуудлагыг тус өдрийн 18:03 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан очсон байна.

Орон сууцны барилгын сантехникийн ажлын туслан гүйцэтгэгч гурван ажилчин буюу Завхан аймгийн харьяат иргэн М 16 настай эрэгтэйг 18:15 цагт, Улаанбаатар хотын харьяат иргэн Г 33 настай эрэгтэйг 19:13 цагт тус тус нурангинд дарагдсан байсныг гаргасан байна.

Орхон аймгийн харьяат иргэн Э 16 настай эрэгтэйн ц.о.г.ц.с.ы.г 19:15 цагт гаргаж Орхон аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгсөн байна.













