Өнгөрсөн шөнө Увc аймгийн Цагаанхайрхан сумын малчны хот руу баавгай дайрч, хонь барьсан байна.
Иймд Цагаанхайрхан сумаас ажлын хэсэг гарч ажиллахаар болжээ. Баавгай ингэж малчны хот руу дайрах гол шалтгаан нь идэш тэжээл нь хомстож, иргэд самар жимс түүснээс болсон гэж мэргэжлийнхэн тайлбарлаж байна.













