Цагдаагийн албаны хувцастай иргэн x.a.p т.a.m.x.и хэрэглэж байж болзошгүй зураг өчигдөр /2021.09.20/ орой цахим ертөнцөд түгсэн. Тухайн зурагт цагдаагийн алба хаагч хууль бус үйлдэл хийж байх үеэрээ нэгэн иргэнтэй видео дуудлага хийх үеийн скрийншот задарсан байж болзошгүй дүр зураг үлдсэн байв.
Тухайн асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү:
“Алба хаагчтай холбоотой асуудлаар шалгалт хийгдэж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл алга” гэв.
Харин О.Амарсанаа ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа:
“Цахим орчинд цагдаагийн дүрэмт хувцастай иргэн нөлөөлөх төрлийн б.о.д.и.с хэрэглэж байгаа талаар нийтлэгдсэн. Энэ асуудлаар цагдаагийн байгууллагаас хяналт шалгалт хийгдэж байгаа.
Шалгалтын явцад Орхон аймгийн Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, дэд ахлагч Ц.Мөнх-Эрдэнэ нөлөөлөх б.о.д.и.с хэрэглэсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Одоогоор холбогдох шалгалтын ажиллагаа явуулж байна.
Орхон аймаг дахь Цагдаагийн газраас б.о.д.и.с хэрэглэсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 20.7-р бүлэг зааснаар хэрэг бүртгэлийн хэргийг нээнэ. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Уг асуудал үүсгэсэн албан хаагчийг албанаас дутагдлаар гаргах шийдвэрийг гаргасан” гэлээ.












