Сүүлийн өдрүүдэд дельта хувилбарын тархалтаас үүдэн халдварын тохиолдол эрс нэмэгдэх болсон.

Үүнтэй холбогдуулан ойрын хавьтал болсон иргэд шинжилгээ өгөх нь нэмэгдэж байгаа талаар мэдэгдсэн.
Ингэхдээ өдөрт 500-700 сая төгрөгийг шаардлагагүй шинжилгээнд зарцуулж байгаа аж.

Халдварын тархалт өндөр байгаа үед шинжилгээний тактик өөрчлөгдөж байгаа тул иргэд олон нийтийг шаардлагагүй бол шинжилгээнд хамрагдахгүй байхыг ЭМЯ-аас анхаарууллаа.














