Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрлах Жуковын хөшөөний ардын газрыг хашаалаад багагүй хугацаа өнгөрч байгаа. Харин өнгөрсөн зун Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ газар эзэмших эрхийг нь цуцалж, цэцэрлэгт хүрээлэн болгоно хэмээн мэдэгдсэн.
Бүр тодруулбал, өнгөрсөн зургадугаар сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хороонд байрлах Жанжин Лхагвасүрэнгийн гудамж, Жуковын талбайд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт даалгасан.
Гэвч цагаан дээр хараар бичсэн энэхүү шийдвэрийг үл тоож, барилгын ажлыг эхлүүлээд арав гаруй хонож байна.
Дөнгөж сая Нара буюу М.Нарантуяа тухайн барилгын ажил явагдаж байгаа Жуковын талбайн хажуу талаас мэдээлэл хийхдээ нэгэн но цтой баримт дэлгэлээ.Тэрбээр “Саран ээж гээд нэг холбооны хүн “Бид нар энэ сайхан газарт барилга бариад бидэнд 2,3 давхарт нь 800 метр квадрат талбай өгч байгаа” гээд хуцаад сууж байгаа юм.
Ичээч. “Саран ээж” гэх газартай холбоотой Ардын жүжигчин Н.Сувд гуай гарч ирээд үнэнээ ярь. Над руу бичсэн мессежийг нь дэлгэнэ” хэмээн мэдэгдлээ.













