• Latest
  • Trending
Г.Занданшатар: Хүсвэл цементэн дээр ч цэцэг ургуулж болно…

Г.Занданшатар: Хүсвэл цементэн дээр ч цэцэг ургуулж болно…

2021-09-13
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Monday, April 20, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Г.Занданшатар: Хүсвэл цементэн дээр ч цэцэг ургуулж болно…

by admin
2021-09-13
in УЛС ТӨР
0
Г.Занданшатар: Хүсвэл цементэн дээр ч цэцэг ургуулж болно…

“ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” ТӨР-ХУВИЙН ХЭВШИЛ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН ХЭЛСЭН ҮГ

Эрхэм нөхөд өө, Хатагтай ноёд оо, Та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү зөвлөлдөх уулзалтад хүрэлцэн ирсэн төр, хувийн хэвшлийн төлөөлөл Та бүхэнд талархал илэрхийлье.

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Эрсдэл, сорилт нүүрлэсэн амаргүй цаг үеийг дэлхий нийт туулж байна. Дэлхийн улс орнууд, түүний дотор Монгол Улс цар тахлын аюулаас иргэдээ, улс орноо сэрэмжлэн хамгаалах зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлсээр ирлээ. Гэвч тээвэр логистикийн сүлжээ гацах, экспорт, импорт хумигдах, үйлдвэрлэл бизнес саатах эрсдэл арилсангүй, байсаар байна.

Koвид-19-өөс үүдсэн эдийн засгийн уруудалт нь нийгэмд бухимдал бий болгож, олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд үүссэн төвөгтэй байдал нь даяаршил, дангааршлын асуудлыг ч хөндөж, улс орнууд аюулгүй байдал, гадаад бодлогын үзэл баримтлалаа ч эргэн шинээр харахад хүргэж байгаа билээ.

 Товчхондоо, эрсдэл бүх дэлхийд бий болж, түүнээс үүдсэн том сорилтын өмнө Монгол Улс тулж ирлээ. Ийм учраас би гуравхан зүйлийг товч ярья гэж бодож байна.

Нэгдүгээрт, нөхцөл байдал ямар байгаа талаар, хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлаас бизнесийн урт хугацааны тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа эрх зүйн шинэчлэлийн талаар, гуравдугаарт цаашид юуг зорьж, түүнийгээ ямар арга механизмаар хэрэгжүүлэх гэж байгаа талаар ярья.

Цар тахлын өнөөгийн нөхцөл байдлаас болж манай улсын эдийн засгийн өсөлт 2021 онд буурч, 4-5 хувьд хүрч болзошгүй байна. Хэдийгээр зэс, алт, нүүрс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндөр, ирэх оны дунд үе хүртэл энэ ханш тогтвортой хадгалагдах төлөвтэй байгаа ч гадаад валютын нөөц сүүлийн 3 сарын хугацаанд 500 орчим сая ам.доллараар буурч, 4.5 тэрбум боллоо. Гадаад худалдааны болон төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал нэмэгдлээ. Инфляц зорилтот түвшнийг даваад байна.

Эрсдэлээс сэргийлэх, эдийн засгаа хамгаалах чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газар олон чухал  арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснийг Та бүхэн сайн мэдэж байгаа учраас энд дурдахаа больё. Хүрсэн тодорхой үр дүн ч бий. Гэхдээ цаашдаа бид юу хийх вэ гэдгээ ярих нь илүү чухал.

Үүний тулд эхлээд оношоо зөв тавих шаардлагатай. Тийм учраас энэ оны долоодугаар сард Улсын Их Хурал дээр Ажлын хэсгүүдийг байгуулан гадаад, дотоод нөхцөл байдлыг зөв оношилж, цаашид хэрэгжүүлэх алсын хараа, чиг замаа зөв гаргахаар ажиллж байна.

Энэхүү ОНОШИЛГОО, ХАРАА, ЧИГ ЗАМ зөв гарвал бид эрсдэлийг ажралгүй туулж, эрчимт хөгжлийн гараагаа хэрэгжүүлж  чадна.

Үүний тулд ойлголтын зөрүү, уялдаа холбоогүй байдлаа арилгаж, сайтар зөвшилцөн ойлголцож, бүгд нэг зүгт харах ёстой гэдгийг зориуд онцолж хэлье. Үүнд өнөөдрийн уулзалтын зорилго, ач холбогдол оршино.

КОВИД-19 хүн төрөлхтнийг маш олон хэлбэрээр сорьж байна. Үнэнийг хэлэхэд түүнийг хэрхэн барьж авч, яаж гартаа оруулах, ямар зэвсгээр ялах нь ч тодорхой биш байна. Хэзээ энэ эрсдэл дуусах вэ, эсвэл үргэлжилсээр байх уу гэдэгт шууд хариулт өгөхөд хэцүү байна. Иймээс “Цар тахлын оньсого” буюу “The pandemic puzzle” гэсэн шинэ нэр томъёо хүртэл гарсан байна. KOВИД-ийн тархалт нь нийгэмд:

бухимдал, стресс үүсгэх;

буруу ташаа мэдээлэл тархах;

туйлшралыг өдөөх;

зөрчлийг ихэсгэх;

тэгш бус байдлыг нэмэгдүүлэх зэргээр сүүдрээ тусгаж байна.

Гэсэн ч ямар ч муу зүйлд сайн тал байдаг гэдэг. Бас эрсдэл бол боломж мөн гэсэн үг ч бий. Эрсдэлийн сүүдэрт боломжийн гэрлүүд асаж байна. KOВИД бидэнд:

өөрийгөө болон бусдыг эрсдэлээс хамгаалах;

нөхцөл байдалд дасан зохицож, өөрчлөгдөн шинэчлэгдэх;

хамтарч ажиллаж, бие биенээ дэмжих; технологийн дэвшил, инновацийг ашиглах зэрэг шинэ боломжуудыг нээж өглөө.

Эдгээр боломжийг цар тахлыг даван туулахад төдийгүй ирээдүйн сайн сайхны төлөөх зорилгодоо ашиглах нь нэн чухал байна.

 Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар нэг цонхоор, нэг зүгт харж буй түүхэн цаг үе бол өнөөдөр. Өөрөөр хэлбэл, боломжийг бодит үр дүн болгох улс төрийн нөхцөл бүрдээд байна. Улмаар НЭГ МОНГОЛ НЭГ ЗҮГТ харах, үсрэнгүй хөгжиж дэвших боломжит түүхэн цаг  үе ирлээ гэж үзэж байна.

Өнгөрсөн 30 жилийн туршлагаа цэгнэж, KOВИД-ийн нөхцөлөөс үүссэн бодит байдлаа тооцож үзсэний үндсэн дээр улс орон, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх эдийн засгийн хөгжлийн шинэ загварыг гаргахаар Улсын Их Хурал дээр Ажлын хэсгүүд ажиллаж байгаа.

Эрх зүйн, Эдийн засгийн, Нийгмийн бодлогын гурван хувьсгалыг  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зорилтын хүрээнд Их Хурал хэрэгжүүлж эхэлсэн. Эрх зүйн хувьсгалт шинэчлэл гараандаа гарсан. Одоо эдийн засгийн шинэчлэлээ хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

ЭРСДЭЛ-ийн сүүдрээс БОЛОМЖ-ийн гэрэл харагдаж буй чухамхүү энэ цаг үеэс энэ шинэчлэлийг эхлүүлэх нь илүү үр дүнтэй байж болох юм. Үсрэнгүй хөгжлийг хурдацтай бий болгож, “эдийн засгийн гайхамшиг” хэмээн нэрлэгдсэн Япон, Солонгос, Сингапур зэрэг улс орон, Хонконг, Тайваний хөгжлийн сайн туршлагаас суралцаж, Ази хэв маяг гэж хэлж болох хөгжлийн зөв загварт тулгуурласан сайн засаглал, зөв стратеги, тууштай бодлого, оновчтой төлөвлөлт, төр-хувийн хэвшлийн ойлголцлыг өндөр түвшинд байлгаж, үүнийгээ бодитой хэрэгжүүлэх зөв механизмд тулгуурлах нь чухал байна. Энэ зорилгоор Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах, хөгжлийн төлөөх байнгын ажиллагаатай механизм байгуулах зэрэг санаачилгууд гарч байгааг бүрэн дэмжиж байна.

Улсын Их Хурлын даргын захирамжаар олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр хуулийн төсөл боловсруулах, эдийн засгийг эрчимжүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр Зөвлөлдөх ажлын хэсгийг байгуулаад байна. Худалдаа, эдийн засаг, бизнесийн орчинтой холбоотой бүхий л хуулийн төсөлд боловсруулалтын шатнаас нь эхлэн МҮХАҮ-ийн танхим, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллах нь энэ Ажлын хэсгийн зорилт байх болно. 

Хурал, уулзалтаар өөр өөр санал гараад, эцсийн дүн тодорхой бус болдог тул хуулийн төсөлд мэргэжлийн холбоод нэгдсэн байдлаар саналаа өгөх нь зөв. Энэ намрын чуулганаас эхлэн МҮХАҮ-ийн танхим, мэргэжлийн холбоод, бизнесийн зөвлөл, баялаг бүтээгч үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэнтэй эдийн засгаа эрчимжүүлэх чиглэлийн хуулийн төсөл дээр хамтран ажилладаг байнгын ажиллагаатай механизмтай болохыг бид зорьж байгаа юм.

Улсын Их Хурал хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Хөрөнгийн удирдлагын тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн холбоодын тухай зэрэг бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15 хуулийн төслийг хэлэлцэхээр ажиллаж байна. Зарим нь өргөн баригдсан, зарим нь боловсруулалтын шатанд байгаа.

Хамтын ажиллагаа яагаад чухал юм бэ гэдэг талаар ганцхан жишээ хэлье. Татварын байцаагч ирээд бизнесийнхний барилга байгууламжийг үнэлэхдээ “Энэ бол хааны ордон шиг тансаг хаус байна гэдэг. Банкныхан зээл өгөх болохоороо “Муурын байшин, саравч төдий юм байна” гэдэг тухай ярьдаг.

Эндээс хөрөнгийн үнэлгээг зөв хийх, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль чухал нь харагдаж байгаа юм. Хэрвээ байгаа хөрөнгөө зөв үнэлж, эргэлтэд оруулж чадвал дэлхийн болон бүс нутгийн зах зээлээс ихээхэн хэмжээний хөрөнгө босгох боломж бүрдэнэ. Улмаар мөнгө, хөрөнгийн дутагдал багасаж, зэс хайлуулах үйлдвэрээс авахуулаад үсрэнгүй хөгжлийн гарааг эхлүүлэх том төслүүдийг хэрэгжүүлэх бололцоо бий болох жишээтэй.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх бодлогод хөрөнгө оруулалтыг дэмжиж, улс орны хөгжилд түлхэц болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, баялаг бүтээгчид, үйлдвэрлэлийг дэмжих нь нэн чухал. Экспортын болон импортыг орлох үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих замаар ажлын байр бий болгох зорилгоор Газрын тосны тухай, Хийн хоолойн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Хөнгөн ба хүнд үйлдвэрийн тухай, Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай, Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай зэрэг хуулиудыг батлахаар бид зорьж байна.

Засаглалын чадавхийг бэхжүүлэх нь эдийн засгаа сэргээх, хөгжлийн зорилтоо хэрэгжүүлэхэд нэн чухал нөлөөтэй. Төрийн хүнд суртлыг халах, төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг чангатгах, дижитал шилжилтийг эрчимжүүлэх, бизнесийн орчинд саад болж байгаа хүчин зүйлүүдийг цэгцлэх чиглэлээр Зөвшөөрлийн тухай, Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай, Төрийн хяналт шалгалтын тухай зэрэг хуулийн төсөл, шинэчилсэн найруулгыг хойшлуулалгүйгээр хэлэлцэх болно. Зөвшөөрлийн тухай хуулийн төслөөр гэхэд 1400 зөвшөөрлийг 400 болгон цөөлж, тэдгээрийг олгох ажиллагааг цахимд шилжүүлж, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын оролцоотойгоор асуудлыг шийдвэрлэдэг болно. Ийм хуулиуд эдийн засагт шинэ сэргэлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна.

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх шинэчлэлийн эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн эдгээр хуулийн төслүүдийг боловсруулах, хэлэлцэх, батлахад Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны дарга Жамбалын Ганбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Чимэдийн Хүрэлбаатар, Үйлдвэржилтийн бодлогын байггын хорооны дарга Баттогтохын Чойжилсүрэн болон Улсын Их Хурлын гишүүн Хүрэлбаатарын Булгантуяа, Хассуурийн Ганхуяг, Дамдинсүрэнгийн Өнөрболор, Ганибалын Амартүвшин, Болдын Жавхлан, Норовын Алтанхуяг, Одонгийн Цогтгэрэл, Сайнхүүгийн Ганбаатар зэрэг гишүүд манлайлж, ажлын хэсэгт орж ажиллах болно.

Цар тахлын үеийн эдийн засгийг сэргээх, цар тахлын дараа эдийн засгаа богино хугацаанд үсрэнгүй хөгжлийн замд хөтлөн гаргах зорилт бол Монгол төрийн бодлого, Монгол түмний хүсэмжлэл, Та бидний хүсэмжлэл юм. Энэ зорилтоо бид НЭГ МОНГОЛ НЭГ ЗҮГТ харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж, цэгцрэх хөдөлгөөнийг эрчимтэй өрнүүлэх замаар хэрэгжүүлж чадна. Бидэнд ийм нөөц, бололцоо бүрэн байна. Эрдэс баялгийн арвин үүцтэй, эрдэмт хүний дундаршгүй нөөцтэй, хувийн хэвшил нь өндөр чадавхитай улс орон бол Монгол. Эрсдэлийг даван туулах, улсаа хөгжүүлэх энэ эрхэм зорилгод хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчид тулгуур багана болно гэдгийг тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.

 “Хүсвэл цементэн дээр ч цэцэг ургуулж болно” гэсэн үг байдаг. Хүсэл зорилгоо нэгтгэж, эрсдэл нүүрлэсэн энэ амаргүй хөрснөөс үсрэнгүй хөгжлийн цэцэг ургуулах үйлсэд нэгдэн зүтгэцгээе.

Зөвлөлдөх уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.