• Latest
  • Trending
ЭМЯ тохиолдлын тоогоор тоглолт хийсээр байх уу?

ЭМЯ тохиолдлын тоогоор тоглолт хийсээр байх уу?

2021-09-13
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Friday, March 13, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

ЭМЯ тохиолдлын тоогоор тоглолт хийсээр байх уу?

by admin
2021-09-13
in ЭРҮҮЛ МЭНД
0
ЭМЯ тохиолдлын тоогоор тоглолт хийсээр байх уу?

Kopoнaвиpyc халдвар дотоодод батлагдсанаас хойш хоёр жилийн хугацаанд зөв менежмент, оновчтой бодлого олж чадаагүй Эрүүл мэндийн яам хэлсэн ярьснаасаа буцах тохиолдол бишгүй гарч байгаа.

Өнгөрсөн Пүрэв гаригт ЭМЯ-ны тохиолдлын тоог дарж мэдээлж буй талаар зөрүүтэй дата мэдээллийг уншигчдад хүргэсэн. Гэтэл тус яамнаас маргааш нь /2021.9.10/ тайлбар мэдээллийг хийхдээ хоногт батлагдах тохиолдлын тоонд зөвхөн PCR шинжилгээгээр баталгаажсан сорьцыг хамааруулж, олон улсын стандартыг дагахаар болсон гэсэн юм.

YOU MAY ALSO LIKE

“Хүрээ” амаржих газрын шинэ байр ашиглалтад орж, ЭХЭМҮТ-ийн төрөх амбулатори бүрэн шинэчлэгдлээ

Монголд анх удаа эвэрлэгийн үүдэл эс суулгах мэс заслыг амжилттай хийжээ

Таван сарын өмнө халдварын тархалт нэмэгдэж, мутацид орох эрсдэлтэй байгаа учир түргэвчилсэн шинжилгээгээр эерэг гарсан иргэд баталгаажуулах шаардлагагүйгээр эмчилгээнд орох хэрэгтэй. Түргэвчилсэн тестийн хариуг батлагдсан тохиолдолд тооцохоор болсон гэж байлаа. Харин өнөөдөр ЭМЯ өнгөрсөн хугацаанд ямар ч зохицуулалт, менежментгүй ажилласан гэдгээ баталж, ДЭМБ болон яамны дотоод мэдээллийн программд нэгтгэгдэж буй датагаа үгүйсгэж байна.

ДӨРӨВДҮГЭЭР САРААС ТҮРГЭВЧИЛСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ХАРИУНД ТУЛГУУРЛАЖ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫГ БҮРТГЭЖ ЭХЭЛСЭН

Эргэн санавал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр kopoнaвиpycийн халдвар хүн амд өргөн хүрээнд тархсан учир бүх хүнийг PCR шинжилгээгээр шинжилж, хариуг баталгаажуулах боломжгүй. Тиймээс шинж тэмдэг илэрсэн, ойрын хавьтал болсон иргэдийг түргэвчилсэн шинжилгээний хариунд тулгуурлаж, батлагдсан тохиолдолд тооцох стратегийг яам хэрэгжүүлж эхлэхээр боллоо” хэмээн мэдээлж байв.

Түүнээс хойш улсын хэмжээнд нэг хоногт 7000-11000 иргэн kopoнaвиpyc шинжилгээ хийлгэж 24 цагт батлагдах тохиолдол 750-3963 болж өссөн.

11:00 цагт тогтмол мэдээлдэг тоон мэдээллээр батлагдсан тохиолдлыг дарж, худал мэдээлдэг болохоо яамнаас ч хүлээн зөвшөөрсөн. Нийт улсын хэмжээнд хийгдсэн шинжилгээний мэдээлэл ЭМЯ-ны цахим системд нэгтгэгддэг бөгөөд тус нэгтгэлээр холион бантанг нь ийнхүү хутгадаг аж. Ердөө хоёр өдрийн статистикаас харвал Монгол Улсын дотоодод мэдээлж буй тоо, ДЭМБ-ын албан ёсны сайт дээрх тооноос даруй 400-600-гаар зөрж байна.

Яамнаас энэ талаар тодруулахад өдөр бүр программтай холбоотой асуудал гардаг. Нэг өдөр ДЭМБ дээр мэдээлэхгүй байх, маргааш нь тоог нэгтгэж хүргэх гээд тохиолдлын тоон дээр асуудал гардаг. Яамнаас батлагдсан тоог нуух, дарах ямар ч шаардлагагүй гэсэн юм. Тэгвэл яах гэж орон нутаг болон нийслэлд 6000 давж буй мэдээллийг 4000 дотор тогтоон барьж мэдээлж байна вэ?

Kopoнaвиpyc-ИЙН ШИНЖИЛГЭЭНД ХОНОГТ 600 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАРЛАГДАЖ БАЙГАА НЬ ҮРГҮЙ ЗАРДАЛ

Нэг хоногт дунджаар 10 мянган хүн kopoнaвиpycийн шинжилгээ өгч байгаа мэдэгдэл E-Mongolia системээр дамжиж иргэдийн гар утсанд ирдэг. Тэгвэл тооцоо хийж үзье. Нийт 10 мянган хүнээс 15-20 хувь нь төлбөргүй шинжилгээнд хамрагдаж байгаа бол 60 орчим хувь буюу 5000-6000 иргэн түргэвчилсэн шинжилгээ хийлгэж байгаа.

Нэг түргэвчилсэн шинжилгээний өртгийг дунджаар 25 мянга гэж тооцвол 120-150 сая төгрөг. Үлдсэн 2000-3000 хүн PCR шинжилгээг 95 мянган төгрөгөөр хийлгэж байгаа гэж үзвэл ойролцоогоор 190-280 сая төгрөг болж байна.

Эдгээрээс гадна эмийн сангаас түргэвчилсэн тест авч буй хэчнээн мянган хүн байгааг тооцоолох боломжгүй. Ямартай ч нэг хоногт kopoнaвиpycийн улмаас эрүүл мэндийн салбарт 600 гаруй сая төгрөг эргэлтэд орж байгаа юм. Үүнээс талаас илүү хувь нь шинж тэмдэг илэрч, ойрын хавьтал болоод түргэвчилсэн шинжилгээ өгч эерэг гарсан учраас өөрийгөө тусгаарлаж байгаа. Тэдгээр хүмүүс халдвараар өвдсөн ч ЭМЯ-ны батлагдсан тохиолдол тооцогдохгүй буй аж. Одоо тэдгээр олон мянган хүн дахин PCR шинжилгээ төлбөртэй өгөх ёстой болж таарах нь.

Зохицуулалт, уялдаа холбоогүй ажиллаж байгаагаас нь болж олон хүн хохирч, өвдсөн хүмүүсийн биеийн байдал хүндэрч, өвчтөнүүдэд эм тариа, орны нөөц дутагдаж байхад салбар яам нь өөрсдийгөө хаацайлж байгаа улс манайхаас өөр байдаг эсэх нь сонирхол татна.

БЯМБА, НЯМ ГАРИГТ БАТЛАГДСАН ТОХИОЛДЛЫН ТООГ ДЭМБ-РУУ ЯАГААД ЯВУУЛААГҮЙ ВЭ?

Программ нь гацсан уу, тохиолдлын тоон дунд программын ачаалал нь хэтэрсэн үү, дараа нь юу гэж мэдээлэхээ бодсон уу ямартай ч Бямба, Ням гаригийн хоногийн статистик ДЭМБ-ын цахим хуудаст орсонгүй. Өмнөх өдрүүдийнх нь дата зөрсөн асуудал үүссэн. Тухайлбал, 2021 оны есдүгээр сарын 8-ны өдөр улсын хэмжээнд нийт 3677 хүнээс халдвар илэрсэн талаар ЭМЯ мэдээлсэн. Тухайн өдөр ДЭМБ-ын kopoнaвиpycийн олон улсын статистик дээр Монгол Улсад 4163 тохиолдол бүртгэгдсэн гэжээ. Гэтэл бодит байдал дээр өчигдөр 6203 тохиолдол батлагдсан байна.

Өөрөөр хэлбэл, ЭМЯ батлагдсан халдварын тоог хоёр дахин бууруулж мэдээлсэн гэсэн үг. Мөн энэ сарын 9-ний өдөр 3680 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн ч Улаанбаатарт 3355, орон нутагт 2918 гээд нийтдээ улсын хэмжээнд 6273 тохиолдол бүртгэгджээ. Эрүүл мэндийн яамны бүртгэл мэдээллийн ажилчид  статистик бүртгэлээ алдаж мэдээлэх ёсгүй.

Эндэх жирэмсэн эх, эрсдэлт бүлгийн хүн ам kopoнaвиpycaaр өвдөж хүндрэх тохиолдол буурахгүй өсч байхад Эрүүл мэндийн яам тогтмол мэдээлдэг тоогоо дарж, толгойгоо илж суусаар байвал энэ улсад өвдөөгүй хүн үлдэхгүй нь.

Үр ашиггүй бодлого, зарлага гаргаж өнгөрсөн хоёр жилийн хугацаанд оновчтой гаргалгаа олоогүй хайсаар байгаа нь яг хэний буруу вэ? Иргэд эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж байгаа ч Эрүүл мэндийн яам эрсдэлийг үл тооцоолж өөрийгөө хамгаалж байна гэж олон иргэд хардаж байна. Тохиолдлын тоог барьж байгаа мэт харагдсан ч томорсон асуудалд гаргалгаа олоход хэцүү болсоор л байгааг ЭМЯ хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй.

Эх сурвалж: news.mn

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.