Монголын боксын холбооны Бага хурал болж, холбооны ерөнхийлөгчөөр Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг сонгосон билээ. Үүний дараа хуралд орсон гишүүд зочид буудалд оройн зоог барьсан бөгөөд тэндээ удаагүй аж. Хурлын дундуур Азийн АШТ-ий мөнгө, хүрэл, оюутны дэлхийн аварга, ‘Хүч’ спорт хорооны дасгалжуулагч Б.Түвшинбатыг тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.
Улмаар хэсэг боксчид шагнал тэмдэглэхээр болж, түүний ажлуулдаг “New York Street” ресторанд уулзацгаасан байна. Энд Монголын боксын холбооны Удирдах зөвлөлд шинээр сонгогдсон гавьяат тамирчин Д.Отгондалай, шүүгч Г.Бадрах, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг болон зoдooн үүсгэсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатар, Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нар хүрэлцэн гэж эх сурвалж мэдээлсэн юм.
Харин зoдooн болохоос өмнө Б.Түвшинбат, боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Отгондалай, Г.Бадрах, Б.Чинзориг нар явсан ажээ. Харин тэднийг явсан дараа гавьяат тамирчин Э.Цэндбаатар боксоос хөндийрөөд удаж буй Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нартай үргэлжлүүлэн наргисан байх юм. Нэлээд хөлчүүрхсэн гавьяат “Миний гавьяатын тэмдэг хаана байна хэмээн задарчээ. Энэ үгэнд ундууцсан Д.Идэрбат гавьяатынх нь тэмдгийг хоёр тacчиж, нүүрэн тус газар нь дэлcээд авсан гэнэ. Дараа нь Э.Цэндбаатар Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр Д.Идэрбат, Ц.Мөнхчулуун нарыг түр caaтyyлах байр руу авч явсан гэж эх сурвалж өгүүлэв. Маргааш нь Э.Цэндбаатар гомдол үүсгэсэн бөгөөд түүнд учирсан гэмтэл нь хөнгөн гэж дүгнэсэн аж. Энэ бүхний дараа Монголын боксын холбооны Удирдах зөвлөлөөс Э.Цэндбаатарын ДАШТ-д оролцуулахгүй болгож, шигшээ багаас хөөсөн. Тэр coгтyypyyлaх ундаа ууснаас бусдаар буруугүйг бүгд харсан. Ар хи уусан үйлдэлд нь шийтгэх нь зөв. Гэхдээ түүнтэй хамт байсан Боксын холбооны Удирдах зөвлөлийн Д.Отгондалай, Г.Бадрах, Б.Чинзориг нарыг ч адилхан шийтгэсэн бол шударга харагдах байв. Д.Отгондалай бол МБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд Монголын спортын хамгийн том байгууллага болох МҮОХ-нд харьяалалтай нэгэн. Харин Г.Бадрах нь МБХ-ны Удирдах зөвлөлд багтсан ба өмнө нь холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Б.Чинзориг бол МБХ-ны тамирчдын зөвлөлийн дарга бөгөөд удахгүй болох ДАШТ-д эх орноо төлөөлөн өрсөлдөнө.
Эх сурвалж: 24tsag.mn













