Богдхан уул, Хийморийн овооны ойролцоох уулыг тэгшилж барилгын ажлыг эхлүүлжээ. Энэ талаар иргэд “Богд уулыг ухаж барилга барих гэж байна” гэх шүүмжлэлийг олон нийтийн сүлжээнд өрнүүлээд байгаа юм. Уг мэдээллийн мөрөөр бид тус газарт очиж доорх мэдээллийг бэлтгэлээ.

Биднийг очиход уулын оройг тэгшлэх ажил ид өрнөж байлаа. Энэ газраас доохон талд тус барилгын ажлын гүйцэтгэлийг хийж буй компанийн ажилчид байрлаж байв. Бид ажилчдын байрлаж буй гэрт очиж ерөнхий инженерээс мэдээлэл өгөхийг хүсэхэд тэрбээр “Уг газарт аялал жуулчлалын зориулалтаар ажиллах цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.
Тодруулбал, хоёр дахь Зайсан болгоно. Эхний ээлжинд Цэцгийн эрхэт ловон бадамжунай бурханы хөшөөний барилгын ажлыг хийж дуусгана.
Бурханы хөшөөг байрлуулсны дараа орчны тохижилт үйлчилгээг хийнэ. Уг газарт аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалт хийхийг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт хөгжлийн газраас “Лувсанданзанравжаа” ТББ-д олгосон. Тус ТББ нь өөрийн хөрөнгөөр тус цогцолборыг барьж дуусгана. Барилгын ажлыг гүйцэтгэгчээр “Ард констракшн”, “Тулга проптийз” ХХК ажиллаж байна” гэсэн юм.

Харин цаашид үйл ажиллагааны менежментийг аль газраас хэрэгжүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Ямартай ч тус цогцолборын үйл ажиллагаа эхэлснээр нийслэлийн иргэд амарч, чөлөөт цагаа өнгөрөөх газар нэгээр нэмэгдэх бөгөөд Мишээл экспотой холбогдсон дүүжин гүүрээр аялж болно гэх тайлбарыг гүйцэтгэгч компанийн ажилчид өгсөн юм.

Уг бүтээн байгуулалтыг нийт хоёр га газарт барьж 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй аж

Энэ ч үүднээс дотоод гадаадын зочид, сүсэгтнүүдийн зорин ирэх “Цэцгэн эрхт Ловон бурхан”-ын цогцолбор буюу аялал жуулчлалын нэгэн төв байгуулсанаар энэхүү хэрэгцээ шаардлагыг шийдвэрлэж чадах төдийгүй түүх соёл, зан заншлаа сурталчлах аж.
Дэлгэрэнгүйг: isee.mn сайтаас
Ангууч нарын АТГ-ын олон нийтийн зөвлөлийн гишүүд цалингүй, онцгой эрх эдлэхгүй

АТГ-ын Олон нийтийн зөвлөлд дуучин Ангууч нарын 15 хүн шинээр томилсон. Тодруулбал, тус олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнээс Ахмадын чөлөөт холбооны ерөнхийлөгч Г.Баасангаас бусдыг нь чөлөөлж, шинэ хүмүүс томилсон.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь авлигын эсрэг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулахад иргэд, олон нийтийг идэвхтэй оролцуулах үүрэгтэй. Нийгэмд нэр нөлөө бүхий 15 хүнийг Ерөнхийлөгчийн зарлигаар томилдог юм байна.
Эдгээр хүмүүс орон тооны бус учраас цалин авахгүй, тусгай хангамж эдлэхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, онцгой ямар нэгэн эрх дарх байхгүй юм.
Модны хоёрын замын эхний хэсгийг нээлээ

Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх зам буюу Модны хоёрын 1.06 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байгаа.
Өнөөдрийн байдлаар тус замын эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийж, тэмдэг тэмдэглэлийн ажлыг гүйцэтгээд байна. Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас аравдугаар сарын 1-н гэхэд уг замыг бүхэлд нь дуусгах төлөвлөгөөтэй байгааг мэдээллээ.
.














