Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Өчигдрийн байдлаар 3766 тохиолдол шинээр бүртгэгдэж, зургаан хүн н ас б арсан. Ингэснээр н ас б аралт 1000 тун дөхөж ирлээ.
Гэтэл үүний хэрээр ЭМЯ, Засгийн газраас шинжилгээний цэгүүдээ улам хумиж, ХӨСҮТ дээрх шинжилгээний цэгээ татан буулгаж, иргэдээ хөсөр хаясаар байна.

Тиймээс халдвар авсан, хавьтагч болсон иргэд өрхийн эмнэлэгтээ бүртгүүлснээр зургаа дахь хоногтоо шинжилгээ өгөх өдрөө хүлээхээс өөр замгүй, өөр шинжилгээ өгөх газаргүй болоод байв.

Гэтэл Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэ сарын 03-нд шинэ тушаал гаргажээ. Уг тушаалд шинж тэмдэг илрээгүй ойрын хавьтлаас зургаа хоногийн дараа ч шинжилгээ авахгүй байхаар болсон байна. Мөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг шинжилгээ авахгүйгээр шинж тэмдгийн байдлаар нь оношилж, эмилгээг нь эхлүүлэхээр болжээ.

Харин жирэмсэн ба хавсарсан суурь өвчтэй, эрсдэлт бүлгийн хавдар, гемодиализ эмчилгээ, эрхтэн шилжүүлэх мэс засал эмчилгээний дараа, 55-аас дээш насны ахмад настан, дархлаажуулалтад хамрагдаагүй бүлгийн эрсдэлт хүмүүсээсээ түргэвчилсэн болон PCR шинжилгээ авахаар болсон байна.














