• Latest
  • Trending
Б.Ган-Од: Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч хуульч болж Сонгинохайрхан дүүрэгт НЭР дэвшинэ

Б.Ган-Од: Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч хуульч болж Сонгинохайрхан дүүрэгт НЭР дэвшинэ

2021-09-06
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, April 19, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

Б.Ган-Од: Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч хуульч болж Сонгинохайрхан дүүрэгт НЭР дэвшинэ

by admin
2021-09-06
in НИЙГЭМ
0
Б.Ган-Од: Бэлгийн цөөнхийн эрхийг хамгаалагч хуульч болж Сонгинохайрхан дүүрэгт НЭР дэвшинэ

Удахгүй болох нөхөн сонгуультай холбоотой асуудлаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын гишүүн Б.Ган-Одтой ярилцлаа.

-Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Та сонгуулиас хойш нам гүм байна. Хаана, юу хийж байгаа вэ?

YOU MAY ALSO LIKE

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

-Хувийн хэвшлийн байгууллагад нэгдүгээр сараас хойш олон нийттэй харилцах албаны зөвлөхөөр ажиллаж байна.

-Таныг их сургуульд сурч байгаа гэж сонссон. Хаана, ямар мэргэжлээр сурч байгаа вэ?

-Улаанбаатар эрдэм их сургуульд эрх зүйч хуулийн эчнээ ангид сурч байгаа. Одоо гуравдугаар анги. Ирэх жил төгсөнө.

-Яагаад хуулиар сурах болсон юм бэ. Өнгөрсөн 2020 оны сонгуулиар нэр дэвшсэн нь нөлөөлөв үү?

-Өнөөдөр алхам тутамд хууль хэрэг болж байна. Ялангуяа бэлгийн цөөнхийн хувьд хүний эрх маш их зөрчигддөг. Тиймээс хууль судлах, мэдэх шаардлагатай гэж үзээд сурч байгаа нь энэ. Цаашид энэ сургуульдаа магистрт сурч мэргэжлээ дээшлүүлэн бэлгийн цөөнхийн хүний эрхийг хангах хүний эрхийн хуульчаар ажиллана гэсэн зорилготой байна.

-Хичээл нь ямар байна. Ажлын хажуугаар ачаалал их байна уу?

-Ачаалал харьцангуй бага. Хуулийн хэллэгүүд их хатуу байдаг. Үүнийг зөөллөж, хүнд ойлгогдохоор ярина гэдэг багш хүний чадвар шүү дээ. Манай сургуулийн багш нар аливаа зүйлийг амьдралтай ойртуулж тайлбарлаж өгдөг юм. Намайг хичээлд дуртай болгоно гэдэг багш нарын гавьяа шүү дээ. Хамгийн гол нь хичээлээ таслахгүй байх ёстой юм байна лээ. Эчнээ ч бай, өдрийн анги ч бай оюутнууд хичээлээ их тасалдаг. Хичээлээ таслаад байвал зарим ойлголтгүй л хоцорно гэсэн үг. Мөн зөвхөн хавар, намартаа сурах биш дадлага их хэрэгтэй юм байна. Манай анги 40 гаруй оюутантай.

-Дадлагаа хийсэн үү?

-Үгүй. Ирэх жил хийнэ. Одоогоор сургуулийн үнэмлэхээрэ шүүх хурлуудад сууж тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэж байна уу гэдгийг сонирхож судалдаг. Өмнө нь баклаврын дипломоо аваад л хуульч болчих юм болов уу гэсэн үгүй юм байна. Энэ нь зөвхөн анхан шатны мэдлэгийг л олгодог юм байна. Хуульч хүн бол яг л эмч шиг насаараа суралцдаг, шалгалт өгдөг мэргэжил юм байна лээ.

-Та хүний эрхийн хуульч болно гэсэн. Тэгэхээр хуульчийн шалгалт өгөх нь ээ?

-Ном журмынх нь дагуу сураад, шалгалтаа өгнө. Хүн өмгөөлөхийн тулд улсаас тавьсан зохих хэмжээний шалгуурыг биелүүлсэн байх ёстой учраас нас хүрвэл энэ төлөвлөгөөгөөрөө л явна.

-Яагаад нөхөн сонгуульд нэр дэвшсэнгүй вэ?

-Одоогийн нөхцөлд үнэн, худлаа ч хамаагүй МАН “ялна”. Ийм сонгуульд бүгд оролцохгүй МАН-ыг ганцааранг нь оруулах хэрэгтэй. Нэгэнт нийгэм, улс төр МАН ба бусад болчихсон үед бусад маань саналаа хуваана, дээрэмдүүлнэ. Одоогийн хууль, дүрэм, халамж, луйврын үед органик ялалт улам бүр боломжгүй болж байна. Миний хувьд эхлээд эрх зүйн ангиа төгсөх хэрэгтэй. Тиймээс энэ удаад нэр дэвшихгүй. 2024 онд нэр дэвшинэ.

-Хэр найдлага тавьж байгаа вэ?

-Хүн нийгмийн идэвхтэй байх ёстой. Тиймээс нэр дэвшинэ.

-2020 оны сонгуулиар таныг дэмжиж хүмүүс цөөнгүй байсан. Мөн багагүй хандив цугларсан гэж ярьдаг?

-Надад хэн ч хандив өгөөгүй. Би нэг хүнтэй гэр бүлийн харилцаатай. Тэр хүн л намайг дэмжсэн.

–Сүүлийн үед залуус Их Хуралд нэр дэвшиж байна. Та нэр дэвшиж үзсэн туршлагатай хүний хувьд юу зөвлөх вэ?

-Их Хуралд хэтэрхий залуу хүмүүсийг нэр дэвшүүлмээргүй санагддаг. Европын орнуудад настай хүмүүс нэр дэвшдэг. Бүх зүйлийг үзчихсэн, хийдгээ хийж, төлөвшсөн, амьдралын хар бор амьдралыг мэддэг хүмүүс улстөрд орвол өөр байх. Эмээ, өвөө нар дэвшиж байна гээд байдаг. Үгүй. Амьдралд төлөвшөөгүй хүмүүс улс төрд орохоор хөл алддаг. Юунд ч автахад бэлэн байдаг юм.

-Танай намаас нөхөн сонгуульд намын дарга Ш.Төмөрсүх нэр дэвшсэн байна лээ. Мэдээж ялалт авчрах боломжтой хүн гэж дэвшүүлсэн байх?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн талаар олон жил явсан. Тэр талын мэдлэг, ярианы чадвар өндөр хүн. Төрд байвал хэрэгтэй л хүний нэг гэж боддог. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 10 гаруй жил болж байна. Манай намынхан даргаа дэмжих байх гэж бодож байна.

-2024 онд хаанаас нэр дэвших бодолтой байгаа вэ. Сонгинохайрхнаасаа дэвших үү?

-Тийм.

-Тойргоо сольж үзвэл яадаг юм. Нэр дэвшигч нар бүдэрсэн тойргоо сольж дэвшиж байгаа харагддаг шүү дээ?

-П.Анужин шиг уу. Өмнө нь Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж унаад дараа нь Сонгинохайрхан дүүрэгт дэвшиж ялалт байгуулсан шүү дээ. Хамгийн гол нь багаараа л гарсан. Баг гэдэг шал өөр. Гэхдээ тойрог сэлгэж дэвших утгагүй л дээ. Би тойрогтоо л үзнэ.

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.