Арванхоёрдугаар ангийн сурагч хоёр сурагч өөрсдийн санаачилгаар тамхины иш түүж цэвэрлэжээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Эрдэм сургуулийн сурагч Г.Түмэн-Уянга, Б.Оюунцэцэг нар ахмадын цэцэрлэгт хүрээлэнгийн тамхины ишийг түүж цэвэрлэсэн байна.
Сурагч охид сав дүүрэн тамхины иш түүсэн бөгөөд байгаа орчиндоо зөв соёлтой байж, хайрлаж хамгаалахыг уриалжээ.













