ТВ-9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийг монголчууд андахгүй, хамгийн олон үзэгчидтэй нэвтрүүлэгүүдийн нэг гэж хэлж болно.
Тус нэвтрүүлгийн гол амин с үнс нь болсон хөтлөгч, редактор М.Батбилэг ажлаасаа хэсэг хугацаанд чөлөө авч байсан ч 2017-12 сараар “Монгол коммент” нэвтрүүлэгтээ иргэн ирж байсан билээ.

Билгээгийн эхнэр Г.Наранбилэг нь маш ховор тохиолддог зөөлөн эдийн х.о.р.т х.а.в.д.а.р оноштой БНСУ-д хэвтэн эмчлүүлж байсан юм.
Зөөлөн эдийн гэдэг нь маш нарийн эсийн түвшинд үүссэн х.а.в.д.а.р бөгөөд удаан хугацаанд эмчлүүлж байсан хүнд өвчний улмаас БНСУ-д эмчлүүлж байсан юм. Эмчилгээ амжилттай явж байна гэсэн таатай мэдээ дуулгаж байсан ч харамсалтай нь 2016 оны 11 сард бурхан болж байсан юм.

Түүний хамтран зүтгэгч нар хандивын аян өрнүүлэхээр шийдэж хэвлэлийн хурал хийж байсан юм. Энэ үед Б. Цоггэрэл: 2016 оны эхнээс Билгээ маань эхнэрээ Тайландын Бумрунгранд эмнэлэгт эмчлүүлж багагүй хугацаанд байсан. Ханийх нь өвчнийг эмчлэх боломжтой гэж Тайван, БНСУ-аас хариу ирүүлсэн юм билээ. Одоогийн байдлаар Билгээ маань БНСУ-д сар орчмын хугацаанд эхнэрээ сахиж байна. Анхандаа ахан дүүс, найз нөхдийн хэмжээнд уг өвчнийг гэтэлж давъя гэж эр хүний сэтгэлийн тэнхээгээр хандсан.
Гэтэл өнөөдрийн байдлаар эмчилгээний зардал маш өндөр гарч, удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон. Тиймээс бид Билгээдээ хандаж , ятгаж байгаад ард түмнийхээ дэмжлэгийг авахаар шийдсэн. Орой болгон монголын ард түмэнтэйгээ шударга үнэний дуу хоолой болж ард иргэдийнхээ хэлье гэсэн үгийг хэлж явдаг сэтгүүлч Билгээдээ туслахыг хүсч байна” гэж хэлж байжээ.

2012 онд “Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Батбилэгийн видео бичлэг хоёр өдөр дарааллан фэйсбүүк, твиттерийн гол ярианы сэдэв болов. Энэ үед түүний хамтран зүтгэгч ийнхүү бичиж байжээ.

Пүрэвсүрэнгийн Шинэбаатар сэтгүүлч: Ажиглаад байхад хүний мууд дуртай улсууд энд ч нэг очиж коммент бичээд тэнд ч нэг очиж коммент бичээд чухам нэг бах тав нь ханаж байх шиг байна. Хэдхэн жилийн өмнө Батбилэг маань МУИС-ийн сэтгүүл зүйн ангийг төгссөн шинэхэн сэтгүүлч, ромбоо гялалзуулаад мэдээнд гүйдэг хүүхэд байлаа. Хүүхэд зангаа тавиагүй, аливаад амархан гомдож, амархан баярладаг сэтгэлийн хөдөлгөөнтэй хүүхэд байсан юм. Тухайн үед ТВ-8-ийн эфирийн найруулагч, эвлүүлэгч, сэтгүүлчид бүгд л дөнгөж сургууль төгсөж ирсэн хүүхдүүд байсан даа.
Үе тэнгийн залуучууд олонтой газар аль дүрсгүйтэхийг тэр билээ. Батбилэг маань томоожиж, хэрсүүжиж өөр хүн болсон гэдгийг би баттай хэлж чадна. Миний бичсэн цоохор мэдээг ихэвчлэн Батбилэг уншдаг байлаа. Би түүгээр ч уншуулах дуртай байв. Учир нь Батбилэг том жижиг ямар ч мэдээ уншихдаа хүнд хүргэх гэж уншдаг байсан юм. Өдөр тутам мэдээгээ бэлдэхдээ өөрөө өөртөө эрэл хайгуул хийж янз бүрээр уншдаг байсан бөгөөд мэдээгээ дараа нь ямар болж вэ гэдгийг анхааралтай сонсоно. Түүний энэ эрэл хайгуулч бүтээлч зан чанар надад таалагдсан учраас бид хамтдаа “Дуулианы эргэн тойронд” гэдэг нэвтрүүлгийг хэдэн дугаар бэлдэж билээ.

“Тан-Луу”-ийн хэргээс эхлээд ИНЕГ-ын удирдлагууд хэрхэн хөрөнгө мөнгө завшсан гээд тухайн үед сенсаац дэгдээсэн нэвтрүүлэг хийж л байлаа. Нэг их удалгүй миний бие өөр тийшээ шилжих болоход “Та явчих юм бол би яахын” гээд нүдэндээ нулимас мэлтэгнүүлээд зогсож байсан нь одоо ч санагдаж байна. “Цоохор мэдээ” бичих ажлаа би Батбилэгт хүлээлгэж өгөөд явсан билээ. Дараа нь ТВ-9 телевизийнхэн Батбилэгийг авахдаа “цоохор мэдээ” бичих чадварыг нь үнэлсэн гэж боддог.
Сэтгэлээрээ бичсэн мэдээ хүнд хүрдгийг ойлгочихсон л залуу. ”Монгол коммент” бол ард түмний үг хэлэх индэр гэж хэлж болохоор тун дажгүй нэвтрүүлэг. Сүүлийн үед энэ Батбилэгийн хөтөлдөг энэ нэвтрүүлгийг үзэх үзэгчидийн тоо ч нэмэгдсээр байгаа билээ. Энэ хэрээр түүнд атаархагчдын тоо ч өсөх нь дамжиггүй.
Энэ нэвтрүүлгээрээ Батбилэг минь маш олон сэдэвийг хамруулан үзэгчдийн, комментчдийн байр суурийг өөрийнхтэйгөө цуг илэрхийлж байгаа харагддаг. Хэрвээ та сэтгүүлч Батбилэгийг ямар хүн бэ гэдгийг дүгнэмээр байгаа бо 4-5 жилийн өмнөх дүрсгүй хүүхдүүдийн бичлэгийг биш “Монгол коммент” нэвтрүүлгийг үзчихээд дүгнэлтээ хийгээрээ гэж зөвлөх байна хэмээж байжээ.












