Ерөнхий сайд О.Оюун-Эрдэнийн засаг бүрдэхэд хэний ч санаанд буухааргүй, олныг гайхтал орж ирсэн томилгоо бол Монгол HD телевизийн захирал, Гачууртын Л.Чинбатын охин Ч.Номин байсан билээ.
Тэрбээр гарч эхлэсэнээсээ хойш л олны хэл ам дагуулж, бүр засгаасаа сугалуулах магадлал өндөр сайдаар нэрлэгдэж байсан удаатай. Бизнест л юу юм гэхээс бүхэл бүтэн салбар хариуцаад аваад явах хэмжээний биш бололтой хэмээн иргэд дүгнээд байгаа юм.

Түүний хамгийн сүүлд гаргасан хөтөлбөрөөс иргэдийнхүү дүгнэж байна: Сайдын явцгүй хөтөлбөр ирэх оноос хэрэгжиж эхлэх сурагтай. Юу гэвэл, гадаадын уран бүтээлчид монголд ирж кино хийвэл зардлынх нь 10-30 хувийг олгох юм байна. Монголыг дэлхийд тахалж байгаа кино салбарыг дэмжих нь зөв. Гэхдээ гадны киночдод зардлынх нь зарим хувийг олгоно гэж байхаар Монгол киночдоо тултал нь дэмжээд өгвөл яасан юм. Тэдэнд хамгийн гол дутагдаж байгаа зүйл нь техник технологи, санхүүжилт шүү дээ. БНСУ-д гэхэд соёл урлагийнхнаа бодлогоор дэмжин асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж дэлхийд өв, соёл, уламжлалаа сурталчлах зэрэг соёлын довтолгоог хүчтэй хийж байна.

Өдгөө тус улсын К-POP урсгалыг мэдэхгүй газар байхгүй болов уу. Тиймээс соёлын дархлаагаа хадгалъя, бусдад таниулж сурталчилъя гэвэл одон медаль руу биш, гаднын киночдод биш монголынхоо урлаг соёлынхондоо хөрөнгө оруулж, дэмжиж ёстой, Ч.Номин сайд аа.

Эх сурвалж: 24tsag.mn













