• Latest
  • Trending

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар: Сурагчид паралимпод оролцдог, спортлог хүүхдүүд, Гэтэл сургууль нь спортын талбайгүй байх жишээтэй

2021-08-24
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, May 3, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар: Сурагчид паралимпод оролцдог, спортлог хүүхдүүд, Гэтэл сургууль нь спортын талбайгүй байх жишээтэй

by admin
2021-08-24
in Онцлох мэдээ, ЯРИЛЦЛАГА
0

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга бөгөөд нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмартай ярилцлаа.

-Хүмүүс эвлэн нэгдэж бүлэг, эвсэл байгуулах нь зорилго, шаардлага, шалтгаантай. Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нэгдэн зөвлөл байгуулах шалтгаан юу байв. Магадгүй улс төрийн зорилго, эсвэл дүүрэг, хорооддоо хийх бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд зөвлөл байгуулах шаардлага байв уу?

YOU MAY ALSO LIKE

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

-Нийслэлийн үе үеийн удирдлагын зорилго нь хотоо хөгжүүлэх байсан, цаашдаа ч ийм байж таарна. Тэгвэл НИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн зорилго бас ийм. Гэхдээ нийслэл Улаанбаатар хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бодлогын болон бусад туслалцаа, дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. НИТХ-ын 45 төлөөлөгчийн найм нь эмэгтэй. Бид улс төрийн нам, эсвэл үл харгалзан нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэг эрх, ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой ажиллаж байна. Мэдээж хэрэг бүх төлөөлөгч л тойрог руугаа олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Үүний хажуугаар эмэгтэй төлөөлөгчид эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн хэт олон биш, нэн шаардлагатай чухал ажлууд хийнэ. Тухайлбал, энэ онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих, гэр бүлийг дэмжих, ахмад настнуудад чиглэсэн ажил хийхээр төлөвлөсөн.

-Эмэгтэйчүүд танай зөвлөлд хэр хандаж байх юм?

-Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг эмэгтэйчүүд, цөөнгүй байгууллагаас хандаж байгаа. Өнгөрсөн хоёр жилд цар тахлын улмаас хөл хорио тогтоож, хүмүүстэй биечлэн уулзах боломжгүй байлаа шүү дээ. Тиймээс бид фэйсбүүкт албан ёсны хуудсаа нээж, эмэгтэйчүүдтэй харилцахын зэрэгцээ, хийхээр төлөвлөсөн ажлаа ч танилцуулж, хэрэгтэй, хэрэгцээтэй мэдээ мэдээллийг өгч байна.

-Улаанбаатар хотын эмэгтэйчүүдэд хэрэгтэй, шаардлагатай зүйлс юу байх юм бэ. Магадгүй та бүхэнтэй холбогдож байгаа эмэгтэйчүүд ийн санал, санаачилга, бэрхшээлээс энэ бүхэн харагдах байх?

-Гэр бүлийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, боловсролын хүртээмжтэй байдал, аюул.гүй байдлын асуудлууд шууд хөндөгдөнө. Бид “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулаад цахимаар хэд хэдэн сургалт явуулсан юм. Гэр бүлийн тогтвортой харилцаа, хүндлэх, хайрлах хэлбэр, гэр бүлийн санхүүгийн боловсрол, монголчуудын гэр бүлийн талаарх уламжлалт ойлголт гэх мэт. Нийтдээ 438 мянга гаруй хүн үзэж, санал бодлоо хуваалцсан. Зарим хүн дараагийн сургалт хэзээ вэ гэдгийг тогтмол асууж байна.

Тэгэхээр нийгэмд гэр бүлийн боловсрол олгох ажил хэрэгтэй байгаа нь илт. Хэчнээн сайхан барилга, зам барьсан ч гэр бүлийн боловсролыг орхигдуулвал улс, нийслэл хөгжихгүй. Өрх гэр тогтвортой, эдийн засгийн чадавхтай байж улс, нийслэл амгалан байна шүү дээ. Дараа аюулгүй байдал. Хү.чир.хий.лэл гэдэг зүйл ажилгүй, орлогогүйгээс гол төлөв үүдэг гэж би боддог юм. Гэртээ хоолгүй, хүүхдийнхээ наад захын хэрэгцээг хангах мөнгөгүй хүн байнгын бухим.далтай, уц.аар.тай явна. Эмэгтэйчүүдийн зөвлөл өнгөрсөн тавдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Түр хамгаалах байрнуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан.

-Барилга байгууламжийн хүрэлцээ, боловсон хүчний нөөц бололцоо дутмаг гээд олон асуудал байдаг байх?

-Тийм. Зарим дүүрэг хамгаалах байргүй, байгаа нь орчин муу. Тэнд байрлаж байгаа хүүх.дүүд гол.дуу үл хайх.рах хү.чир.хий.лэлд өртсөн байсан. Зарим нь хагас жил орчим ч байрладаг юм билээ. Тэгэхээр тэнд хүүхдүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, боловсрол эзэмших ёстой шүү дээ. Тиймээс зөвлөл асуудлуудлыг нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан. Тогтоолын хэрэгжилтэд эмэгтэйчүүдийн зөвлөл хяналт тавина. Товчхондоо, түр хамгаалах байрны асуудлыг орхихгүй гэсэн үг л дээ, хойшид. Тогтоолын хүрээнд Түр хамгаалах байргүй дүүргүүд байртай болно.

Дутагдалтай санхүүжилт, бүтэц орон тоонд нь анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож, холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллаж эхэлж байгаа. Бид төсөв хөрөнгө батлахад бодлогын дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай хийнэ. Монгол Улс гэмт хэрэгтэй тэмцэнэ гэхээрээ хүчний байгууллагын үйл ажиллагааг дэмжээд байдаг. Гэм.т хэ.рэг буу.рахгүй байгаа нь өнгөрсөн жилүүдэд хийсэн энэ мэт ажлын үр дүнг харуулж байгаа юм. Тиймээс бид түр хамгаалах байрны талаар авах тогтоолдоо соён гэгээрүүлэх ажлуудыг мөн тусгасан.

-Эмэгтэйчүүд ихэвчлэн үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Дээр нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруугаас, тодруулбал хөгжлийн бэршээлтэй хүүхдээ хардаг ээжүүд ажил хийх боломж хомс. Тусгай сургуулийн хүрэлцээнээс авахуулаад бэрхшээл ч олон. Тэгэхээр тухайн гэр бүл нэг хүн буюу нөхрийн цалингаар амьжиргаагаа залгуулах болдог. Энэ нь магадгүй да.рамт болж, хү.чир.хий.лэл гэх мэтийн шалтгаан байх нь бий шүү дээ.

-Тийм. Тийм учраас бид ирэх сараас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зургаан тусгай сургуульд ажиллахаар төлөвлөсөн. Жишээлбэл, манай Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургууль байна. Хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн 30 хувийг л хамруулдаг байх жишээтэй. Хүртээмж нь л тэр. Тэгэхээр нөгөө үлдэж байгаа 70 хувь нь боловсролын тэгш бус байдалд өртөж, эцэг эх нь хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байгаа юм.

Дээрээс нь тус сургуулийн сурагчид паралимпод оролцдог, спортлог хүүхдүүд. Гэтэл спортын талбайгүй байх жишээтэй. Тийм учраас тусгай сургуулиудыг бодлогоор дэмжих хэрэгтэй.

Цаашлаад НИТХ болон бусад холбогдох байгууллагад танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авна. Ер нь хүүхэд хамгааллын асуудлаа бид хэдий болтол донор байгууллагад даатгах вэ дээ. Тэдэнтэй хамтраад төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл энэ талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллахад нээлттэй. Харин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт их онцлогтой. Нийслэлд хөдөлмөр эрхлэж байгаа нэг сая орчим хүн бий. Тэдний 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид байдаг. Энэ жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн 70 орчим хувь нь эмэгтэйчүүд шүү дээ. Тэгэхээр дорвитой шийдэл хэрэгтэй.

-Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд энэ талаар тусгасан байсан. Ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчдэд санхүүгийн, бодлогын дэмжлэг их хэрэгтэй. Манай зөвлөлийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэлэл, үйлчилгээг дэмжих төв”-ийг удирддаг. Тус төвөөс “Сэлбэ” дэд төвд Нэг цэгийн үйлчилгээг нээж байна. ЖДҮ эрхлэгчид хуулийн болон санхүүгийн зөвлөгөө мэдээлэл, маркетингийн үйлчилгээг тэр төвөөс авах боломжтой. Дээрээс нь бизнесээ тэнд бойжуулан, зах зээлд гаргаж болно. АХБ-ны төслийн хүрээнд ЖДҮҮ эрхлэгчдэд нэг удаагийн буцалтгүй тусламж өгөх ажлыг эхлүүлэхээр судлаж байна.

Гэх мэт олон ажил хийхээр төлөвлөж байна. Эмэгтэйчүүдийн зөвлөл дүүрэгт бүрд ажиллаж ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтсэн арга хэмжээ зохион байгуулна. Мөн төрийн худалдан авалтад ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэх мэт ажил зохион байгуулна. Наанадаж, төрийн байгууллагын ширээн дээр гаднын чихэр биш, дотоодын ааруул байх хэрэгтэй. Тун удахгүй бид Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Эмэгтэйчүүддээ тулгамдсан асуудал, хэрхэн шийдэх боломжтой байгааг өөрсдөөс нь асууж 2022 онд хийх ажлын төлөвлөгөөндөө тусгах юм. Мөн НИТХ-ын даргад танилцуулж, тогтоол батлуулна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.