Өнгөрсөн хоногуудад үргэлжлэн орсон борооны улмаас Хөвсгөл аймгийн нутгаар урсах Дэлгэрмөрөн, Идэр, Сэлэнгэ, Гуна, Үүр, Бэлтэс, Бүгсий зэрэг голуудын усны түвшин нэмэгдэж, хүчтэй үерлэж байна.
Дэлгэрмөрөн голын Хилэнтийн гүүрний цаад талын шороон зам усанд автаж сэтэрсэн тул Цагаан-Уул, Цэцэрлэг, Галт, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Жаргалант, Шинэ-Идэр зэрэг сумдаас Мөрөн сум руу орох хөдөлгөөний хязгаарлагджээ. Иймд:
- Иргэд шөнийн цагаар хөдөлгөөн үйлдэж, амь насаа эрсдэлд оруулахгүй байх,
- Голын ус нэмэгдэж байгаа энэ үед гол, нуурын эргээс хол өндөрлөг газарт гэрээ барих,
- Амралт, аялал зугаалгаар явахдаа архи, согтууруулах ундаа хэрэглэж голын усанд орохгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.













