Хүний орчлонд бүдчээд уйлж суухын цагт хэн ч миний хань надад тэр нэгэн өдөр тэдэн саяын унаа, тийм брендын хувцас, хэдэн зуугаар нь сарнай цэцэгс авч өгч байлаа даа гэж боддоггүй юм билээ.

Харин өвдөж зовоход нь хэрхэн асарч, хамгаалж уйлахад нь аргадаж , унахад нь түшиж үхэ.хээсээ өмнө өрсөж үх.эж болохгүйг сануулж сэтгэлийн тэнхээтэй, хаттай байхыг үлгэрлэж бэрхшээлийн өмнө юугаа нь золиослож , уруудахад нь ямар ааш араншин гаргаж , өмгөөлж хамгаалж өрөвдөж нигүүлсэж, өргөж босгож, өршөөж уучилж байсанг чинь л санана, бас дурсдаг нь ертөнцийн үнэн юм байна.

Өнөөдөр Selenge Chuluun чи бид хоёрын хуримаа хийж гал голомтоо бадраасны 13 жилийн ойн өдөр.
. 
Унаж босож уруудаж өгсөхийн алинд ч өнгөө үл хувиргасан чамдаа баярлалаа. Намайг байгаагаар минь алдаа, оноотой нь хамтад нь хайрласан он жилүүд бүхэнд баярлалаа.

Хань шиг хань байж чаддагт тань үргэлж талархана. Үрсийн минь сайн ээж чамдаа хайртай.













