• Latest
  • Trending
А.Номингэрэл: Өөрийгөө бүү гол, жижиг гэлтгүй санаагаа хэрэгжүүлээд үз

А.Номингэрэл: Өөрийгөө бүү гол, жижиг гэлтгүй санаагаа хэрэгжүүлээд үз

2021-08-13
Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна

2026-03-10
Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ

2026-02-02
“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

“Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна

2025-10-20
Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА

2025-10-20
Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

2025-10-17
102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

102 аппликэйшнээр замын хөдөлгөөний зөрчил мэдээлсэн иргэдэд ирэх сарын 1-нээс урамшуулал олгодог болно

2025-10-16
Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

Ирэх даваа гарагаас скүүтер, мопед, цахилгаан дугуйг замын хөдөлгөөнд оролцуулахгүй

2025-10-16
Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

Согтуу иргэн гал асааж, хөшөөг шатаасан хэргийг шалгаж байна

2025-10-15
Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

Ж.Бат-Эрдэнэ: Намаа эвлэрүүлэхээр би Ерөнхийлөгчтэй хүртэл уулзсан

2025-10-15
Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

Ж.Баярмаа: Л.Оюун-Эрдэнэ өөрийнхөө хийсэн “Харбины гэрээ”-г шалгуулахгүй гээд өөрөө түр хороо байгуулчихаж…

2025-10-15
АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

АН-ЫНХАН ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛТАЙ БҮЛГИЙН ХУРАЛДААНАА ДАВХЦУУЛЖ ИРЦЭЭР БОЙКОТЛОВ

2025-10-13
ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР  ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

ЭДГЭЭР ГИШҮҮД ӨНӨӨДӨР ЕРӨНХИЙ САЙДЫН ХУВЬ ЗАЯАГ ДЭНСЭЛНЭ

2025-10-13
Retail
Sunday, May 3, 2026
Subscription
Advertise
No Result
View All Result
www.ulstur.com
No Result
View All Result

А.Номингэрэл: Өөрийгөө бүү гол, жижиг гэлтгүй санаагаа хэрэгжүүлээд үз

by admin
2021-08-13
in ЯРИЛЦЛАГА
0
А.Номингэрэл: Өөрийгөө бүү гол, жижиг гэлтгүй санаагаа хэрэгжүүлээд үз

‘Өөр зочин’ булангийн энэ удаагийн дугаарт “Nina Brand”-ийн үүсгэн байгуулагч А.Номингэрэлийг урилаа.

-Монголд шинэ тутам салбарыг хэрхэн эхлүүлж, brand болгож хөгжүүлжээ. Хэрхэн эхэлсэн түүхээсээ ярьж өгөөч?

YOU MAY ALSO LIKE

Б.Содномдаржаа: Намайг хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн нөхдөд хууль хариуцлагаа тооцсон ч хамгийн том хариуцлагыг бурхан тооцно

Жалам хар: Хүүгээ алдсан аавын сэтгэлийг юу ч эдгээж чадахгүй… oдоо ч андаа гэх хүүгийн минь дуу сонсогддог…

-Би Говь-Алтай аймагт төрж өссөн хөдөөний охин шүү дээ. Оюутан болж хотод ирсэн. Анхны хүүхдээ төрүүлчихээд гэртээ байж байхдаа дотуур хувцас хийх санаагаа олсон. Хийж эхэлж байхдаа brand болно гэж санаагүй. Оёж буй зүйлдээ сэтгэлээ шингээж, олон гоё охид, бүсгүйчүүдэд биед нь эвтэйхэн, бас тансаг мэдрэмж төрүүлээсэй гэж бодсон минь өнөөдөр “Nina Brand” болж тогтвортой үйл ажиллагаа явуулж ирлээ.

Мэдээж анхны бүтээл бол өөртөө оёсон, одоо эргээд бодоход оёдол нь болхи байсан. Гэхдээ биед эвтэйхэн тухтай мэдрэмж төрүүлсэн.
Түүнийгээ “Би ийм зүйл хийлээ” гээд нүүр номдоо оруултал санаанд оромгүй их хандалт авч, энд тэндээс захиалга ирснээр оёж эхэлсэн дээ.

-Тэгэхээр өөрийгөө голох хэрэггүй юм байна. Тийм ээ ?

-Би бас тэгж хэлэх дуртай. Хэрэв би нүүр номдоо зураг авч оруулаагүй бол, өөрийн хийсэн зүйлийг үнэтэй, чанартай, чамин эд биш гэж дотроо голоод орхичихсон бол хэн ч мэдэхгүй өнгөрөх байсан. Мөн надад хандсан хүмүүсийн итгэлийг алдахгүй чанартай, биед нь эвтэйхэн бүтээгдэхүүн хийгээгүй бол бизнес маань ингэтэл урагш ахихгүй байсан биз. Тэгэхээр бас хүмүүсийн итгэлийг алдахгүй чанартай зүйл хийх хэрэгтэй.

– Зарим хүнд бусад хувцсыг оёхоос амархан юм шиг санагдаж болох юм?

-Дотуур хувцас хийнэ гэдэг торгон мэдрэмж шаарддаг ажил. Нэг том даавуугаар цамц, өмд юу ч хийж болно. Тэгвэл нэг хөхний даруулганд 8-10 төрлийн жижиг хэрэглэл ордог.

Зөөлөвч, өргөгч төмөр, түгжээ, мөрний резин тохируулагчны тоног, зориулалтын торон материал гээд бүгдийг донжийг нь олж, нийлүүлж оёно. Яг л эвлүүлдэг тоглоомтой адил. Торон материалыг нэг буруу оёход л хаягдал болно. Яагаад гэвэл ханзлаад дахиж оёно гэсэн ойлголт байхгүй, оёдол авахгүй учраас хаягдал их гарна. Тэгэхээр нарийн мэдрэмж шаарддаг.

-Материал, бэлдэц хэр олдоцтой байдаг вэ?

-Одоогоос дөрвөн жилийн өмнө дотуур хувцасны материал маш ховор, олдоц муутай байлаа. Зөөлөвч авахаар явахад энийг хөх рүүгээ хийж яах гэж байгаа юм бэ гэж гайхдаг хүн ч мэр сэр байсан. Гэтэл тэр чинь хувцасны онцлог шүү дээ. Үүнээс харахад манайх үйлдвэрлэгч орон биш гэдэг нь харагдаж байгаа юм. Анхны бүтээгдэхүүнээ хар, цагаан гэсэн хоёр өнгөний сонголттой гаргаж байсан. Өөр өнгөөр хийх гэхээр түгжээ, мөрний резин тоноглол олдохгүй. Төрийн зүгээс үйлдвэрлэгчдээ дэмжихэд бодлого сул байдгаас материал авчирдаг хүмүүс ч хэнд найдаж хэдэн зуун өнгөний сонголттойгоор авчрах билээ. Ингээд эрэл хайгуул хийж, БНСУ, БНХАУ руу материалын судалгаа хийж, тэнд байдаг хүмүүсээр дамжуулан материалаа татуулж өнөөдөр бол загвар, өнгөний сонголт олон болсон.

Материалын олдоц үндэсний хувцас эсвэл гадуур хувцасны материал шиг элбэг байдаггүй. Их төлөв хувь хүмүүстэй хамтран түүхий эдээ оруулж ирдэг. Одоогоор манай нэрийн 3-4 төрлийн бараа бүтээгдхүүн гарч байна. Мэдээж цаашаа төрөлжүүлэх зорилготой байгаа. Ер нь бол ажиллагаа багатай амархан загвар гэж байдаггүй, харин сэтгэл дутсан зүйл л гэж байдаг байх. Бас гоё чамин байхаас илүүтэй материал ын чанар, мөн биед эвтэйхэн байдал нь чухал байдаг даа.

-Тийм болохоор л материалын сонголтод их цаг зарцуулдаг байх?

-Өдөржингөө гүйж, хөлийнхөө улаа хорстол явж материалаа цуглуулдаг. Тэгж явахад сэтгэлд таарах чанартай болоод өнгө үзэмжтэйг нь сонгоно гэдэг од шүүрэхтэй л адил. Хаа таарсан хямдхан материалаар хүний нүд хуурсан юм хийж болохгүй шүү дээ. Хэрэв тэгдэг байсан бол өнөөдрийг хүртэл оршин тогтнохгүй, хүмүүсийн сонголт гэдэг шалгуурт торохгүй дорхноо шүүрдэгдээд л хаягдана. Тийм болохоор үйлчлүүлэгчдийнхээ итгэлийг алдахгүй гэж улам л хичээж байна.

-Загвараа гаргах хэцүү ажил биз?

-Мэдээж эхлээд загвараа гаргана, өнгөний хослолуудаа сонгоно. Манай бусдаас ялгарах онцлог давуу талууд бол өнгөний хослолууд, Жижиг деталь чимэглэлүүд гар ажиллагаа ихтэй байдаг. Өнгө, загвар, материалын сонголт бол их болсон. Дээр хэлсэнчлэн олон төрлийн тоног бүтээгдэхүүн орно. Хүний биед хамгийн эхэнд өмсөгддөг хувцас учраас өдөржингөө явахад биед нь тухтай байхаас гадна гадуур хувцсыг гоё харагдуулах, өөртөө итгэлтэй байхад тусалж өгдөг чухал зүйл. Тиймээс эсгүүр, оёдол, загвар хийц гээд бүх зүйл нь нарийн хэмжээгээр явагддаг.

-Бизнесээ босгоход нууц биш бол хэдэн төгрөгөөр эхэлж байв?

-Санхүүгийн хувьд ёстой жинхэнэ өөрөөсөө нуун байж цуглуулсан мөнгөөрөө л анх дэлгүүр, үйлдвэрээ нээж байлаа. Төрөөд удаагүй оюутан ээж өдөр шөнөгүй оёдлын машинаа тачигнуулж суусны эцэст, аав ээж, ах эгч хэнээс ч санхүүгийн тусламж авалгүйгээр бизнесээ эхлүүлж чадсандаа одоо баяртай байдаг. Шинэ ажилчдаа бага ч болов дэмжих зорилгоор ажилчдынхаа хоолыг хийх гээд гэрээсээ мах төмс ногоогоо цүнхлээд явдаг байлаа. Гарын хоолоо хийгээд идэх амттай бас мөнгө хэмнэнэ. Дөнгөж гарааны бизнес эхэлж байгаа залуу хүнд овойж оцойтол нь хуримтлуулсан хөрөнгө байх биш, ямарч байсан хүнээс гуйхгүй, хүнд дараа болчихгүй бүх санхүүгээ зөв цэгцтэй зохицуулаад л явж байнадаа.

Үйлчлүүлэгчийн худалдан авалт хийсэн нэг барааны үнийн дүн цаашаа үйлдвэрийн түрээсийн төлбөр, дэлгүүрийн түрээсийн төлбөр, ажилчдын цалин, материалын үнэ гээд задраад зарцуулагдаад явна.

Нэг дотуур хувцсанд 8-10 төрлийн жижиг хэрэгсэл ордог, дээр нь тээвэрлэлт тээшний төлбөр , тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл , уут сав баглаа боодол, шошго, хаяг гээд бусад урсгал зардалд ашиглагддаг. Гэтэл зарим хүн үнэтэй зарж байна гэж хардаг байх. Эндээс ашиг гаргаж авна гэдэг амархан зүйл биш. Хятадын үйлдвэрүүдийн шалаар хөглөрөөд байж байдаг хэдэн зуун дотуур хувцсыг нэг ширхэгийг нь бараг 5000 төгрөгөөр бөөндөж авчраад энд 30-40 мянган төгрөгөөр үнэлж худалдах, үйлдвэрлэх гэдэг хоорондоо адилгүй. Гэхдээ энд хэн нэгний хөдөлмөрийг үгүйсгэх гэсэнгүй. Зүгээр л ялгаа нь тийм байгаа юм.

-Нэг үеэ бодвол монголчууд нэг нэгнээ дэмжиж, нэгдэж чаддаг болсон. Энэ дэмжлэг, урмыг хэр мэдэрч байна?

-Монгол охид бүсгүйчүүд үнэхээр гайхалтай, нэгнийгээ дэмжиж урамшуулж чаддаг. Үндэсний үйлдвэрлэлээ , тэр дотроо биднийг маш сайн дэмждэг. Тэр нь бидэнд том урам зориг өгдөг. Манайх 21 аймаг руу захиалга авч бүтээгдхүүнээ явуулж байгаа. Мөн Солонгос, Япон, Америк, Швед зэрэг гадаад улс орноос үндэсний үйлдвэрлэлээ дэмжин захиалдаг хэрэглэгчидтэй болсон. Эцэст нь залуустаа хандаж нэг л зүйлийг хэлье, жижиг гэлтгүй өөрийн санааг дэлгэрүүлж, түүнээ усалж тордож амжилтад хүрээрэй. Өөрийгөө битгий гол, бусдын төлөө сэтгэлээ зориул. Амжилт чамд ирнэ ээ.

Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ShareTweet
No Result
View All Result

Recent Posts

  • Баячуудийн хүүхдүүд улам зэрлэгшиж улныхан хэмээн дорд үзэх хандлага газар авч байна
  • Ухаалаг камерын ‘AI’ системээр хуурамч улсын дугаартай 587 тээврийн хэрэгслийг илрүүлжээ
  • “Алтан цом”-ын багуудын бүрэлдэхүүнийг сугалаагаар тодруулна
  • Ц.ДАВААСҮРЭН: УИХ-ЫН ТОГТООЛЫГ ҮХЦ ЗӨРЧИЛТЭЙ ГЭЖ ҮЗЭХГҮЙ БАЙХ ГЭЖ НАЙДАЖ БАЙНА
  • Гишүүдийн ирц бүрдсэнээр чуулганы хуралдаан эхэллээ

Recent Comments

  • temp mail on Ч.Лодойсамбуу: Н.Өнөрцэцэгийн шүүх хурал Монгол Улс хаант засаглалтай болж байгааг харууллаа
  • HealXO on Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар З.Нарантуяаг томилжээ
  • healxo on Ч.Номин: Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй
  • temp mail on УИХ-ын гишүүн асан Б.Баярсайхан: Улсынхаа нэрийг гутааж ингэж явснаас явахгүй байсан нь дээр…
  • bet100perak on ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Мөөгний хуулийн төсөл боловсруулах ажлыг эхлүүлнэ

Archives

  • March 2026
  • February 2026
  • October 2025
  • September 2025
  • June 2025
  • May 2025
  • February 2025
  • January 2025
  • December 2024
  • November 2024
  • October 2024
  • September 2024
  • August 2024
  • July 2024
  • June 2024
  • May 2024
  • April 2024
  • March 2024
  • February 2024
  • January 2024
  • December 2023
  • November 2023
  • October 2023
  • September 2023
  • August 2023
  • May 2023
  • April 2023
  • March 2023
  • February 2023
  • January 2023
  • December 2022
  • November 2022
  • October 2022
  • September 2022
  • August 2022
  • July 2022
  • June 2022
  • May 2022
  • April 2022
  • March 2022
  • February 2022
  • January 2022
  • December 2021
  • November 2021
  • October 2021
  • September 2021
  • August 2021
  • July 2021
  • June 2021
  • May 2021
  • April 2021
  • March 2021
  • February 2021
  • January 2021
  • December 2020
  • November 2020
  • October 2020
  • September 2020
  • August 2020
  • July 2020
  • June 2020
  • May 2020
  • April 2020
  • March 2020
  • April 2018

Categories

  • АЙМАГ
  • БИЗНЕС
  • БОЛОВСРОЛ
  • БУСАД
  • ГЭМТ ХЭРЭГ
  • ДЭЛХИЙ
  • ЕРӨНХИЙЛӨГЧ
  • Ерөнхийлөгчийн сонгууль
  • ЗАСГИЙН ГАЗАР
  • ЗӨВЛӨГӨӨ
  • ЗУРХАЙ
  • ИТХ
  • НИЙГЭМ
  • НИЙСЛЭЛ
  • Онцлох мэдээ
  • Өвөрмонголын соёлын өдрүүд
  • ӨНЦӨГ
  • СБД
  • СОНГУУЛЬ-2024
  • СПОРТ
  • Технологи
  • УИХ
  • УЛС ТӨР
  • УРЛАГ
  • Фото
  • ХОВ ЖИВ
  • ХУУЛЬ
  • ЭДИЙН ЗАСАГ
  • ЭРҮҮЛ МЭНД
  • ЯРИЛЦЛАГА

Meta

  • Log in
  • Entries feed
  • Comments feed
  • WordPress.org
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.

No Result
View All Result
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих

© 2026 JNews - Premium WordPress news & magazine theme by Jegtheme.