class=”news-cont-container” data-img-count=””>
class=”newscontbody newscontbody-text” data-date=”2021-08-11T16:29:13+08:00″>
class=”not-short-read uk-container uk-column-1-1 uk-column-divider seo-bagana”>
Сүүлийн өдрүүдэд Баян-Өлгий аймагт kopoнaвиpycийн халдварын тохиолдол маш ихээр нэмэгдэж буй.
Үүнтэй холбогдуулан энэ сарын 15-25-ны хооронд буюу 10 хоногийн хугацаанд хөл хорио тогтоож, Улаанбаатар хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналыг АОК-т танилцуулна гэдгийг аймгийн Засаг дарга Д.Бауыржан хэллээ.

Тэрбээр энэ талаар “Мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлтээр аймгийн хэмжээнд kopoнaвиpycийн халдварын тархалт өндөр эрсдэлтэй гэж гарсан. Тиймээс аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэнэ”гэлээ.


class=”margin-top-bottom-10″ style=”text-align: center;”>Хөвсгөлийн наадмын нэгийн даваанд улсын цолтой долоон хүчтэнг өвдөг шороодуулсан залуу хэн бэ?
Улсын цолтой бөхчүүдийн барилдуулна, өрсөлдүүлэхгүй гэж удтал маргалдсаны эцэст эхэлсэн Хөвсгөл аймгийн наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа дууслаа.
Нэгийн даваанд улсын цолтой долоон бөх өвдөг шорооджээ.

Улсын начин Н.Бүрэнбаатар залуу бөх Ш.Энхбилэгт
Улсын начин Л.Цэрэнтогтох залуу бөх Г.Анхбаатарт
Улсын начин Б.Баянмөнх залуу бөх Т.Мөнхжаргалд

Улсын начин М.Эрдэнэбат залуу бөх Г.Бат-Эрдэнэд
Улсын начин А.Батмөнх залуу бөх О.Гантулгад
Улсын начин Ч.Цогбаяр залуу бөх А.Сайнбаярт
Улсын начин Б.Ганхуяг залуу бөх С.Ганхуягт тус тус унажээ.

Нэгийн давааны оноолтыг Devjee.mn сайтаас сонирхоно уу.
class=”margin-top-bottom-10″>
class=”margin-top-40 uk-clearfix”>
class=”fb-like fb_iframe_widget” data-href=”https://gogo.mn/r/3ky6g” data-width=”” data-layout=”button_count” data-action=”like” data-size=”large” data-share=”true”>













