Баруун бүсийн даншиг наадмын үндэсний бөхийн барилдааныг өчигдөр буюу наймдугаар сарын 9-нд Ховд аймагт зохион байгуулсан.
Уг барилдааны их шөвөгт улсын харцага О.Хангай Б.Бат-Өлзийг давсан бол, улсын заан Б.Пүрэвсайхан гоц мөргөсөн байна. Улмаар түрүү, үзүүрт О.Хангай, Б.Пүрэвсайхан нар барилдаж, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Баруун бүсийн даншиг наадмын бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, харцага О.Хангай түрүүлжээ. Харин Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.













