Монголын бодибилдинг, фитнессийн холбооны ерөнхийлөгч асан Г. Анархүү төрөл бүрийн салбарт хүч үзэж чамгүй яваа залуу гэдгээр нь хүмүүс андахгүй.
Олноо “Монгол Беккем” нэрээр танигдсан тэрээр эксүүдийнхээ гэрэл зургаар гэрийнхээ ханыг чимдэг аж.
Зөвхөн экс ч биш хүүхэд наснаас нь эхэлж, өөрт нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн, амьдралд нь тодорхой нөлөө үзүүлж өнөөдрийн Анархүүг бүтээсэн бүхнийгээ ийнхүү фотошоп ашиглаж том өрөөнийхөө ханын чимэг болгожээ.
Тус гэрэл зурагт том охиных нь ээж Тэмүлэн, бага хүүгийнх нь ээж загвар өмсөгч Балжидмаа, мөн загвар өмсөгч Ялгуун нар байх аж.

Түүний хувьд Ялгуунтай жил гаруйн хугацаанд үерхсэн. Харин Ялгууны хувьд одоо МАК-ын өв залгамжлагчдын нэг Номтойбаярын хүү Мөнгөншагайтай үерхэж хамтран амьдардаг.Г. Анархүү өөрийнхөө гэрийг танилцуулах лайв хийх үедээ энэ бүхнийг дурьдсан юм.
Мөн “Одоогоор хүнтэй суухгүй 37 нас хүрээд тансаг хурим хийнэ” гэдгээ онцлов. Түүнчлэн “Өнөөдрийн намайг бүтээсэн бүх бүсгүйчүүддээ хайртай. Гэр бүлтэй болсон ч тэдний гэрэл зургийг хадгална. Үүнийг ойлгохгүй миа эмэгтэйтэй угаасаа ойртож дотносохгүй” гэжээ.

Эх сурвалж: pick.mn













