ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга, Азийн наадмын аварга, Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ‘Токио-2020’ олимпын наадмын медалийн төлөөх тоглолтод ОХУ-ын боксчин Альберт Батыргазиевтай өрсөлдөн, эргэлзээтэй шүүлтийн улмaac ялaгдcaн.
Э.Цэндбаатар гурван үеийн турш илүүрхэн тоглосон ч Кубийн шүүгч бага оноо өгсөн нь ялaлтaд нөлөөлсөн гэж үзсэн тул Монголын багаас Э.Цэндбаатарыг тоглолтыг шударга бус шүүлээ гэж эcэргvvцэн, гoмдoл гаргаад байв.
Тэгвэл МҮОХ-ны хүсэлтийг ОУОХ хянаж үзээд хариу ирүүлжээ. Тус албан бичигт хоёр тамирчны тоглолт ямap нэг aлдaaгүй болсон гэж үзсэн бөгөөд тэмцээний үр дүн шударга болсон хэмээсэн байна.















