“Чиний минь нүдээр хэн ч намайг харж чадахгүй. Энэ зураг бид хоёрын жилийн ойн баярын зураг. Хань минь надад сюрприз барьж караокены өрөө захиалж аваад зураг болон сэтгэлийн үгээ бичсэн цааснуудаар битүү чимэглэж угтаж байлаа. Яваад очиход ресепшн эгч чи ёстой азтай юмаа гээд инээж байсан юм.”

Хөг жлийн бэрхшээлтэй иргэд бусдаас дутуугүй хийж, бүтээж чадна гэдгийг нотолж, үлгэрлэж яваа бүсгүй бол Болороо. Өөрийн цахим хаягаараа дамжуулан хөг жлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар 3 удаа цуврал бичлэг хийж, бусдынхаа дуу хоолой болсноор нь та түүнийг мэдэх байх.

Тэрээр JICA-аас (Олон улсын хамтын ажиллагааны байгууллага) зохион байгуулсан “Хөг жлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт”-нд хамрагдаж бэрхшээлийн тухай ойлголт, хандлагын сургагч багш болсон төдийгүй Монгол Улсын Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэст мэргэжлээрээ ажиллаж байгаа тууштай, зоригтой, хөдөлмөрч бүсгүй юм.

Саяхан түүнийг нэгэн байгууллага залууст хандан илтгэл тавихыг урьсан байна. Энэ тухайгаа Б.Болороо “Би оюун бодолдоо захирагддаггүй, үе үе таталт өгч чангардаг, хүссэнээ барьж авч чаддаггүй СААЖ ИЛТ гэдэг өвчнөөсөө ичихгүй харин боловсролгүй, мэдлэггүй байхаас ичдэг. Гэхдээ ЭЭЖ маань байгаа болохоор би өөрийгөө дайчилж ичгэвэрт байдалд орохгүйн тулд мэрийж чаддаг юм.

Миний хүндэлж явдаг олон сайхан хүмүүс энэ тайзнаа гарч илтгэл тавьж байхыг хараад “Хэзээ нэг өдөр би ч гэсэн яг энэ TEDx гэсэн тайзан дээрээс олон нийтийн дундах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголтыг өөрчилсөн илтгэл тавина” гэж өөртөө амлаж байсан амлалтаа 3 сарын өмнө биелүүлсэн.
“Сайн байна уу? Монгол дахь TEDx илтгэлийн арга хэмжээг зохион байгуулагч хүн байна та энэ жилийн арга хэмжээнд маань илтгэгчээр оролцох боломжтой юу” гэсэн саналыг 3 сарын үед хүлээж аваад хандлагыг өөрчлөх маш том боломж гэж баярлаж байсан.

Тиймээ хөг жлийн бэрхшээл гэж бие эр хтний бэрхшээлийг бус бусдын зүгээс ирэх хандлага, алхам бүрт тулгардаг дэд бүтэц, байшин барилгын саад зэрэг нийгмийн зүгээс ирэх СААД юм шүү, бидэнд боломж олговол бид ч бусдын адил хөгжиж нийгмийг өөрчлөх боломжтой юм шүү гэдгийг ойлгуулах л миний илтгэлийн гол зорилго.
Тухайн үед танхимд байсан 1000 гаруй хүмүүсийн нулимс, хүндэтгэн боссон босолт, нижигнэсэн алга ташилт зэргийг энд гаргаагүй ч одоог хүртэл яг тэр үеийн энэ бүх үйлдэл нүднээ ил харагдаж байна” хэмээн цахим хуудастаа бичжээ.












