Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 1-нээс мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахгүй байхаар болжээ.
Тус захирамжид “Нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй стратегийн хүнсээр хангах зорилгоор нийслэлийн хэмжээнд ил задгай мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг 2021 оны наймдугаар сарын 1-нээс худалдаалахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг НХЕГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай” гэжээ.
ШӨХТГ-аас долдугаар сарын 23-нд ”Хүчит шонхор” худалдааны төвд хийсэн хяналт, шалгалтын дүнг танилцуулах үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон Нийслэлийн удирдлагуудад дараах саналыг хүргүүлсэн юм.
-Махны ил задгай худалдааг бүрэн зогсоох,
-Махны бөөний худалдааны төвлөрлийг сааруулж хүртээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг хангах үүднээс Улаанбаатар хотын дөрвөн талд бөөний худалдааг хийх,
-Хүн амын хэрэгцээнд зориулсан хүнсний махыг зөвхөн үйлдвэрийн аргаар төхөөрөх гэх мэт.

ЭЕРЭГ МЭДЭЭ: Иргэн С.Ганзориг уул, ус, овоонд хаясан хогийг худалдан авч байна

Баян-Өлгий аймгийн иргэн С.Ганзориг хог худалдан авч байна. Тодруулбал, тэрбээр уул ус, овоо, булаг шандад хаяж бохирдуулсан хогийг түүж, түүнийгээ зураг бичлэгээр баталгаажуулаад ирвэл кг тутмыг нь таван мянган төгрөгөөр худалдан авч байгаа ажээ.
Энэ тухайгаа тэрбээр хэлэхдээ “Саяхан хөдөө явж байгаад овоон дээр ууттай хог байхыг олж харсан. Онгойлгоод үзтэл хонины өлөн гэдэс өм.хийрөөд өт.чихсөн байсан. Бас ууттай памперс хаясан байсныг хараад сэтгэл үнэхээр эмзэглэсэн. Түүнээс улбаалан байгаль дэлхийг бохир.дуулсан хогийг иргэдээр түүлгэж цэвэрлүүлэх санаа төрж, хог худалдан авч байна” хэмээн ярилаа.

Улмаар анхны хогийг бяцхан ах дүүс авч ирж өгсөн бөгөөд Баян-Өлгий аймгийн төвөөс 100км зайд Бураатын рашаан гэх газраас дугуйны хаягдал зэргийг түүж иржээ.













