ОХУ өөрийн нэрээр олимпод оролцох эрхгүй болсон ч Олон улсын олимпын хорооны нэр дээр орж байгаа билээ. Спортын том гүрэн хойд хөршийн маань Жүдо бөхийн шигшээ баг өчигдөр л анхныхаа медалыг авлаа. Ерөнхийлөгч В.Путин өөрөө жүдогийн тамрчин байсан болохоор энэ төрөлдөө маш их анхаардаг билээ. Гэхдээ оросууд энэ наадамд амжилт муутайхан оролцож байна.
Харин өнөөдөр эмэгтэй -70 кг барилдсан МАДИНА ТАЙМАЗОВА эзэн орны тамирчин дэлхийн хошой аварга Чизуру Араетай мөнгөн медалийн төлөөх барилдаанд тамирчин хүний агуу тэсвэр тэвчээрийг харуулж эх орныхоо төлөө яаж тулалддагыг яруу тодоор харуулж ‘Токио 2020’ олимпын хүрэл медаль хүртлээ.

Тэрээр нийт 16 минут хүнд барилдаан хийж боолтонд орсон ч бууж өгөлгүй тэссээр талбай дээр ухаан алдаж ялагдсан. Түүний тэсвэр тэвчээрийг тив дэлхийн хүмүүс харсан бас үзсэн. ЭНЭ БҮСГҮЙ ЖИНХЭНЭ ЭХ ОРНЫХОО ТӨЛӨӨ ТУЛАЛДЛАА БАХАРХМААР БАЙЛАА.














