“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнээс Монголоос Төрбатын Энхцэцэг шүүж байгаа билээ. Монголын жүдогийн түүхэнд олимп дэнсэлж буй анхны эмэгтэй шүүгч тэрбээр одоогоор “Токио-2020”-ийн шүүгчдийн чансааг тэргүүлж байна. Түүний тухай сонирхолтой 10 баримтыг сонирхуулъя.

НЭГ: Т.Энхцэцэг олимпын наадмын жүдогийн тэмцээнийг шүүж буй Монголын анхны эмэгтэй шүүгч. Токиогийн олимп шүүх эрх авсных нь дараа ярилцлага авахад “Дэлхийн чансааг сүүлийн гурван жил дараалан тэргүүлж, Токиогийн олимпын эрх авсан ч “Би чадлаа” гэх бодол надад огт төрөхгүй байна. Ийм юм хийлээ, тийм амжилт гаргалаа гэж ярих үнэхээр дургүй. Зүгээр л ажлаа хийгээд, даруухан явахыг чухалчилдаг.

Би 2018 онд ч мөн дэлхийн шилдэг шүүгч болсон юм. Тухайн үед онгирсон болчих байх гээд бусдад ер хэлээгүй, цахим хуудсандаа ч энэ талаар бичээгүй. Олимпийн дэвжээнд “Монголын Төрбат” гээд аавынхаа нэрийг дуурсгахаар боллоо гэж бодохоор сайхан санагдаж байна” гэсэн юм.

Тэрбээр олимпын эмэгтэйчүүдийн 52-д Абэ Үта, эрэгтэйчүүдийн 73 кг-д Оно Шохэй нар түрүүлсэн, аваргын төлөөх барилдааныг одоогоор шүүгээд буй нь хэр нэр хүндтэй, чансаатайгийнх нь нэгээхэн илрэл.

Дэлхийн шүүгчдийн чансааг сүүлийн гурван жил тэргүүлж буй Т.Энхцэцэг 2018 онд “Бөртэ чоно” наадмын шилдэг шүүгчээр шалгарсан юм. Тэрбээр 2017 оноос IJF-ийн 34 тэмцээн, сүүлийн гурван ДАШТ-ийг дэнслэн, анхны олимпоо шүүж байна.
Эх сурвалж: eguur.mn













