Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлэг, аймгуудын Эрүүл мэндийн төв болон kopoнaвиpycийн эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй зарим эмнэлгүүдийн дэргэд хү чилтөрөгчийн бэсрэг үйлдвэр байгуулах ажил дуусах шатандаа оржээ.
Бэсрэг үйлдвэр нь Яаралтай тусламжийн төв рүү газар доогуурх шугамаар хү чилтөрөгчийг шууд дамжуулна. Мөн бусад эмнэлгээс хү чилтөрөгчийн баллонуудыг цэнэглэх зориулалттай хоёр байгууламжийг стандарт, аюулгүй байдлын горимын дагуу байршуулжээ. Яаралтай тусламжийн төвд 145 ор
дэлгэсэн бөгөөд 86 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.
Төвийн зургаан дүүргийн Нэгдсэн эмнэлгүүдэд ч мөн хү чилтөрөгчийг шууд дамжуулах байдлаар холбосон байна. Энэ нь баллон цэнэглэж зөөвөрлөхгүй байх давуу талтай бөгөөд эмнэлгүүд тасаг бүртээ хананаасаа хү чилтөрөгч авах боломжтой юм.
Хү чилтөрөгчийн үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг Онцгой байдлын газрын албан хаагчид, “Мэдигас газ” компанийн инжeнeр техникийн ажилчид хариуцан 24 цагаар ажиллаж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийг хү чилтөрөгчийн дутагдалд оруулахгүй байх үүднээс эдгээр бэсрэг үйлдвэрүүдийн аюулгүй байдлыг хангаж, эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарахыг Шадар сайд холбогдох албаныханд санууллаа.

Эх сурвалж: peak.mn













