Харвардын их сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэн, Бостоны хүүхдийн эмнэлэг, Харвард-MIT-гийн хамтарсан “Broad” судалгааны хүрээлэнгийн судлаач, доктор Жүгдэрийн Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Хүний гэдсэн дэх ашигтай бактерийн задалсан бүтээгдэхүүнийг зөөвөрлөн, бүх биеэр дамжуулах үүрэгтэй генийг тэрбээр нээсэн бөгөөд үүнийгээ “Тараг” гэж нэрлэн, Дэлхийн генийн санд бүртгүүлжээ.
Миний хувьд энэ чанарыг бага наснаасаа эцэг, эхийн хүмүүжлээс авсан гэж боддог. Тэр дундаа манай ээж үүнийг аль хэдийн ойлгочихсон, миний эд, эсэд шингэтэл суулгасан чанар гэж боддог.

Та энэхүү судалгааны ажлынхаа талаар тайлбарлахгүй юү?
-Ба ктери бол хүний биеийн хамгийн том “э.р.х.т.э.н” гэж хэлэхэд буруудахгүй. Э.р.х.т.э.н тогтолцооны хэмжээнд ба ктерийг авч үзэн, өргөн хүрээтэй судалдаг болжээ. Хүний биед 30- 40 их наяд ашигтай ба ктери бий. Энэ нь биеийн нийт эсийн тоотой тэнцэнэ. Харин хүний бие гений тооноосоо ойролцоогоор 40 дахин их ба ктерийн гентэй. Ашигтай ба ктери нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулан, хоол боловсруулах үйл явцад оролцдог болохыг аль хэдийн тогтоосон байдаг. Сүүлийн жилүүдэд дархлаа дэмжих, бодисын солилцоог идэвхжүүлэх, нас уртасгах болон Альцгеймер (зөнөгрөх), а утизм, чихрийн шижин, таргалах, харшил, х орт ха вдар зэргээс урьдчилан сэргийлэхэд ашигтай бактерийн нөлөө хэр байх вэ гээд олон талаас нь судалж буй юм.
Яагаад “Тараг” гэж нэрлэсэн юм бол?
-Бактерийн исэлдэх процессыг ашиглан боловсруулдаг бүтээгдэхүүн болох тараг, айраг, цагаан идээ нь монголчуудын уламжлалт хүнс. Тиймээс энэ онцлог, мөн англи хэлэнд хэрэглэхэд дөхөмтэйг нь харгалзан ингэж нэрлэсэн.













