Токио-2020″ олимпын наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр (2021.07.24) “Бүдокан” ордонд болж байна.
Хэдхэн минутын дараа Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг дэвжээнд гарах гэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тамирчдаа дэмжихээр жүдогийн ордонд иржээ.
Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чилийн Варгас Лейтэй барилдана. Чили тамирчин эхний тойрогт Германы Мэнц Катаринаг ялсан байна.
Варгас 2019 оны Панамерикийн наадмын хүрэл медальт, 2021 оны Панамерикийн АШТ-ий аварга бөх. 2016 оны Токиогийн Их Дуулгад Урнаатай таарч барилдаж байсан. Тэр үед манай бөх хэвтээгээс илүүрхэн, ялж байлаа.













